Салалтаас сэргийлэх 5 ухаалаг сургааль

Амьдрал заримдаа үнэхээр новшийн байж болно. Гэхдээ алдаагаа амжилт болгож чадна гэдэг ухаалаг хүний зан. Хэцүү үедээ санаж яваарай гээд хэрэг болох сургааль үгсийг танд хүргэж байна.

1

babyzone how to

“Уурлах нь яг л улайссан цог гартаа атгаад хүн рүү далайн айлгаж буй тай адил. Үнэндээ та өөрөө л түлэгдэнэ.”

2

babyzone how to

Дусал дуслаар сав дүүрдэг. Ямарваа нэг амжилт, аз жаргал нь бага багаар бүрэлдэн буй болдог. Агшин зуурын амжилт нь амархан олдсон шигээ түргэн замхардаг. Тэгэхээр бүү адга.

3

babyzone how to

Зөөлөн нь хатуугаа. Уурыг уураар ялна гэж байхгүй. Харин уурлахгүй байж чадсанаар та дийлнэ.

4

babyzone how to

Буруу зүйлд итгэснээс юунд ч итгэхгүй байсан нь дээр. Элдэв хүмүүсийн зөвлөгөө, энэ тэндээс уншсан зүйлдээ, хэн нэгний ятгалгад бүү итгэ. Таны амьдралыг та л шийднэ. Найз нөхдийн дэмжлэг чухал ч хэн нэгний буруу ятгалгад бүү итгээрэй.

5

babyzone how to

Гарцаагүй өвдөлтийн араас шаналал бүү нэм. Хүний амьдралд хэцүү зүйлс бишгүй тохиолдоно. Заримдаа тэвчээр гаргаад туулах ёстой зүйл гэж байдаг. Харин “Яагаад би гэж?” хэмээн араас нь давхар шаналж зовлонгоо нэмэх хэрэггүй. Биеийн зовлон дээр сэтгэлийн зовлон бүү нэм.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Anonymous[108.162.215.67]3 years өмнө

    Surgaal ch geh shig zugeer hunii bodol l bna sh d

  2. zochin[108.162.226.187]3 years өмнө

    Tom hun 7tsag,huuhed 8-9 tsag untah heregtei.

Таны сонирхолд