Хүүхдэд хийжүүлсэн содатай ундаа ягаад уулгаж болохгүй вэ?

Содтой буюу хийжүүлсэн ундаа гэдэгт бидний мэдэх Sprite, Cola, Pepsi, Fanta гэх мэт ордог. Мөн бусад өөр орц, амттай бүх төрлийн хийжүүлсэн сахар ихтэй ундаануудыг хэлж болно. Томчууд бид эдгээр ундаануудыг хэрэглээ болгон заншсан нь түгээмэл. Гэхдээ энэ нь хүүхдээ татан оруулах шалтгаан байж болохгүй. Магадгүй таны ууж буй тэр гоё савалгаа боодолтой ундааг хүүхдүүд тань уухыг дурлаж, таниас нэхэж, энэ мэтээр та бага багаар өгсөөр л…

Хэрэв та энэ талаар бодож үзээгүй бол эдгээр ундааны хор нөлөөний талаар та доорх зөвлөгөөг заавал уншсан байх ёстой шүү.

Маш их сахар агуулдаг. 300 мл ундаанд 12 цайны халбага сахар орсон байдаг! Энэ нь шууд цусанд ордог бөгөөд бодисын солилцоог алдагдуулах эрсдэлтэй.

Маш их кофейн агуулдаг. Sprite болон 7-Up зэрэг ундаанд бараг байдаггүй ч ихэнх Colaны төрлийн ундаанд их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь томчууд бидэнд бага хэмжээгээр хэрэглэхэд түр зуурийн сэргээш, эрч хүч өгдөг ч хүүхдүүдэд бол тийм биш. Мэдрэлийн систем цочроож, сэтгэл санааг нь бүтэн өдрийн турш буруулах нөлөөтэй.

Өсөж буй хүүхдийн ясны хөгжилд. Эдгээр ундааг хийхэд фосфорын хүчил орсон байдаг бөгөөд энэ нь хөөсрөмтгий шинж чанарынх нь онцлог. Фосфор нь хүний цусанд ороод найзаа хайж эхэлдэг. Тэр нь калци. 300 мл ундаа уусан хүүхэд өдөр 100 мл кальц алддаг бөгөөд энэ нь 10 өдрийн хэрэгцээнээс нь их тоо юм!

Хүүхдийн шүд. Дан ганц сахараар зогсохгүй хүчиллэг найрлагаас нь болж хүүхдийн шинэ шүд амархан муудна гэдгийг сайн сана.

Тэгвэл жимсний шүүс ямар вэ? Мэдээж шүүс нь илүү дээр. Гэхдээ эдгээр нь мөн л их хэмжээний сахар агуулдаг. Тиймээс аль болох сахаргүй цэвэр шүүс хэрэглээрэй. Мөн эдгээрийг хоолны үеэр нь хэрэглэвэл илүү дээр.

Уух зүйлсээс юу хамгийн сайн бэ? Ус болон сүүг гол уух зүйлсийнх нь тоонд оруулаарай. Мөн байгалийн гаралтай нэрс, чацарганыг дархлааг дэмжих зорилгоор сахарын орц багатайгаар өгч болно.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд