Хэрхэн хүлээцтэй эцэг эх болох вэ?

Амьдрал дээр тэвчээр алдан уурладаггүй эцэг эх гэж үгүй. Төгс эцэг эх гэж байдаггүй бөгөөд бүгд л ямар нэг зүйлд бухимдаж, уурлацгааж байдаг. Заримдаа шалихгүй жижиг зүйлст цухалдаж асуудлыг улам хүндрүүлэх нь элбэг. Эцэг эх гэдэг бол маш том сонголт, хариуцлага. Тиймээс шалихгүй зүйлсээс болж уурлаж бухимдаж байхгүйн тулд бид тэвчээртэй хүлээцтэй байхад суралцах хэрэгтэй.

Тэвчээр гэдэг бол зуршил. Яг л бусад зуршилтай адил суралцах, дадуулахад хугацаа хэрэгтэй.

Тэвчээртэй байхад тань туслах 10 үр дүнтэй зөвлөгөөг танд хүргэе.

1

Арав хүртэл удаанаар тоол. Энэ нь маш үр дүнтэй арга. Дотроо тоолж болно.

Арав хүртэл удаанаар тоол. Энэ нь маш үр дүнтэй арга. Дотроо тоолж болно.

2

3-н удаа гүнзгий амьсгаа авах. Дээрх 10 тоолдог аргатай хослуулж болно. Амьсгаа гаргах тоолонд чинь уур бухимдал чинь хамт гадагшилж байгааг та анзаарна.

3 удаа гүнзгий амьсгаа авах. 10 тоолдог аргатай хослуулж болно. Амьсгаагаа гаргах тоолонд чинь уур бухимдал чинь хамт гадагшилж байгааг та анзаарна.

3

Уурлан маргалдаж байх үедээ маш олон хүмүүс таныг харж буй мэт төсөөл.

Уурлан маргалдаж байх үедээ маш олон хүмүүс таныг харж буй мэт төсөөл.

4

Ээж тань яах байсан бол? Энэ хорвоо дээрх хамгийн ухаалаг тэвчээртэй хүмүүс бол таны эцэг эх. Тэр тусмаа ээж гэдэг бол тэсвэр тэвчээрийн үлгэр дууриал билээ. Тиймээс уурлаж бухимдсан үедээ ээж минь ийм үед яах байсан бол гэж өөрөөсөө асуугаарай

5

Энэ нь юунд тустай гэж?  Энэ үгийг уурласан үедээ өөрөөсөө байнга асуугаарай. Үр хүүхэд хань ижилрүүгээ орилж, хашгичиж бухимдах нь ямар нэгэн сайн зүйлийг авчрах уу?

Энэ нь юунд тустай гэж? Энэ үгийг уурласан үедээ өөрөөсөө байнга асуугаарай. Үр хүүхэд хань ижилрүүгээ орилж, хашгичиж бухимдах нь ямар нэгэн сайн зүйлийг авчрах уу?

6

Зүгээр л 10-15 мин өөр зүйл хий, гадагшаа гарч салхи амьсгал. Буцаж ирэхдээ үгээ бэлдээд нөхцөл байдлыг өөрчил.

Зүгээр л 10-15 мин өөр зүйл хий, гадагшаа гарч салхи амьсгал. Буцаж ирэхдээ үгээ бэлдээд нөхцөл байдлыг өөрчил.

7

Зааж сурга. Хүүхдүүд тань хэлээд байхад л буруу зүйл хийгээд байвал тайвнаар зааж сурга. Магадгүй та 10 удаа хэлж захисан байж болно.  Ахиад 11 дэх удаагаа оролдоод үз. Нэг л өдөр тэд сурах болно.

Зааж сурга. Хүүхдүүд тань хэлээд байхад л буруу зүйл хийгээд байвал тайвнаар зааж сурга. Магадгүй та 10 удаа хэлж захисан байж болно. Ахиад 11 дэх удаагаа оролдоод үз. Нэг л өдөр тэд сурах болно.

8

Зүгээр л инээ. Амьдрал бол богинохо. Шалихгүй зүйлс дээр уурлаж бухимдалгүй амьдралын сайхныг мэдрэ. Уурлаад маргалдаад эхлэх үед зүгээр л инээчиж бай. Ганц инээмсэглэл бүх зүйлсийг өөрчлөх болно.

Зүгээр л инээ. Амьдрал бол богинохон. Шалихгүй зүйлс дээр уурлаж бухимдалгүй амьдралын сайхныг мэдэр. Уурлаад маргалдаад эхлэх үед зүгээр л инээчихэж бай. Ганц инээмсэглэл бүх зүйлсийг өөрчлөх болно.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

Таны сонирхолд