Wifi долгион нь тийм аюултэй зүйл юм гэж үү?

Wifi долгион нь хүний эрүүл мэндэд хортой, хорт хавдар үүсгэдэг талаар мэдээлэл уншаад өнөөдөр үнэхээр цочирдлоо. Учир нь гэр, хөрш айл, ажил, гудамж талбайн wifi гээд аль хэдий нь нийтийн хэрэглээ болсон байхад үүнээс зугтана гэдэг хэцүү. Тиймээс маш олон хүмүүс энэ талаар ихэд санаа зовж байгаа учир  дэлгэрүүлж бичье гэж шийдлээ.

Wifi нь бичил долгионы зуухтай адил долгион ашигладаг. Бид бичил долгионы зуухыг онгорхой орхих нь эрүүл мэндэд аюултай гэдгийг мэднэ. Тэгэхээр Wifi бас адилхан уу?

Юуны өмнө Wifi долгионы талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Энэ нь нэг төрлийн цахилгаан соронзон долгион. Тэр дундаа ионжоогүй цацраг юм. Үүнтэй ижил долгионууд гэвэл гар утас, bluetooth холболттой чихэвч, бичил долгионы зуух , ТВ, радионы дохио зэрэг орно.

Бичил долгионы зуух нь Wifi-г бодвол богино зайд нэг цэг дээр төвлөрч өндөр гүйдлийн тусламжтай дулаан ялгаруулж хоол хүнсийг халаах зарчмаар ажилладаг. Хэрэв унтраах товч эвдэрч, ажиллаж байхад нь хаалгыг онгойлговол түлэгдэх аюултай байдаг байна. Харин Wifi долгион нь бичил долгионы зуухтай харьцуулбал ойролцоогоор 100,000 дахин бага давтамжтай байдаг бөгөөд сарнисан хэлбэрээр цацардаг. Харин утастай харьцуулбал wifi router байрласан өрөөнд нэг жил байх нь 20 мин утасны дуудлага хийхтэй ойролцоо байдаг байна. Тэгэхээр Wifi нь бидний эргэн тойронд буй радио долгионуудаас тусдаа ангид зүйл биш юм. Тэр дундаа гар утсыг бодвол маш бага долгион ялгаруулж байдаг юм байна. Тийм учраас Wifi-нь хортой татгалзах хэрэгтэй гэж үзвэл гар утас, ТВ, радиог ч гэсэн хамруулах хэрэгтэй болов уу .

Тэр дундаа гар утсыг жагсаалтын нэгдүгээрт тавих хэрэгтэй учир нь  1 ш гар утас 20 ш зөөврийн компьютер, 2ш wifi router тэй тэнцдэг.

Үүнээс үзвэл Wifi нь цочирдоод байхаар аюултай шинэ зүйл биш бөгөөд ТВ, радио, угаалгын машины моторын ороомогноос ялгарч буй цахилгаан соронзон долгионтой адил зүйл байх нь.

Харин бидний хамгийн айж, санаа зовох ёстой долгионы хувьд гэвэл долгионы урт нь гэрлийнхээс бага, ионжсон цацрагууд юм. Үүнд бидний мэдэх: Рентгэн туяа, хэт ягаан туяанууд ордог.

Төгсгөлд нь хэлэхэд ТВ, радио, гар утас, wifi аас ялгарч буй долгионуудыг 100 % аюулгүй гэж батлах боломжгүй ч туйлын хортой бөгөөд хорт хавдар үүсгэх шалтгаан болж буй гэдэг нь ч батлагдаагүй зүйл. Орчин үеийн технологийн хор нөлөө нүдэнд ил, далд хэлбэрээр бидэнд муу нөлөө үзүүлж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс зөв зохистой хэрэглээг хэвшил болгох нь зүйтэй .

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд