Эхнэрүүд л зөвхөн халамж анхаарал тавих ёстой гэж үү

Нөхөр маань өглөө босоод цайныхаа усыг буцалгачихдаг. Мөн аяга угаагч машинаас  угаасан аяга тавгаа гаргаж хураадаг. Оройн хоолны дараа аяга тавгаа угаахыг нь угааж, цэгцлэхийг нь цэгцэлж өгдөг. Хааяа хогоо хаяна.  Харин би өглөөний цай, оройн хоол хийж, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг гэхээр найзууд, байрны ээжүүд бүгд л Юун гоё юм, ямар азтай юм гэцгээх юм. Тийм шүү, би халамжтай сайхан ханьтай гэж боддог байлаа. Харин гадуур явж байхдаа хариад гэрийнхээ ажлаа хийх талаар нөхрийн  ярихыг сонссон хүмүүс намайг нөхрөө атгадаг, аймар ууртай байх гэсэн нүдээр хараад байх шиг !!!Зарим эхнэрүүд бол тоохгүй л байх л даа, гэхдээ надаа лав би тийм биш гээд хэлчихмээр санагддаг. Би хүн айгаад байхаар муухай ааштай хүн биш, харин ч эeлдэг. Уух дуртай шар айргийг нь аваад бэлдээд тавьчихдаг, амралтын өдөр гэрийнхэндээ амттай бялуу, сайхан хоол хийж өгдөг. Бас дэлгүүрээс биш гэртээ барьсан талх идүүлдэг.  Нөхрөө ажлаас нь тараад ирэхэд халуун хоол цай байнга бэлэн. Хоол хийхдээ ч бүгдийг нь гараараа бэлтгэдэг, бэлэн юм авдаггүй.  

Бас би барагтай бол уурладаггүй. Би ааш муутай болохоор эсвэл нөхрөө атгачихсан болохоор хань маань айгаад гэрийн ажлаас хийлцдэг гэж хүмүүс боддог байх. Яг үнэндээ бол хань минь халамж, анхаарал сайтай учраас л надаа тусалдаг юм. Хааяа амттай сайхан хоолны дараа хань нь аягаа угаачихъя гэхээр ямар сайхан санагддаг гээч. Нэг тийм үгээр илэрхийлэх боломжгүй сайхан мэдрэмж. Ардчилсан нийгэм гэдэг шиг ардчилсан гэр бүл учраас гэрийн ажлаа 50 50 хувиар хийнэ гэсэн дүрэм тогтоогоогүй ч нөхөр маань надад яг хэрэгтэй үeд тусалж чаддаг мундаг хамтрагч.

Нэг удаа найз маань танай нөхрийн ажил заавал костьюм срочка өмсөх ёстой юмуу гэж асуулаа. Зүгээр л түүнд маань зохидог бас дуртай  болохоор би цагаан цамцыг нь байнга бэлдээд тавьчихдаг юм гэвэл лай байгаа даа, хааяа ч гэсэн ноосон цамц өмсүүлээд явуулчиж бай л даа гэх юм. Өмсөх дуртай хувцас, идэх дуртай хоолыг нь бэлдэж өгөх нь ч бас халамжийн нэг хэлбэр биз дээ. Халамж хайр, анхаарал халамж гэхээрээ л нөгөө тэвэр дүүрэн сарнай, үнэтэй тансаг рeсторан дахь оройн зоог, алжаал тайлах спа массажинд орох, үнэтэй бэлэг сэлт, хэрэглээ гэсэн үг биш шүү дээ. 

Заримдаа ажлаа тараад шууд хариад, хийж байгаа хоолноос нь туслалцаад л.. Оройн хоолны дараа кино үзээд хэвтэж байхад нь нөхрийнхөө нүүрэнд тос түрхэж, хөлд нь массаж хийгээд л.. Хэн хэндээ урам хайрлаж, тус дэм болдог байж л аз жаргалтай гэр бүл болохгүй гэж үү

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. erka[141.101.104.226]4 years өмнө

    Goyo ger bul bna.Oorsdiinhooroo amidar.busdiin helehiig, busdiin yu bodohiig buu toogooroi. Unendee ataarhsandaa l tegdeg yum :)

Таны сонирхолд