Нярай яагаад гулгидаг вэ, яах вэ?

Хөхүүлсний дараа хүүхэд тань сүүгээ гулгиж гаргаад байна уу? Хүүхэд хөхөө хөхөж байх явцдаа агаар залгидаг. Тиймээс хөхүүлсэн даруйдаа хүүхдээ хэвтүүлэхэд ходоодонд хуримтлагдсан агаар амаар гарах буюу гулгилт үүсээд байгаа юм. Тиймээс яах ёстой вэ? Танд 2 арга зааж өгье.

1

babyzone how to

1. Босгож тэврэх

Хүүхдийн нүүрэнд эвтэйхэн байлгах үүднээс мөрөндөө зөөлөн алчуур тохоод, хүүхдээ биедээ нааж, зөөлөн тэвэрнэ. Нярай маань толгойгоо даагаагүй байдаг тул ингэж босоогоор нь тэврэхэд барьц муутай байдаг. Иймээс гарын шуун дээрээ хөнгөн суулгаад, нөгөө гараараа нуруунаас нь түшээд, хацрыг нь мөрөнд түшигдэж байхаар байрлуулбал сайн.

Ингээд нурууг түшиж байгаа гараараа нуруун дээр нь хуруугаараа зөөлөн товшиж өг. Удалгүй хүүхэд маань хэхэрч агаарыг гаргана.

2

babyzone how to

2. Хүүхдээ өвөр дээрээ суулгаад, нэг гараараа хүүхдийнхээ цээжин хэсгийг түшин, нөгөө гараар нурууг нь илэх

Хүүхдийн биеийн жин нэмэгдэж,  байнга босоогоор тэврэхэд хүндрэлтэй болох, эсвэл шөнө хөхүүлэх тохиолдолд энэ арга танд илүү амар байх болно. Ихэнх тохиолдолд хүүхэд амархан хэхэрч залгисан агаараа гаргадаг боловч, амархан гаргадаггүй хүүхэд гэж бас байдаг. Энэ нь ходоодны амсраас улаан хоолой хүрэх өнцөгтэй холбоотой. Зарим нь босоо байрлалд хэхэрч гаргадаг байхад зарим нь хагас налуу байрлалд гардаг. Иймээс аль алинаар нь туршиж үзэн хүүхдэдээ тохирох байрлалыг олж мэдээрэй.

3

babyzone how to

Ихэвчлэн босоогоор нь 3 -5 минут тэврэхэд хэхрэхгүй бол хэвтээ байрлалд шилжүүлж болно. Алчуур юмуу даавууг нь хуйлаад хүүхдийн биеийн аль нэг талд ивж өг. Ингэснээр хүүхэд залгисан агаараа унгаж гаргаж чадна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Мөнхлэй[202.131.228.66]4 years өмнө
    Мөнхлэй

    tim bna

  2. so;ongo[108.162.215.4]4 years өмнө

    mash ih bayarallaa. heregtei zuwluguu bna

Таны сонирхолд