Хонь жилд та ямар байх бол? 2015 жилүүдийн зурхай

Та ямар жилтэй вэ?

Хулгана Үхэр Бар Туулай Луу Могой
Морь Хонь Бич Тахиа Нохой Гахай
1

тайлбар

Энэ жил таны хувьд шинэ санаа санаачилагчаар дүүрэн жил байх болно. Таны амьдралыг харах өнцөг чинь хүртэл өөрчлөгдөж магадгүй юм. Зоос хоёр талтай байдаг шиг аливаа шийдвэр гаргахдаа сайтар бодож байгаарай.

Ажил мэргэжил Тийм ч одтой жил биш. Гэхдээ танд асар олон боломжууд гарч ирнэ. Түүнийгээ зөв ашиглаж чадвал тушаал дэвших боломж байна.
Хайр дурлал Хайртай хүнтэйгээ илүү дотно ярилцаж, илүү анхаарал тавиарай.
Ашиг орлого Ашиг орлогын хувьд дажгүй байх жил. Харин ямар нэг эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахдаа маш сайн нухацтай судалж, шийдвэр гаргахдаа тайван байгаарай.
Эрүүл мэнд Хэтэрхий их ажиллаж ядаргаанд орохгүй байхыг сануулж байна. Мөн бэртэж гэмтэхээс энэ жил сэргийлж болгоомжтой байгаарай.
Гэр бүл Найз нөхөд гэр бүлтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж сур.

2

a

Үхрийн хувьд бүхий л зүйл дээр эерэг өөрчлөлт авчирсан жил болох нь ээ. Харин та өөдрөг сэтгэлээр энэ бүх өөрчлөлтөд уян хатан байж чадвал энэ таны жил байх болно.

Ажил мэргэжил Ажил мэргэжлийн хувьд ачаалал, дарамт ихтэй жил. Таны хувьд тушаал дэвших магадлал тун бага байна. Гэхдээ ажлаа солих хэрэггүй. Байдалтай дасан зохицож, тэвчээр гаргах хэрэгтэй.
Хайр дурлал Хайртай хүнтэйгээ үл ойлголцох асуудал их гарна. Гэхдээ бие биедээ боломж олгож харилцаагаа эерэг байлгахыг хичээгээрэй.
Ашиг орлого Мөнгөний хувьд гарз гарах эрсдэл өндөр байна. Аливаа зүйлд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах үедээ маш няхуур, болгоомжтой хандаарай. Жилийн эхэнд үл хөдлөх худалдан авч чадвал энэ жилийн азаа дуудаж чадна.
Эрүүл мэнд Амархан өвдчихгээд байх талтай. Биеийн дархлаагаа дэмжиж тэжээллэг хоол хүнс хэрэглэж, биеийн хөдөлгөөн хийгээрэй
Гэр бүл Гэр бүлийн гишүүдийн хоорондох үл ойлголцлыг зохицуулж, дунд нь их гүйх магадлалтай .

3

a

Энэ жил тэдний хувьд амаргүй жил байх болно. Маш олон асуудлууд тулгарах ч гэлээ тэдний зориг, саадыг даван туулах чадвар нь амжилтанд хүргэнэ.

Ажил мэргэжил Даван туулахад хүнд асуудлууд тулгарна. Найз нөхөд ажлын хамрагчийнхаа туслалцаатайгаар даван туулаарай. Хэрэв та бизнес эрхэлдэг бол хэзээ ч яаруу шийдвэр бүү гаргаарай.
Хайр дурлал Гэрлэхэд хамгийн тохиромжтой жил. Хосууд хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, дурсамжтай сайхан үйл явдлыг хамтдаа туулаарай.
Ашиг орлого Мөнгө санхүүгийн хувьд азтай жил биш учир асуудалд орохоос сэргийлээрэй. Хүнд бүү мөнгө зээлүүл. Томоохон хөрөнгө оруулалт, худалдан авалтаас зайлсхий. Жилийн эхэнд ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл худалдаж авч азаа дуудаарай.
Эрүүл мэнд Амархан ядарч, дархлаа сул байх жил. Бие эрүүл мэнддээ сайтар анхаарч, шаардлагатай бол эмнэлэгт үзүүлж байхыг зөвлөж байна. Тэд энэ жил сэтгэл санааны дарамтанд байх магадлалтай учир хямрахаас сэргийлж сайтар амарч байх хэрэгтэй.
Гэр бүл Нийтийн олон сайхан арга хэмжээнд уригдах болно. Биеэ хянуур авч яваарай.

4

a

2015 онд туулай жилтнүүд их азтай байх нь ээ. Тэд гэнэтийн тусламж туслалцааг ойр дотныхоо хүмүүсээс авах болно. Эрүүл мэндийн хувьд өөртөө санаа тавих жил.

Ажил мэргэжил Ажил мэргэжлийн хувьд амжилттай байх бөгөөд удирдлагууд тань таныг үнэлэх болно. Тушаал дэвших боломж байна. Хамтрагч болон найз нөхдөөсөө хэрэгтэй үед туслалцаа авч чадна. Хов жив, атаархлаас хол бай.
Хайр дурлал Ганц бие туулайнууд хичээж чадвал энэ жил жинхэнэ хайртайгаа учирна. Хосуудын хувьд гэрлэхэд таатай жил. Ямар нэгэн үл ойлголцол болох үед тэвчээртэй байж, хайртай хүнтэйгээ илүү их нээлттэй байх хэрэгтэй.
Ашиг орлого Санхүүгийн хувьд таатай жил. Тэд мөнгөө зөв төлөвлөж, ашиг орлого олж чадна. Харин яаруу хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Найз нөхөд, гэр бүлийнхээ зөвлөгөөг сонс. Билгийн тооллын 1, 4, 8, 11 саруудад азтай байх тул энэ үеийг сайтар ашигла.
Эрүүл мэнд Бие эрүүл мэндийн хувьд тааруу байх магадлалтай учир архаг хууч өвчнөө сэдрээхгүй байх, эрүүл хооллолт, биеийн тамираар хичээллэх зэргээр өөртөө анхаарал тавь. Ажлын байран дээрх стрессээс зайлсхийхийн тулд удирдлагатайгаа нээлттэй, дотно харилцааг үүсгэж үл ойлголцлоос хол бай. Билгийн тооллын 2, 3, 7 саруудад аялах, жолоо барихдаа илүү болгоомжтой байгаарай.
Гэр бүл Гэр бүл тайван, амгалан байна.

5

a

Энэ жил луунууд үр дүнтэй, амжилттай байж чадна. Багахан бэрхшээлүүдтэй тулгарах ч гэлээ зорьсноосоо бүү хазай.

Ажил мэргэжил Хангалттай чармайж чадвал аз таны талд байна. Аливаа шийдвэр гаргахдаа дээд зэргээр болгоомжтой байж, гэр бүл, найз нөхдийнхөө зөвлөгөөг аваарай. Таны хичээл зүтгэл үнэлэгдэх болно.
Хайр дурлал Ганц бие луу нар хосоо олох магадлал өндөртэй. Хосуудын хувьд харилцаа улам дотно болж, аз жаргалаар дүүрэн байна. Харин амбиц, ажил мэргэжлээсээ илүү хайртай хүндээ цаг ихээр зарцуул.
Ашиг орлого Хөдөлмөрлөж чадвал тэр хэмжээгээр ашиг орлогын үүд чинь нээгдэнэ. Ажлаасаа шагнал, урамшуулал хүртэнэ. Итгэж болохгүй хүнд мөнгө бүү зээлдүүл.
Эрүүл мэнд Ажлын ачааллаа зохицуул. Шарсан хуурсан зүйлсээс зайлсхийж, эрүүл хооллолтыг сонгоорой
Гэр бүл Ажлын ачааллаас болж гэр бүлдээ зарцуулах цаг багасна.

6

a

Энэ жил таны хувьд сорилт ихтэй, тогтворгүй жил байх болно. Ямарваа нэг асуудал тулгарваас тэвчээртэй тайван байх хэрэгтэй.

Ажил мэргэжил Энэ жил ажил мэргэжлийн хувьд бэрхшээл ихтэй жил байна. Бага багаар ч болов урагшлахыг хичээгээрэй.
Хайр дурлал Ганц бие могойнууд хайртай хүнээ олохын тулд их л хичээх хэрэгтэй болох нь . Харин хосуудын хувьд бие биедээ илүү анхаарал тавих шаардлагатай. Эс бөгөөс хөндийрч холдох магадлал өндөр байна. Билгийн тооллын 3,4, 7, 10, 11 саруудад харилцаан дээрээ анхаарахгүй бол асуудалд үүсч мэднэ.
Ашиг орлого Ашиг орлогын хувьд аз муутай байх жил. Тиймээс жилийн эхэнд үнэ цэнэтэй ямар нэг зүйл худалдаж аван азаа дуудаарай. Таны зарлага орлогоос чинь давах тул санхүүгийн тал дээр тооцоотой бай. Мөн хүнд хууртах, мөнгө зээлдүүлэхээс болгоомжил. Билгийн тооллын 1, 8, 11 саруудад азтай байх тул энэ үеийг ашигла.
Эрүүл мэнд Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай жил биш. Архаг хууч өвчин чинь хөдөлж магадгүй. Бие өвдөх үедээ бушуухан эмчид үзүүлж байгаарай. Мөн жолоо барих, эрсдэлтэй спортоор хичээллэх үедээ бэртэж гэмтэхээс болгоомжил.
Гэр бүл Гэр бүлээсээ хайр халамж, тусламж туслалцааг хүртэх болно

7

a

Жил ороод дуусч байгаа таны хувьд 2015 он өмнөх жилийг бодвол хамаагүй илүү байх болно.

Ажил мэргэжил Тэдний хувьд олон шалгуур сорил тулгарах ч гэлээ ухаан, хурд хоёрынхоо ачаар бүгдийг нь амжилттай шийдвэрлэж чадна. Ажилдаа амжилт гаргаж, удирдлагууд тань ихээр үнэлэх юм байна. Энэ жил цалингаа нэмүүлэх, тушаал дэвших өндөр магадлалтай. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс хялбар ашиг олж, шинэ салбарт амжилт гаргана.
Хайр дурлал Ганц бие морь жилтнүүд олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцож чадвал хайртай хүнээ амархан олно. Хосуудын хувьд бие биедээ цаг гаргаж чадвал хайр сэтгэлээ улам зузаатгах боломж байна.
Ашиг орлого Ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж байна. Ухаалаг зүйлд хөрөнгө оруулалт хийвэл амжилттай байж чадна. Хувьцаа худалдаж авахаас зайлсхий. Мөрийтэй тоглоомноос хол бай. Мөн эрсдэлтэй хүнд их хэмжээний мөнгө бүү зээлдүүл.
Эрүүл мэнд Бие эрүүл мэндийн хувьд сайн байна. Гэхдээ цусны даралтандаа анхаарал хандуулаарай. Тэр дундаа хөгшид. Ажил амралтаа зохицуулж, хөнгөхөн биеийн хөдөлгөөн хийж байхад алзахгүй.
Гэр бүл Гэр бүлийн уур амьсгал таатай сайхан байх болно.

8

a

Жил ороход тухайн хүний төрсөн үеийн ертөнцийн нөлөөлөл давтагдах учраас нэг бол сайн нөлөө, эсвэл муухан нөлөө үзүүлдэг. Ийм учраас жил дээрээ та заслаа хийлгэх хэрэгтэй. Мөн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг санаж яваарай.

Ажил мэргэжил Ажил мэргэжлийн хувьд давгүй байх бөгөөд асуудлуудаас амархан мултарч чадна.
Хайр дурлал Хайртай хүнтэйгээ үл ойлголцох, маргалдах шалтгаан ихээр гарах бөгөөд үүнийгээ даван туулж чадваас улам дотно болно.
Ашиг орлого Таны санхүүгийн байдал таагүй байх учир ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хичээх хэрэгтэй. Мөн зардлаа болон унаж болох эрсдэлээ багасга.
Эрүүл мэнд Эрүүл мэндийн хувьд дажгүй байх ч гэлээ жижиг сажиг өвчнүүдэд ороогдож магадгүй. Ханиад, толгой өвдөх гэх мэт. Эрүүл хооллож, биеийн хөдөлгөөн хийгээрэй.
Гэр бүл Гэр бүлийн тань гишүүд таны зүрх сэтгэлийг ойлгох болно.

9

a

2014 оныг бодвол илүү амар тайван, амжилт бүтээлтэй жил болно. Өөрийнхөө чадварыг дайчилж чадвал энэ жил та их зүйлийг бүтээж магадгүй.

Ажил мэргэжил Ажил дээрээ од шиг гялалзана. Асуудал тулгарахад хамт ажиллагсад тань гараа сунгаж амархан даван туулна. Ядарч өвдөхгүй л бол таны амжилтанд саад болох зүйл алга.
Хайр дурлал Хосуудын хувьд хайр сэтгэлээ улам гүнзгийрүүлж, цаашлаад гэрлэхэд ч таатай жил. Харин ганц бие бичүүд хайртай хүнээ олох болно.
Ашиг орлого Ашиг орлогын үүд чинь нээгдсэн байгаа учир баяжих боломжийг бүү алдаарай. Гэхдээ олсон болгоноо үрээд байвал орлогын үүд чинь хаагдана гэдгийг сана. Мөн хэт өндөр эрсдэлтэй зүйлээр тоглохоос болгоомжил.
Эрүүл мэнд Сайн унтаж амарч, биеийн тамираар хичээллээрэй. Таны эрүүл мэндийн хувьд тийм ч таатай жил биш учир өөртөө санаа тавь.
Гэр бүл Гэр бүлийн гишүүдтэйгээ үүссэн үл ойлголцлыг нэг мөр үндсээр нь арилгахыг хичээ.

10

a

Олон саад бэрхшээлтэй нүүр тулах жил. Ямар ч хэцүү үед сэтгэл санаагаар унаж болохгүй.

Ажил мэргэжил Гэнэтийн таагүй өөрчлөлтүүд хүлээж байна. Чөлөөт цагаараа суралцаж ирээдүйд тулгарах саад бэрхшээлүүдэд өөрийгөө бэлд. Ямар ч зүйл хялбар олдохгүй.
Хайр дурлал Ганц бие тахиа жилтнүүдэд хэд хэдэн хүнтэй танилцах ч гэлээ амжилтгүй болох магадлал өндөр. Хосуудын хувьд үл ойлголцол, хэрүүл тэмцэл их үүсэх учир нээлттэй ярилцаж, хүлээцтэй байхыг сануулж байна.
Ашиг орлого Анхаарал болгоомжоо хоёр дахин нэмэгдүүл. Бизнес , худалдаа хийх нь шатах магадлал өндөр байна. Санхүүгээ сайтар төлөвлөх нь хамгийн сайн арга. Дотны хүмүүстээ мөнгө зээлдүүлэх нь харилцаанд сэв суулгах магадлалтай байна.
Эрүүл мэнд Эрүүл мэнд сайнгүй байна. Гэр бүл болон таны эрүүл мэнд гэнэт муудах эрсдэл их байгаа учир өөртөө анхаарал тавь. Аялал зугаалгаар явахдаа бэртэж гэмтэхээс болгоомжил.
Гэр бүл Гэр бүлийн харилцаа таатай сайхан байна.

11

a

Тийм ч таатай жил биш. Гэхдээ 2014 оныг бодвол илүү дээр байна. Ажил мэргэжил, мөнгө санхүүгийн хувьд удаашралтай байх нь ээ.

Ажил мэргэжил Ашиг орлого хэвэндээ байна. Гэнэтийн асуудал ажил дээр тулгарч болзошгүй.
Хайр дурлал Тийм ч романтик жил биш. Өдөр бүр шалихгүй хэрүүл салахгүй нь. Сэтгэл санаа тогтворгүй байх нь. Аль болох ойлголцохыг хичээж, харилцаагаа авч үлдээрэй.
Ашиг орлого Билгийн тооллын 3, 6, 9, 10, 12 саруудад одтой байх тул энэ үеэр бизнесээ төлөвлө. Харин 1, 4, 5, 7, 8, 11 анхаарал болгоомжтой бай.
Эрүүл мэнд Хоол боловсруулах эрхтний тогтолцоондоо анхаарал тавь. Халуу ногоотой хоолноос татгалз. Мөн архи, тамхи зэрэг хорт зуршлаас зайлсхий.
Гэр бүл Утгагүй зүйл дээр хайртай хүнээ хардаж, нандин харилцаа өөрийнхөө нэр төрийг бүү баллаарай.

12

a

Маш зугаатай, нийтэч жил болно. Таны өөдрөг үзэл энэ жил зорилгодоо хүрэхэд тань тусална.

Ажил мэргэжил Ажил хайж буй бол танд тохирсон ажил олдоно. Ажлын амжилт, тушаал дэвших магадлал өндөр. Давхар ажил хийсэн ч амжилттай ажиллаж чадах нь ээ.
Хайр дурлал Хосууд энэ жил гэрлэхэд таатай. Ганц бие хүмүүс энэ жил жинхэнэ хайртайгаа учирна. Харин гэрлэсэн хосууд жижиг маргаанаа шийдвэрлэж, бие биедээ хүндлэл үзүүл.
Ашиг орлого Хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэх жил. Орлого тань нэмэгдэж, шинэ салбарт амжилт гаргана.
Эрүүл мэнд Стресээс болж хоол боловсруулах эрхтэн, мэдрэлийн систем хямарч болзошгүй.
Гэр бүл Тэдний хайр энэрэлийг хүртэж, цагийг таатай өнгөрөөнө

Мөн та энэ мэдээллийг сонирхож магадгүй юм. –>

Энэ жил танд аз авчрах 6 өнгө 2015

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. dr[108.162.215.4]3 years өмнө

    Huurhii tahia jiltnvvdiig yaagaad bijtsiimbede arai2

  2. уншигч[108.162.215.56]3 years өмнө

    Итгэхэд хэцуу юмоо. Дээрх зурхайд энэ жил их л сайн гэсэн байсан. Одоо энэ зурхай дээр энэ жил онцгуй гэх юм. Алий нь арай унэнд нийцтэй вэ

Таны сонирхолд