Тараг сүүтэй цэлцэгнүүр

Бараг хүүхэд болгон л цэлцэгнүүрт дуртай байдаг. Гадуур худалдаанд боломжийн үнэтэй нь дийлэнх нь Хятад цэлцэгнүүр харагддаг. Тиймээс өөрсдийн гараар, эрүүл аргаар хүүхдүүдийнхээ дуртай цэлцэгнүүрийг хийж сурцгаая.

  • Орц /2 жижгэвтэр аяга/
  • Тараг – 150 мл
  • Сүү – 80 мл
  • Элсэн чихэр – 5 -10 гр
  • Нунтаг желатин – 3 гр

1.Нунтаг желатинаа багавтар усанд хийгээд дэвтээж орхино.

2.Жижиг саванд сүүгээ хийгээд байнга хутгангаа буцалгах явцдаа элсэн чихрээ нэмж уусгаж өгнө.

3.Галаа унтраагаад таргаа хийж сайтар хутгана. Дээрээс нь дэвтээсэн желатинаа нэмж уустал нь сайн холих хэрэгтэй.

4.ОДоо шүүгээд савандаа хийж хөргөгчинд 1 цаг орчим царцаагаад идэхэд бэлэн.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Enkhtuya Togooch[27.123.214.114]2 years өмнө

    unheer taalagdaj bn osho goe amarhan joruud oruulaarai bayarlaa

Таны сонирхолд