Харилцаагаа хадгалж үлдэх 20 дүрэм

1、Хайрлах, болзохоо бүү орхигдуул
Эхнэр тань хэдий таных болсон ч, бүр нэг гэрт орсон ч түүнтэйгээ болзож бай. Хуримаа хийхдээ та эхнэрээ насан туршдаа хайрлана гэж шийдсэн бас амласан. Тиймээс ч таныг сонгосон. Үүнийг мартаж болохгүй шүү. Мөн хайрлахдаа залхуурч, хойрго хандаж болохгүй.

2、Сэтгэлзүйгээ бэлд
Сэтгэлзүйгээ бэлдэх нь нэн чухал. Та сэтгэлийн гүндээ үргэлж эхнэр/нөхрийн орон зайг үүсгэ. Түүнийгээ бүх зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрч, тэрхүү орон зайд өөр хэнийг ч бүү багтааж, оруул.

3、Байнга байнга байнга түүндээ дурла
Хүн хувирч өөрчлөгддөг. Гэрлэхээсээ өмнө, одоо, ирээдүйд яг одоо байгаагаараа байна гэж байхгүй. Гэвч эргээд дурсах, мэдрэх хором мөч бүрт түүнийг хайрлах хайраа бүү хувирга.

4、Түүнийхээ сайн талыг олж харахыг хичээ
Түүнийхээ сайн тал болон чаддаг юмаар түүнийг харахыг хичээж бай. Учир нь хүний ухамсарласан зүйл өөрийн мэдэлгүй хоногшсон байдаг. Тиймээс түүнийгээ сэтгэлдээ сайн чигээр нь л үлдээ.

5、Эхнэр/нөхрийнхөө ааш занг өөрчлөх гэж бүү оролд
Түүний ааш занг өөрчлөх эсвэл сул талыг засах гэж хичээх нь таны хийх ажил биш. Таны хийх ёстой зүйл бол түүнийгээ байгаа чигээр нь хайрлах.

6、Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө өөрөө хариуц
Таныг аз жаргалтай байлгах юмуу эсвэл гуниглуулах нь дан ганц түүний хариуцах ажил биш. Тиймээс өөрөө аз жаргалыг бий болгож, түүнийг өөр дотроосоо хай.

7、Эхнэр нөхрөө бүү буруутга
Та хэчнээн уурлалаа ч түүнийг битгий буруутга. Уур бол түр зуурынх гэдгийг ойлгож ханийхаа сэтгэлийг сэвтээх, насан туршид нь мартахааргүй үг унагахаас зайлсхий.

8、Эхнэрээ аргадаж бай
Эхнэр тань уурлахад эсвэл таны зөв байсан ч түүнийг та өөрөө эхэлж аргадаж бай. Түүний үгийг тэвчээртэй сонсож, ямар ч байдалд түүнийгээ тэврээд аргадах сэтгэлийн тэнхээтэй бай. Уур бол түр зуурынх тул эхнэр тань амархан уярч, тайтгарах болно.

9、Хааяа ч гэсэн тэнэгдүү бай
Үргэлжид өө сэвгүй бүх зүйлд хэт хичээнгүй байх гэж бүү улайр. Та үүндээ өөрөө ядарч, нэг л өдөр залхах болно. Мөн хиймэл харьцааг үүсгэж болзошгүй. Тиймээс та түүнтэйгээ яг өөрөөрөө л байхад болно.

10、Эхнэрээ өдөр бүр сэтгэл хангалуун байлга
Нөхөр маань надад үнэхээр их хайртай гэж мэдэртэл түүнийгээ чин сэтгэлээсээ хайрла. Тэгээд үүнийгээ өдөр бүр хэрэгжүүл

11、Хамт байх цаг гарга
Хамт байх үдээ цаг зав, оюун ухаан, сэтгэлээ бүрэн түүндээ зориул. Эхнэртэйгээ байхдаа эхнэртээ 100 хувь төвлөрч бай.

12、Эхнэрээ эмэгтэй хүн гэдгийг битгий март
Эхнэрээ хэзээд эмэгтэй хүнээр нь үлдээ. Орны даавуугаа угаалга, гэхдээ та мушгиж өг. Хөшгөө угаалгаж индүүдүүл, гэхдээ та тогтоож өгч бай. Мөн эхнэрийнхээ хувьд жинхэнэ эр хүн бай.

13、Төгс биш ч тэнэг биш
Алдаа гаргадаггүй хүн байдаггүй. Эхнэр/нөхрөө алдаа гаргахад нь битгий сүржигнээрэй. Эхнэр/нөхөр тань төгс биш ч гэсэн тэнэг бас биш. Тэр алдаанаасаа суралцах болно.

14、Эхнэртээ амарч чадах орчинг бүрдүүлж өг
Эхнэр, гэрийн эзэгтэй хүнд ч гэсэн өөртөө царцуулах цаг шаардлагатай байдаг, Хүүхэдтэй тохиолдолд ч мөн адил. Гэр орны ажил,хүүхэд асаргаа болон албаны ажил гээд завгүй байгаа эхнэртээ санаа тавьж, САЙХАН АМАР гэж хэлэх төдийд л сэргээд ирнэ.

15、Сул талаа харуул
Эхнэрийнхээ хувьд үргэлж төгс төгөлдөр нөхөр байх албагүй. Өөрийн алдааг хүлээн зөвшөөрч, уйтгар гунигаа ч, сэтгэлийн шаналалаа ч хуваалцаж байх нь чухал.

16. Харилцан илэн далангүй бай
Гэр бүлийн хоёрын хувьд нууцтай байх хэрэггүй. Сэтгэлээ дэлгэж ямар ч асуудлыг нуулгүй хуваалцаж, гарцыг хамтдаа эрж бай. Өөрийн сайн, муу талыг нээлттэй дэлгэж байх нь итгэлцэл төрүүлэх үндэс болдог.

17、Үргэлж хамтдаа өсөн дэвж
Хамтын зорилго, мөрөөдөлтэй бол. Түүнийгээ биeлүүлэхийн тулд хамтдаа зүтгэ. Тэгэж байж хүёулаа өсөн дэвжинэ.

18、Мөнгөнд тэгтлээ ач холбогдол бүү өг
Мөнгө бол тоглоом л гэсэн үг. Тиймээс эхнэр, нөхөр нэг багийн ажиллагаатай байж, тоглоомонд ял.

19、Харилцан уучил
Өнгөрснөө сөхөхөөс илүү ирээдүйдээ санаа бодлоо чиглүүл. Та хоёрт хоёуланд нь өнгөрсөнд хийсэн алдаа байгаа ч гэсэн дахин сөхөөд байлгүй мартаж бай.

20、Эргэлзсэн үeдээ ч хайрла
Хамгийн чухал зүйл бол биe биeнийхээ итгэлийг олж, харилцан чин сэтгэлээсээ хайрлах явдал. Үнэнч хайр байхад итгэлцэл аяндаа төрөөд ирдэг юм.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Эрхэмээ[141.101.104.177]3 years өмнө

    Үнэнч бай гэдэг заалт нь яагаад байхгүй байгаан?

  2. tenuun[173.245.53.214]3 years өмнө

    Timee yag unen iim bhad ger bul salalt bhgui bh daa

Таны сонирхолд