“Чонон сүлд” адал явдалт уран сайхны киног өчигдөр үзлээ


АЙМШИГТАЙ…
Хятадын зохиолч Зян Руний зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” адал явдалт уран сайхны киног өчигдөр үзлээ. Холливудын алдарт найруулагчийн бүтээлийг зураг авалт, дуу, дүрс, ур хийц талаас нь “гайхамшигтай бүтээл” хэмээн үнэлж, шагшин магтах үзэгч олон байна. Мэдээж техникийн талаасаа маргах юмгүй гайхамшигтай бүтээл болж чаджээ. Гоёчилж магтахад үг багадна. Тийм ч учраас бидний Ноён уулаа 10 жил ухаад олохоор тооцсонтой дүйх хэмжээний ашгийг 14-хөн хоногт олж байгаа юм шүү дээ. Энэ бол гайхамшиг. Ийм том кинонд монгол жүжигчин гол дүр бүтээсэн нь ч яах аргагүй гайхамшиг.

Харин агуулга, үзэл санааны хувьд гайхамшиг бус аймшиг мэдрүүлэв. Кино эхлэхээс дуусах хүртэл, дууссаны дараа бүр ч ихээр сэтгэлд гуниг хурав. Одоо ч гол дээр хар юм тээглэсээр…

“Чонон сүлд” романы тухайд монгол үндэстний онцлогийг дөвийлгөсөн буюу монголчуудыг сурталчилсан, хятад үндэстний далд бодлогыг илэрхийлсэн улс төрийн гүн агуулгатай зохиол гэх мэтээр тал талаас нь янз бүрээр үнэлж дүгнэж, эрдэмтэн судлаачид хийгээд энгийн иргэд ч олон арван шүүмж, тайлбар бичсэн. Зохиолч ил болон далд хэлбэрээр олон чухаг санаа илэрхийлхийг зорьж, тэр хэрээр уншсан хүн бүр өөр өөрийнхөө хэмжээгээр ойлгож, хүртэж байгаа нь тэр биз ээ.
Харин киноны тухайд суурин иргэншил нүүдлийн соёл уламжлалыг яаж үгүй хийж, өөртөө уусган нэгтгэж буйг илүү тод харуулжээ. Ингэхдээ бүр маш аймшигтайгаар…

Байгаль эхтэйгээ шүтэлцэн амьдардаг талын монголчуудын газар нутаг, соёл уламжлалыг дайн самууны бус /нийгмийн тогтолцооны/ аргаар эзлэн түрэмгийлж, хувь хүмүүсийн амьдрал хувь заяаг орвонгоор нь эргүүлж буй нь сэтгэл сэмрэм аймшигтай.

Байгалийн тэнцвэр, хүн-чонын аж амьдралын уялдаа холбоог мэдэхгүй хятад даргын мунхаг шийдвэр, ховдог шунахай зан ямар их гай түйтгэр дагуулж буй нь гол харлам аймшигтай.
Эр нөхөр нь социалист өмч /цэргийн агт/-ийг цасан шуурга, чонын дайралтаас хамгаалахын төлөө эцсээ хүртэл баатарлагаар тэмцээд амиа зольж байхад эхнэрийг нь бээжин залуу “чи надтай л суух ёстой” гэж загнаад өөрийн болгож байгаа нь өр өвдөм аймшигтай.

Хагас зууны өмнө хятадууд тал нутгийн чонон сүргийг техникийн хүчээр үр үндэсгүй хүйс тэмтэрч байсныг өнөөгийн Монголын төрийн түшээд, хийрхсэн баячууд өөрсдөө яг давтан үйлдэж байгаа нь хачин их аймшигтай.
Үүний зэрэгцээ байгаль эхтэйгээ шүтэлцэн амьдрах нүүдлийн соёл, өв ухааныг “балар эртний мунхаг бүдүүлэг арга барил, хоцрогдсон сэтгэлгээ” мэтээр ухуулан сурталчлагч, их мэдэгчид олширч байгаа нь тун их аймшиг.
Урьд өмнө ийм зүйл болж байсан, одоо ч энэ бүхэн давтагдсаар, улам лавширсаар байна. Ер нь энэ байдлаараа монгол үндэстэн байхгүй болох аюултай шүү!!! гэдгийг ийм тод томруунаар хэлж өгөөд, үзүүлж харуулаад байхад бид тэнэг юм шиг хөөрөн баясаж хөгжилдөн инээлдэж байгаа нь гүн их аймшиг…

Киног үзсэн олон орны үзэгч “Хятад гүрэн монголыг соёлын хувьд, газар нутгийн хувьд аль хэдийнэ уусгаж, эзэлжээ” гэсэн ойлголт авахаар байхад бид “Монголыг минь дэлхийд сурталчиллаа” гэж хөл хөөр болж байгаа нь мөн их аймшиг.
Төрд түрийний хятадууд гарсан нь ХАМГИЙН ИХ АЙМШИГ.
Хамгийн гол нь аймаар юмнаас айхгүй байгаа нь АЙМШИГТАЙ биш гэж үү.

11010598_869947236377205_2474432798320818283_n

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. suld[198.41.242.201]3 years өмнө

    chononuud gol durdee aygui sn togloson. chono mongol hunii suld hiimor

  2. Anonymous[108.162.215.119]3 years өмнө

    Манайхан ганц кино аятайхан үзчихгүй юм аа. Урлагийн бүтээл гээд л бодооч дээ. Хятад гэх бүх юмнаас өө хайж байхаа болимоор юм. Нэг л их худлаа улс төржсөн хүмүүс.

    • suld[198.41.242.201]3 years өмнө

      kinondoo gol ni bish utga sanaa ni aimar bn. yg iim zuileer delhiid taniulwal mongol gedeg undesteng meddeggui gadniihan (bdag ym bnalee) meddeg ch bsan yurunhiiduu hytad gj oilgono eswel hytadiin dagul uls ch ymuu uls turduu ch bish utgani

  3. Зочин[198.41.243.123]3 years өмнө

    Энэ кино Монголыг сурталчлах зорилготой биш ээ. Гол нь дэлхий нийтэд байгалийн тэнцвэртэй байдлыг хангах талаар анхааруулсан кино. Монголчуудын байгальтайгаа хэрхэн зохицон амьдардаг болохыг хун, чонын харьцаагаар харуулж байна.

  4. m[108.162.215.119]3 years өмнө

    ediin zasgiin joohonch boltugai medlegtei bolchood iim yum bicherei, yu yasan noyon uu vee, hen negen hudalch ni 200 say$-n talaar noyon uuliig bichjee, ter bolgoniig huulaad bicheed bval bichdeg bish huuldag negen gevel deer, niitlelchee

  5. m[108.162.215.119]3 years өмнө

    niiltlelchiin bichij baigaa hudlaa shu. yag l mongoliin hodoogiin amidraliig haruulsan kino bolson bn shude, hodoogiin amidral, chono gj yu boloh talaar meddeg bolchood niitlel bichih heregtei, hudlaa unen shuumleed hereggui. niitlelchee

  6. Anonymous[173.245.53.234]3 years өмнө

    odoo tgd engiin nomhon ard bid yaltai bilee

  7. Tse[198.41.242.128]3 years өмнө

    Hii hoortsoglood l huurtaad baih yum Uneheer aidas daguulsan ed mon shuu

  8. Tse[198.41.242.128]3 years өмнө

    gevch mongol sudlaach, hyatadiin dald sanaag meddeg mongol gadaadgui uuniig gadarlasan shdee.

  9. Tse[198.41.242.128]3 years өмнө

    Yer ni zohiol ni garaad gadaadiinhan unshij ehlehdee l chono l gej harj baisan

  10. Mandy[198.41.242.96]3 years өмнө
    Mandy

    Zohiol ni ch gesen yag l iim aguulagatai shuu dee. Manai ulsiig yaj uusgaj, hyataduud yaj yalj bgaag haruulsan zohiol

  11. Anonymous[198.41.243.119]3 years өмнө

    Chdsan yum shuu dee

  12. Anonymous[198.41.243.119]3 years өмнө

    Tsag shuu dee ter ochnoon jiliin omni manjiin darlald ydaj l mongolchud eh ornoo gsen zurh setgeltei neg negniihee toloo bsan uchraas garJ

  13. Anonymous[198.41.243.119]3 years өмнө

    Odoo ueiin mongolchuud gej neg heseg n araatan ur huuhdee alna nuguu heseg amia hicheegch uls ornoo zaran idhed ch belen iim l bolchood bga

  14. Zochin[198.41.242.114]3 years өмнө

    Ayul numruud aimshigtai bg ni unen gehde mongolchuudaa bid manjiin darlalin ued arai ch uuschagui amid uldej chadsan aguu ard tumen shu de

  15. [midfing][198.41.242.122]3 years өмнө

    https://www.youtube.com/watch?v=wm0uhnl4M0g&feature=youtu.be eniig uzeed bishreed magtaad bgaa t1 tarhia ugaalgasan dagznuud oilgono biz -_-

  16. Админ[108.162.215.122]3 years өмнө
    Админ

    Er n bol dashkatai sanal neg bna.

  17. Anonymous[198.41.243.201]3 years өмнө

    Medeej dald aguulgatai l bgaa. Yagaad mongol emegteig gol durd togluulsan n ch uchirtai l bx.

  18. kkkkkk[198.41.243.126]3 years өмнө

    шал тэгэгийн чи өөрөө. Харин Хятад залуу монголчуудад уусаад би талын хүн болно гэж байгаа биз дээ. Яах гэж ингэж байдаг юм.

    • кккккк-д[108.162.215.37]3 years өмнө

      Чи өөрөө хятад хүн юмуу, хятад залуу монголчуудад уусна гэдэг чинь монголыг хятадад уусгахыг зөөллөж хэлж байна гэсэн үгүү

    • Ggggg[198.41.242.103]3 years өмнө

      Shuu jelled amarsan l da. Uursduu Yuchi chaidahgui bj

  19. bat[108.162.226.171]3 years өмнө

    Hitad humuus bidnees shal uur baigal an amitan hairlana gj medehgui amid bietiig ystagahiin tuluu l tursun humuus

Таны сонирхолд