Тэд чадсан. Та ч чадна

Та төрснийхөө дараа хэвийн жиндээ эргэж очих талаар яарч, санаа зовж, бүүр шаналж байгаа юм биш биз? Өөртөө итгэлтэй байгаарай. Учир нь маш олон тань шиг ээжүүд амархан турж чадсан юм. Тэдний дундаас 3 -н ээжийн тус тусын туршлага зөвлөгөөг хүргэж байна.

Болор цэцэг – 33 настай

Хүүхэд: Нандинцэцэг (2 нас 6 сартай), Энэрэл ( 10 сартай)
Хассан жин: 20 кг – ийг 9 сарын дотор

Туршлага:
Би ойр ойрхон гадуур их гарч алхдаг байсан. Дэлгүүр орох, ойр зуурын ажил бүтээхээр явахдаа үргэлж хүүгээ хамт дагуулж гардаг байв. Энэ нь миний сэтгэл санаанд минь сайнаар нөлөөлж, уйдахгүй эрч хүчтэй байхад минь тусалдаг байсан гэж боддог. Мөн хүү минь ч агаар салхинд гараад амархан унтаад өгдөг байсан шүү.

Нууц нь :
Хүүхэдтэйгээ хамт хөдөлгөөний идэвхтэй байх нь зориудаар дасгал хийсэнтэй адилхан үр дүнтэй байдаг.


Анхтуяа – 33 настай

Хүүхэд:Дэлгэр(4 настай), Хатантуул (2 настай)
Хассан жин: 13 кг – ийг 20 сарын дотор
Туршлага:
Би хоёр дахь хүүхдийнхээ дараа турахгүй хэсэг их санаа зовж, хэцүү байсан. Харин хоолныхоо сонголтод өөрчлөлт оруулсан нь үр дүнгээ өгсөн гэж боддог. Би гурилан бүтээгдэхүүнээс бүхэл үрээр хийсэн нь турахад хэрэгтэй гэж дуулсан учир дагахаар шийдсэн юм. Харин хоолны хувьд идэх хэмжээгээ багасгаж, уураг ихтэй мах болон тахиа зэргийг хэрэглэж байсан .

Нууц нь :
Төмрөөр баялаг хоол болон бүхэл үрийн бүтээгдэхүүн нь турахад тусалдаг. Уургаар баялаг нүүрс усаар багатай хоолыг сонгох нь таныг удаан цатгалан байлгаж чадна. Харин нүүрс усаар баялаг хоол нь таныг улам идэх хүслийг төрүүлдэг байна.


Цацрал – 25 настай

Хүүхэд: Цэлмэг (8 сартай)

Хассан жин: 15 кг – ийг 2 сарын дотор
Туршлага:
Би охиноо дан хөхөөрөө хооллодог. Одоо ч гэсэн тэгж байгаа. Энэ нь калорийг маш их хэмжээгээр шатаадгаас гадна таны ам ихээр цангана. Тиймээс ус болон цайг их хэмжээгээр уудаг. Элдэв амттан , таргалуулдаг хоолнуудаас зайлсхийж чадсан нь үр дүнгээ өгсөн гэж боддог.

Нууц нь :
Эмэгтэй хүний бие өдөрт 500 калорийг сүү боловсруулахад зарцуулдаг байна . Энэ нь хурдан турах шалтгаан болдог. Хүүхдээ хөхүүлдэг ээжүүд илүү хурдан турдаг гэдэг нь судалгаагаар батлагджээ. Харин хүүхдээ хөхүүлж байхдаа хоолны дэглэм барихгүй байхыг анхааруулж байна. Учир нь танд болон таны хүүхдэд эрүүл, тэжээллэг хүнс хэрэглэх нь нэн чухал гэдгийг сана.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Цээгий[173.245.48.134]4 years өмнө

    Хүүхдээ хөхүүлж байхдаа эхний 3 сар таргалаад, дараад нь үнэхээр их турж чадах болноо

Таны сонирхолд