Гэрт тань байгаа хортой зүйлсээс хүүхдээ хамгаалаарай

Хүүхдүүд шинэ содон зүйлсийг хараад амандаа хийж үздэгийг бид мэднэ.

Анхаарал болгоомж илүүдэхгүй бөгөөд та гэртээ байгаа химийн, эмийн элдэв бүтээгдэхүүнээс хүүхдээ хол байлгаж, аюулгүй байдлыг хангаарай. Сүүлийн жилүүдэд эм болон химийн бодисонд хордсон хүүхдүүдийн тоо 82 % аар ихэссэн судалгаа байна.

 

Таны тоодоггүй анзаардаггүй хүүхэд хордож болох эд зүйлсийн талаар жагсааж орууллаа.

Хордлогын үндэсний төв – 450097

 

 

1

babyzone how to

Аяга таваг угаагч, 00 цэвэрлэгч, цайруулагч, угаалгын нунтаг, шил арчигч, тавилга өнгөлөгч гэх мэт бүхий л цэвэрлэгээний бодисууд.

2

babyzone how to

Нойрны эм, зүрхний эм, даралтны эм, толгойн өвчний эм зэрэг өдөр дутам хэрэглэдэг эмүүд чинь ширээн дээр хөглөрсөөр л байна уу?

3

babyzone how to

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд. Тэр дундаа хумсны будаг арилгагч, үсний будаг, хумсны лак гэх мэт

4

babyzone how to

Acetaminophen or ibuprofen зэрэг эмүүдийг их тунгаар уувал хортой.

5

babyzone how to

Аспиринийг нялх хүүхдэд өгөх нь “Reye’s syndrome” буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаас болж үүсэх эмгэгт хүргэх аюултай байдаг байна.

6

babyzone how to

Том хүний ханиад томууны эмүүд болон витаминууд. Тэр дундаа төмрийн найрлагатай витаминуудыг өгч болохгүй.

7

babyzone how to

Жижиг бөөрөнхий зайг хүүхэд залгиж гахах тохиолдол их байдаг

8

babyzone how to

Жижиг соронз залгихаас сэргийл. Хэрэв хүүхэд сороз залгивал ходоод гэдсэнд түгжрэл үүсгэх, тэр хэсгийг цоолох аюултай байдаг. Хэрэв хэд хэдэн соронз залгисан бол яаралтай эмчид үзүүлээрэй.

9

babyzone how to

Хүүхэд нэг болон түүнээс дээш янжуур залгихад аюултай хэмжээгээр никотины хордлогонд ордог тул энэ үед яаралтай түргэн дуудах хэрэгтэй.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд