Хүүхдээ загнахдаа гаргаж болохгүй 10 үйлдэл

Бид хүүхдээ буруу зүйл хийхэд нь ихэвчлэн загнаж,зандардаг. Загнах нь буруу биш ч, БУРУУ загнаснаас болж хүүхдийн зан авирт нөлөөлдөг. Зэмлэхдээ үзүүлж болохгүй 10 зүйлийг танд хүргэе.

■ Сэтгэл хөдлөлтэй загнаж болохгүй

Сэтгэл хөдлөлтэй загнахгүйн тулд эхлээд гүнзгий амьсгаа авч, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Та хүүхдээ сэтгэл хөдлөлтэй буюу эмоци ихтэй загнаад байвал танай хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болдог.

■ Хүүхдийнхээ хэлэхийг сонсолгүй загнаж болохгүй

Жишээлбэл танай 2 хүү муудалцаж, зодолдлоо гэж бодъё. Та шалтгааныг нь сонсоо ч үгүй хэрнээ томыгоо загнадаг уу? Ингэж болохгүй, эхлээд хүүхдийнхээ хэлэхийг анхааралтай сонсож, зөв тунгаах хэрэгтэй.

■ Хүүхдээ загнахдаа хэдэн цагаар үглэж болохгүй

Зарим эцэг эхчүүд маань хүүхдээ загнахдаа урд өмнө болсон явдлыг хамруулж эсвэл нэгийгээ загнахдаа бусад хүүхдээ хомроголуулан үглэдэг. Үглэж загнаснаар хүүхэд юунд, яагаад загнаж байгааг ойлгохгүй. Загнаж байгаа гол шатгаан, яагаад уурласан зэрэг нь хүүхдийн сэтгэлд үлддэггүй, харин  эсрэгээрээ уурлаж, уцаарлаж, зэмлэж байгаа дүр төрх л хүүхдийн сэтгэлд хүчтэй үлддэг.

■ Өөрийн нөхцөл байдлын үүднээс загнаж болохгүй

Ядарч байхад шуугилдлаа гэх зэрэг шалтгаанаар хүүхдэдээ уурлаж болохгүй. Энэ нь хүүхдэд хэт хатуудсан шийтгэл болж, дараа нь үүндээ өөрөө харамсах болно.

 

■ Ээж аавууд зэрэг зэрэг нэгэн тал болон загнаж болохгүй

Тухайлбал ээж нь хүүхдээ загнаж байхад аав нь өмөөрч болохгүй. Гэхдээ ээжийг загнаж байхад аав нь хажуунаас хүч түрэн зэмлэж болохгүй. Учир нь хүүхэд зугтах газаргүй болж, гэмээ ухаарахаасаа илүү хүнийг аргалдаг болно.

■ Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулан загнаж болохгүй

Тэр ч мундаг байхад, энэ ч хурдан хийчихэж байхад хэмээн хэн нэгэнтэй харьцуулан загнаж болохгүй. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлгүй нэгэн болгоно. Эсвэл зөвхөн нэг хүүхэдтэй харьцуулах нь тэр хүүхдэд дургүй болох хандлагыг бий  болгодог. Энэ нь  ихэвчлэн нэг айлын хүүхдүүдийн дунд үүсдэг тохиолдол.

■ Өчигдрийн хэлсэн үг өнөөдөр солигдож болохгүй

Жишээлбэл аав нь хүүхдээ хоол идсэн аягаа хураа гэхэд ээж нь чадахгүй ээ, хагалчихна гэж болохгүй. Энэ тохиолдолд хүүхэд хэнийх нь үгэнд орохоо мэдэхээ байж, ээж эсвэл аавд итгэхээ болих ч хандлага ажиглагдаж болзошгүй. Иймээс ээж аавууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ нэгэн зорилго, үйл, үгтэй байх ёстой.

■ Хүүхдээ бүхэлд нь үгүйсгэсэн үг хэрэглэж болохгүй

Төрөөгүй нь дээр байсан юм, чи угаасаа чадахгүй, яв зайл гэх зэрэг түүнийг үгүйсгэсэн, няцаасан үгийг хэзээ ч бүү хэрэглэ. Энэ нь хүүхдийн оюун ухаанд гүн гүнзгий шарх үлдээдэг.

■ Урдны явдлыг сөхөн загнаж болохгүй

Хүүхдээ загнаж байхдаа тэр зүйлтэй холбоотой урд нь гаргасан алдааг санан, дахин сөхөж загнах нь утгагүй. Таагүй бодол л үлдээхийн нэмэр.

■ Бие махбодийн шийтгэл байж болохгүй
Ингэснээр хүүхэд айснаасаа болж өөрийгөө хамгаалахын тулд худал хэлдэг болно. Энэ шийтгэл нь хүүхэд буруугаа ойлгохоосоо илүү хүнийг хуурч, биеэ өмөөрөхөд сургана. Мөн найзууддаа дээрэнгүй болж төлөвшинө.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Baterdene Darambazar[103.229.123.127]3 years өмнө

    Tim shu

  2. zochin[198.41.242.97]3 years өмнө

    minii bodj yawdag buhen bna iim jijig aldaanuudiig busad aaw eej nar gargahku bgaasai gj bodj yawdg shuiim niitlel gargsn ta buhend bayrla ajiliin ondor amjilt husey

  3. monkvvsh[108.162.222.127]3 years өмнө

    mash goy zowolgoo bn gehdee olon niited hvrtej bga yum chin vgiin aldaga jahan hynah estoi bh bsdar bl ih goy yumaa bayrlalaa

  4. Anonymous[141.101.92.13]3 years өмнө

    Niitilsen ta buhend bayrlalaa. Engiin bolovch mash heregtei medeelel bna.

  5. Anonymous[199.27.128.155]3 years өмнө

    Mongolchuud ene zuvulguug avch haragdaach, ter joohon 4 nastai huuhdiig huchindeed deer bas ter hun n tsagdaa baihad ennii ugiig avna gej ulger

    • Anonymous[141.101.80.30]3 years өмнө

      Hun bur cham shig setgehiin bol yu ch oorchlordohgui. Yamarvaa zuiliig ehluuleh ni bas urgeljluulj chadah ni chuhal

  6. Маагий[198.41.242.116]3 years өмнө

    Үнэн ям бн

  7. puujee[108.162.229.53]3 years өмнө

    Yamar dajgui zuvulguu ve. Unheer heregtei!

  8. buya[108.162.226.115]3 years өмнө

    wow anir mundag bna shuu amjilt

  9. баярмаа[198.41.242.115]3 years өмнө

    Би сүүлийн үед их бухимдуу байх боллоо. Хэтэрхий уурлаад хүүдээ ханьдаа муухай ааш гаргаад байхын яаж өөрийгөө тайвшруулж сурах вэ Бухимдаж уурласныхаа дараа харамсаад ч барахгүй юм

  10. zochin[198.41.242.116]3 years өмнө

    aimar xeregtei zuvulguu bn

  11. someone[198.41.242.104]3 years өмнө

    emegtei huuhdiig bol deerhiin adil harin eregtei huuhdiig 7 nasnaas ni ehleed gar hurehgui bol uhaan suuhgui. uchir ni eregtei hun sonsood o

    • zochin[173.245.56.135]3 years өмнө

      Emegtei ch, eregtei ch, adilhan l huuhed biz dee. Gar hurehgui bol uhaan suuhgui gedeg Mongolchuudiin tugeemel bogood mash buruu oilgolt oortoo itgelgui, esvel yum l bol asuudliig hucheer shiiddeg erchuudiig toruulj bna

  12. оюунбаяр[198.41.243.192]3 years өмнө

    Үнэн юм шүү мэддэг гэхдээ хааяа тэвчихгүй уурладаг энэ миний буруу юм бж

Таны сонирхолд