Эмнэлэг бол архичдын орогнодог газар биш аврал ирсэн хүмүүст тусламж үзүүлдэг газар

Хүн үзэхээс наашгүй гэж би нэг юм хэлмээр санагдаад…
Түргэн тусламж дуудсанаас хойш цагийн дараа эелдэг залуу эмч манайд ирсэн. Ээжийн даралт өндөр байгааг сануулан харшилтай эм байдгыг асуун даралт бууруулах тариа дор нь хийлээ. Бидний харъалалаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэж ирсэн ба тэнд жижүүр эмч үзэн бас л баахан асуулт асуув. Би аль болох цэгцтэй тодорхой хариулт өгч төвөг болохгүйг хичээж байлаа. Гаднаас битүү хир даг үнэр танар болсон согтуу нөхрийг сувилагч бүсгүй …за битгий гадуур нь шээчихээрэй, аан битгий уначих гэсээр хөтлөх түлхэхийн хооронд бие засуулж байв.

Намайг очиход нэг хөгшний даралт ихэссэн бололтой коридорт хэд хэдэн хүнээр хүрээлүүлсэн байсан ба сүүлд сонсоход ганц сайхан ач хүү нь талийгч болоод эмээ муудсан нь тэр байж. Эмнэлгийн үүдээр би аврал эрсэн харц эмнэлгийнхэнд итгэх найдлага, итгэлээр дүүрэн орж ирсэн ба үйлчилгээнд үнэндээ гомдоллох зүйл алга.

Харин тэр үүдээр нь нэг үнэр танар нустайгаа холилдон хэвтэх архичин аваргууд эмч, сувилагч, асрагч нарт ямар их дарамт үүсгэдэг юм бэ? Хажууд нь харваад амь тавих гэж буй хөгшин, даралт нь ихсээд гэх тулгар бүсгүй, хаана ирснээ ч мэдэхгүй ээжийнхээ энгэрт наалдан уйлагнах балчир нялхас, эмч нарын хөдөлгөөн бүрийг горьдонгуй ширтэх залуу аавын хажууд энэ архичид арай биш… Агсан тавиад асрагч нарыг зодох нээ… Тэмүүжин сайд байхдаа санаачилсан энэ хууль эмнэлгийн түргэн тусламжийг чанарыг доройтуулах хангалттай шалтгаан болж.

Өмнө нь энэ тухай шүүмж зураг хараад өө гээд өнгөрсөн бол өнгөрсөн шөнө бодитоор бүгдийг харлаа. Уул нь хор тайлах эмчилгээ хийлгээд төлбөрөө төлөөд гарах ёстой гэнэ л дээ…эмнэлэг архичдын орогнодог газар биш аврал ирсэн хүмүүст тусламж үзүүлдэг газар болохыг ард түмэн ч нэг дуугаар хэлмээр санагдлаа. Би улсын эмнэлэгт төрөхөөс бусдаар хандаж байсангүй.

 

 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. munguu[198.41.242.125]4 years өмнө

    ene asuudlig irgen neg harah heregtei baihaa

Таны сонирхолд