Жинлүүрийн ордны эмэгтэй

(9/23-10/22)
Энэ ордны эмэгтэйчүүдийг хайрын бурхан Венера гариг ивээжээ. Тэд бусдыг татах гэрэл цацрам увидастай. Ихэнх нь дугуй, зуйван нүүрний хэлбэртэй, сайхан биеийн галбиртай байдаг. Мөн торгон зөөлөн арьстай бөгөөд арьсаа цэвэрхэн сайхан байлгахын тулд цаг их зардаг. Арьс нь косметик будалтнаас амархан харшилдаг учраас аль болох нүүрээ будахаас зайлсхийдэг. Тэд арьсаа арчилж үрчлээнээс хамгаалах нь тэдний хобби. Ихэнх нь наснаасаа залуу харагддаг.

Тэд эмэгтэйчүүд эрчүүдээс юугаараа ч дутахгүй гэж үздэг учраас заримдаа тархи нь чамаас хурдан ажилладаг.  Гэвч тэд хэн нэгнийг дийлж дээр нь гарч онгирох дургүй. Зарим тоглоомон дээр албаар ч бууж өгнө. Юу хүсээд байгаагаа мэдэхгүй хэрнээ бага зэрэг сээтэгнүүр. Гэхдээ шалиг биш үнэнч шударга эмэгтэйчүүд.

Юу хийх ёстой, юу хийх  ёсгүйгээ мэдэхгүй эргэлзэж орхидог. Тэд яаж хувцаслах, яаж хувцсаа зохицуулах байгалийн чадвартай. Ямар ч мэтгэлзээнд хэдэн цагаар ч хамаагүй мэтгэлзэж чадна. Эцэст нь заавал дийлнэ. Тийм ч чухал биш мэтгэлзээнд бууж өгөөд чамайг ялсандаа баярлаад инээхийг тань харж баясдаг.  Дутагдалтай тал нь эргэн тойрон ойр дотныхоо хүмүүсийн юу мэдэрч байгаа, юу бодож байгааг хэт их мэдэрч харьцдаг учраас энэ нь их дарамт болдог. Тэд бүхий л хүмүүсийг жаргалтай байгаасай гэж хичээдгээсээ болоод өөрийнхөө хувийн аз жаргалыг умартана. Заримдаа зүгээр л бусдыг мартах хэрэгтэй. Тэд сайн улс төрч, багийн удирдагч, хэрэглэгчтэй харьцах чадвартай.  Хүмүүстэй холбоотой бүхий л зүйлд мэдрэмжтэй. Хүмүүсийг өөрчлөхдөө маш чадварлаг. Тэд өөрсдөө л өөрчлөгдлөө гэж бодох ч жинлүүрийн эмэгтэй нөлөөлсөн байдаг.

Эмэгтэй жинлүүртэй хамт байх давуу талуудын нэг бол тэд хэзээ ч чиний хувийн асуудалд хошуу дүрэхгүй, мөн чамайг найзуудын тань болон олон хүмүүсийн дэргэд эвгүй байдалд оруулахгүй.  Хэрэв та эдгээр эмэгтэйг айлгах, дарамтандаа байлгаж чадна гэвэл эндүүрч байна. Тэд нялх хүүхдийн гэнэн харцаар ширтэн таныг ганц хоёр шалихгүй покерийн модон дээр хожихыг зөвшөөрөх ч тэд таныг давруулалгүй хожиж орхино.

Дутагдалтай тал нь амархан уйдаж, орчны дарамтыг хэт их мэдэрч, шалихгүй зүйл дээр бодлоосоо няцаж хулчгар зан гаргадаг.

Хэрэв та энэ ордны бүсгүйд дурласан бол найзуудаар нь юм уу, энгийн харьцаагаар яаралгүй эхэлж, дараа нь бага багаар өөрийгөө шударга эелдэг жинхэнэ жентелмен гэдгээ харуулах хэрэгтэй.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Boa Hancock[122.201.22.254]4 weeks өмнө

    bi hen negniig dugneh erhgui gehdee nadad lav unen

  2. Ankhaa Ankhaanaa[103.254.120.82]3 years өмнө

    Unen sanagdlaa

  3. Энхтуяа[198.41.242.104]3 years өмнө

    Дутагдалтай тал нь эргэн тойрон ойр дотныхоо хүмүүсийн юу мэдэрч байгаа, юу бодож байгааг хэт их мэдэрч харьцдаг учраас энэ нь их дарамт болдог. Тэд бүхий л хүмүүсийг жаргалтай байгаасай гэж хичээдгээсээ болоод өөрийнхөө хувийн аз жаргалыг умартана. Заримдаа зүгээр л бусдыг мартах хэрэгтэй. Яг таарч байна.

  4. нарантунгалаг[198.41.242.118]3 years өмнө

    Яг яг

  5. ulziibayar[198.41.243.123]3 years өмнө

    Unen bna

  6. Anonymous[198.41.242.124]3 years өмнө

    Дутагдалтай тал нь амархан уйдаж, орчны дарамтыг хэт их мэдэрч, шалихгүй зүйл дээр бодлоосоо няцаж хулчгар зан гаргадаг.

  7. Harwaach[108.162.254.148]3 years өмнө

    Yag unen

  8. tuul[141.101.104.77]3 years өмнө

    yg taarch bna unen unen

  9. Anonymous[141.101.104.200]3 years өмнө

    Taarch bn shuu kkk

  10. nemo[141.101.84.243]3 years өмнө

    Xaayaa iim zvil unshix ch uram ugdug shvv taaraad ch bx shig kkk eswel tasruulax gd bna uu kkkk xugjiltei l yum

  11. maral[108.162.222.205]3 years өмнө

    asuudal tulgarahad ih shantardag shu

  12. Chimgee[173.245.62.125]3 years өмнө

    Ystoi unen bn.

  13. u[108.162.223.161]3 years өмнө

    barag l taarch bn

  14. хэрлэн[173.245.53.186]3 years өмнө

    За бараг л юмдаа сэтгэл сэргээд л явчихлаа

  15. d[173.245.62.25]3 years өмнө

    Barag l

  16. Anonymous[173.245.48.237]3 years өмнө

    Taarch bna baragl

  17. Anonymous[173.245.48.237]3 years өмнө

    Ok

  18. tungaa[173.245.62.155]3 years өмнө

    Barag lunen

  19. suvd[173.245.62.237]3 years өмнө

    barag l

  20. chimeg[173.245.62.194]3 years өмнө

    ihenh n taarjinaa

  21. zurag[103.22.200.183]3 years өмнө

    Zurag n huuli bus bn

  22. zul[103.10.23.36]4 years өмнө

    tiimch yum shig

Таны сонирхолд