Сургуулийн насны хүүхэд хэр хүнд цүнх үүрэх ёстой вэ?

Манай хүү нэгдүгээр анги одоо зургаан настай. Хүү маань саяхан ээжээ нуруу, хүзүү чилээд өвдөөд байна хэмээн зовиураа хэлж байсныг би тоогоогүй юм. Гэтэл нэг өдөр ийм жаахан хүүхдийн нуруу өвдөх гэдэг нь жирийн биш байх хэмээн айж эмчээс зөвлөгөө авлаа. Эмч маань харин хүүхдийн нурууны өвдөлт хэт хүнд цүнх буруу үүрч явснаас болж өвддөг болсон байж болох юм өөр онцын ноцтой зүйл алга гэж хэлсэн юм.

Би ч ингээд орхилгүй хүүгээ хичээлээсээ тараад ирэхэд нь цүнхийг нь хэмжиж үзэв. Тэгтэл 5.3 кг жинтэй ачааг өдөр бүр үүрч явдаг байжээ. Их хүнд санагдсан учир энэ талаар интернетээс дэлгэрэнгүй уншиж судаллаа.

Миний олж мэдсэнээр хүүхэд дээд тал нь биеийн жингийнхээ 10%-15% тай тэнцэх хэмжээний ачааг үүрэх ёстой байдаг юм байна. Хэт хүнд ачаа үүрэх нь нурууны буруу хөгжил, нуруу хүзүүний суулт, цаашлаад өсөлт хөгжилд ч сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг та нар минь санаж явах хэрэгтэй шүү.

Тэгэхээр хүү маань 22 кг жинтэй учир цүнхийг нь 3 кг хүртэл хөнгөлж өглөө. Үүнийг тооцоход маш хялбар. Хүүхдийнхээ жинг x 0.15 үржүүлээд л үүрч болох дээд хэмжээ нь гараад ирж байгаа юм.

Бяцхан зөвлөгөө:

1.Үүргэвчний мөрөвч нь өргөн байвал сайн.Энэ нь мөрөн дээр нь ирэх ачааллыг бууруулна.

2.Хоёр мөрөндөө цүнхээ бүтэн үүрэх

3.Хүнд зүйлсийг төв хэсэгт нь байрлуулах

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд