(5/21-6/21)
Сайхан зүстэй мөн ухаалаг энэ бүсгүй нь маш сонирхолтой нэгэн. Тэрээр хурдан шаламгай бөгөөд нэг хэвийн байдалд дургүй. Мөн олон зүйлийг зэрэг, хурдан хийж чаддаг. Та түүнтэй болзох үед яг л нэгэн зэрэг олон төрлийн бүсгүйтэй байгаа мэт мэдрэмж төрнө. Түүнийг зөвхөн “Хайр” гэдэг үгээр тушиж чадахгүй. Мэдээж хайр бол чухал ч түүний амьдралын цор ганц утга учир биш.
Та түүний холимог зан төрхөнд өөрийгөө нийцүүлэхэд бэлдээрэй. 2 минутын өмнө инээж байсан бүсгүй гэнэт дуугаа хурааж гуниглах. Нэг бол урьд шөнийн тавгүй зүүднээсээ болж өдөржин шаналах гэх мэт. Тэрээр мөрөөдөмтгий нэгэн. Мөн шинэ зүйлийг сурах хүсэл нь үргэлж оволзож байдаг. 2 хүн нэг хүний биед байгаа мэт зантай ч гэлээ хайр сэтгэлийн хувьд одтой улс. Та түүний анхаарлыг татахын тулд байдаг бүх нөөцөө дайчлах хэрэг гарна.
Таны сайхан зүйлсийг олж хараад дурлах үедээ сул талыг чинь мөн олж харсан байдаг. Олон холимог сэтгэл хөдлөлтэй ч таныг үүгээрээ залхаахгүй, мөн таньд анзаарагдахгүй дотроо хадгалж чадна. Таньтай бүхий л сэдвээр ярьж чадах бөгөөд үргэлж таныг дэмжиж, хамгийн аз жаргалтай хүн мэт санагдуулна.Үргэлж таны анхаарал халамжаар дутаж буй мэт байдаг ч ганцаараа даваж гарах зүйл дээр бат зогсож чадна. Таны сайн найз байж, бүхий л зүйл дээр адил эрч хүчтэй нэгдэж чадах бөгөөд таны сайн зөвлөгч мөн. Тэрээр эрчүүдийг өөртөө амархан дурлуулдаг нь түүний хувирамтгай зан, олон төрлийн сэтгэл хөдлөл нь эрчүүдэд татах хүч мэт үйлчилдэгт оршино. Ганц л үнэн хайр, жинхэнэ мөрөөдлийн залуугаа олохыг үргэлж хүснэ. Тэрээр олон зүйлийг хүсэн хүлээдэг, бүүр дэндүү ихийг байж магад. Хэрэв та түүнээс салахаар болоход таныг маш хурдан мартаж чадна. Энэ нь төрөлхийн онцлогтойн холбоотой. Энэ ордны бүсгүйчүүд бусад ордныхоос илүүгээр эрчүүдийн зүрхийг шархлуулсан байдаг. Учир нь тэд хэт мөрөөдөмтгий үргэлж гялалзсан хуягтай ханхүүгээ ирэхийг хүлээдэг учираас тэр. Тиймээс тэдний хайр сэтгэлийн амьдрал нэг бол төгс , нэг бол замбараагүй байдаг.Өнөөдөр бодож сэтгэж буй зүйлс нь маргааш өөрчлөгдөж мэдэх л улс. Шаргуй ажилласаныхаа дараа удаан хугацаагаар амарна. Мөн нэг хэвийн орчноосоо амархан уйдах залхах магадлалтай. Хэрэв та түүний эдгээр зан чанарыг нь ойлгож чадваас тэр үргэлж таныг дэмжиж, таны талд зогсох болно. Сайхан мөрөөдөлдөө хүрэхэд нь үргэлж мөр зэрэгцэн явах хайртай хүн нь болоорой.
Yag vnev
yg l unen helj dee
Yag unen bna
yg yg
vnehr vnen yumaa
Miniih kkk
Miniih law yaw tsaw taarch bn. Minii ene baidliig gadnii hun bitgii hel bi uuruu ch oilgodoggui. Ghdee ene nadad amidraliig sonirholtoi bolgodog. Minii ene ontslogiig oilgoj chadaagui erchuud odoog hurtel nadad gomdollodog. Harin oilgoj chadsan hund n bi 2 huuhed gargaj ugsun. Bid iim togtworgui met bolowch, itgesen hundee buhnee zoriuldag. Huuraltiig ih baga geltgui uuchilj chaddaggui. Hechneen une tsenetei bsn ch nulimchihaad yawaad ugdug. Bid bol biy daasan humuus. Bodoltoi humuys l bidniig neg nasaar maani ezemdej chadna
yag zow oilgoj chadsand n bi 2 huhed gargaj ogood saihan amidarj bn
Vnen vnen
Yag vnen helsn bna
unen bh yum.ta buhend az amjilt husie
unen bna. ta buhend amjilt husie mash ih talarhaj bna
Vnen
Yagaa yag yasan vnen bichdeg ym be
yaag vnen bn
Henees mini tuhai asuuv ^_^
Yaag vnen taalagdlaa
Vnen bn aimar taalagdchihlaa yag bodol unshsan ym shig sanagdchihlà
юүүүүю яаааг үнэн
bvgd l negen hewend tsutgagdsan hvmvvs shig l baihiin hvn hvn ooriin gesen ontslogtoi shd