Эхнэр тань аюултай сэтгэл гутралд орсон юм биш биз?

“Постпартум” буюу төрсний дараах сэтгэл гутрал нь 10-с 1 -т тохиолдох магадлалтай байдаг. Энэ үед  эцэг эх, ханийн хайр халамж хамгаас чухал. Жирэмсэн байх хугацаанд хамгийн өндөр байсан гормоны хэмжээ төрөлт өгсний дараа огцом унаж, энэ нь сэтгэл гутралд орох шалтгаан болдог байна.

Шинж тэмдэг?

  • Сэтгэлээр амархан унах
  • Ямар ч зүйлээс таашаал мэдрэхээ болих. Бүх зүйл сонирхолгүй санагдах
  • Идвэхи буурах
  • Амархан уйлдаг болох
  • Жижиг зүйлс дээр бухимдах
  • Амьдралдаа сэтгэл дундуур болж зарим нэг зүйлст харамсах
  • Төвлөрөх чадвар буурч, шийдвэр гаргаж чадахгүй
  • Аливаа зүйлстэй зохицож чадахаа байх

Яагаад арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай вэ?

Энэ нь төрсний дараах эхний 4 долоо хоногт илэрч, цаашлаад 3-6 сар үргэлжлэх магадлалтай. Хэрэв арга хэмжээ авалгүй удаавал бүтэн жилийн турш таныг зовоож, сэтгэл зүйн эмгэг болох хүртэл хүндэрэх аюултай аж.

Ихэнх эмэгтэйчүүд сэтгэл гутралд орсноо бүрэн нууж чаддаг ба хүүхдээ ч сайн асарч, гаднаасаа хэвийн мэт анзаарагддаг. Тиймээс тэднийг анзаарч, энэ үед нь туслаж дэмжиж байх нь нэн чухал.

Төрсний дараах  хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орж, шаналж байсан эмэгтэйчүүдийн зургийг та нартайгаа хуваалцаж байна . Хэцүү үеийнх нь эдгээр зургууд нь баяр баясгалантай мэт харагдах ч , дотроо маш их зовж шаналж байсан гэдгийг ойлгохыг хичээгээрэй .

1

babyzone how to

Энэ зургийг авч байх үед би маш хүнд үеийг даван туулж байсан юм. Амиа хорлох элдэв муу бодол хүртэл бодогдож, амьсгаа давчдаж, цээжин дээр нэг л хүнд зовиур мэдрэгддэг байлаа.

2

babyzone how to

Энэ үед би өөрийгөө галзуурах нь гэж бодсон. Ганцаараа байх үедээ үргэлж уйлж, бүх зүйлд өөрийгөө буруутай мэт мэдэрч байсан.

3

babyzone how to

Миний зурагнаас хараад та ямар хүнд үеийг туулж байсныг гадарлахгүй дээ. Би тайван сууж , идэж, унтаж чадахгүй, үргэлж цочролд орж, муу бодлууд намайг зовоож байсан юм. Хүнд хэлбэрийн төрсний дараах гутралд орсон байснаа сүүлд мэдсэн.

4

babyzone how to

Энэ зургийг авахаас хэдхэн цагийн өмнө би өөрийгөө хорлох гэж байсан гэвэл та итгэх үү? Хүнд хэлбэрийн “постпартум” сэтгэл гутрал…

5

babyzone how to

Өөрийгөө өвтгөх зүйлсийг үргэлж хийж, уур уцаартай байсан үе. Та хараад мэдэрч байна уу?

6

babyzone how to

Элдэв муу бодол, уйтгар гуниг, уур уцаар гээд би өөрийгөө яагаад байгааг ойлгоогүй. Маш хүнд хэцүү үе байсан. Зурган дээр бол анзаарагдахгүй байгаа биз?

7

babyzone how to

Энэ үед би сэтгэл гутралаас болж маш уур омогтой , догшин ширүүн авиртай болсон. Юм л бол орилж, хашгичиж, гартаа таарсан юм аа авч шиддэг байлаа. Заримдаа хүүхдүүддээ уураа гаргахгүйн тулд хана хүртэл цохиж тайвширдаг байсан. Буруу гэдгээ мэддэг байсан ч өөрийгөө хянаж чадахгүй хүртлээ энэ өвчнөөс болж шаналсандаа.

8

babyzone how to

Амьдрал утгагүй санагдаж, хүнд хэрэггүй гай болж буй мэт мэдрэгдэж, би л алга болоод өгвөл бүх хүмүүс амар амгалан болох мэт санагддаг байсан агшин.

9

babyzone how to

Энэ зургийг авахаас өмнө би гэрээсээ сар гараагүй. Нөхөр маань сэтгэлийг минь өргөх үүднээс нар салхинд дагуулан гарч зургийг минь авсан юм. Үүний өмнө төрсний дараах хүнд хэлбэрийн сэтгэл гутрал гэдгээр оншлогдож эмчилгээ хийлгэж байсан үе л дээ. Тэр үед үргэлж муу муухай бодлууд намайг эзэмдэж, хэцүү байж билээ.

Танд болон танай гэр бүлд энэ зүйл тохолдохгүй гэж хайнга хандахгүй байхыг зөвлөж байна. Мөн та эхнэрээ сэтгэл дотроо шаналж буй эсэхийг сайн анзаарч, энэ үед нь хүлээцтэй ухаалаг байгаарай гэж зөвлөмөөр байна. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүмүүст хандах нь таныг болоод танай гэр бүлийг учирч болох олон бэрхшээл, хүндрэлүүдээс хамгаалах болно.

Танай гэр бүлд аз жаргалыг хүсье.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. аагий[202.131.229.158]2 years өмнө

    10 биш 1000 эмэгтэйд нэг тохиолддог клиник депресс юм. төрсний дараах сэтгэл гутрал болон бэби блю хоёрыг эхлээд ялга

  2. sainaa[66.181.176.156]2 years өмнө

    Sain bnuu bi yag ingeed bh shig bn joohon yuman deer uur hureed teriigee ulam lawshruulj bodood bvr iheer tewchhiin argagui uurlaj 2-3 udur uur garahgui bie ee barih heregtei jhn asuudal gj bodson hirnee ooriigoo hynaj chadahgui. Uur hursen ued yu ch hamaagui hiichmeer sanagdaj uilana untaj chadahaa bolino eniigee yaj emchleh we mergejiliin huntei yaj holbogdoh we

  3. enhtsetseg[202.70.46.217]2 years өмнө

    bi setgel gutrald orchood garah gj zondool oroldoj bn negl sn bolj ogohgvi bna nadad tuslaach

  4. Zaya[202.70.46.219]3 years өмнө

    Miniih naimdah n yum bna aa yanaa aimar hetsvv bna

  5. tsegi[202.179.13.244]3 years өмнө

    3 sar urgeljilj bn. uneheer hetsuu shuu

  6. Uka Uka[94.223.17.130]3 years өмнө

    Yna bi yg engeed bgashde

  7. Anonymous[199.27.128.250]4 years өмнө

    Newh tiim uurtai. Hvmvvst daraa bolood bh shig sanagddag shvv haaya bvr amisgalj chadahgvi bolohja ym shig l aimar dotor bachimdaad muuhai ve bas baidag shv.

  8. husel[198.41.242.125]4 years өмнө

    Yag l iim shinjuud ilreed bhiimaa gehde huuhedteigee bsan bol ch gej bodogddog... eejuudee bitgii guniglaarai hairt huuhduud chin tanii hajuud bgaa shu buh zuil shan boloh udur irnee

  9. jiji[108.162.215.56]4 years өмнө

    huuhed mine ovdood emnelgeer udaan yavj, neg l sn zugeer bolohgyi, torsnii daraa biye archlay gevch ajil torolgui gerte mongo homs bas hetsuu shu. yadaj haaya nohorteigoo muudaltsaj ul oilgoltsoh ym. ene odruud hurdan jargaltai tsagaar soligdono.

  10. naraa[198.41.242.126]4 years өмнө

    Yag iim yum bolood bna huu maani 10sartai ajil hiiy ghr odoohondo huuhed harah hungui daraa jil boltol yaj udur honogig unguruunu du l gj bodoh yum galzuurmaar yumaa yah estoi we humuusee

    • daagii[64.119.27.144]4 months өмнө

      miniih 6 dahi n b.a turuud sar garan l bolj b.a buh yum taalagdahgyi hentei ch yarihiig husehgui utsaartai l bolchood ba. yaaval deer yum boloo.

  11. хатан[108.162.215.122]4 years өмнө

    Ажил хий ээж нараа, өөрийгөө үнэ цэнэтэй болохоо мэдрүүл. Найз нөхөд болон нөхөртэйгээ долоо хоног болгон гарч хоолонд орж кино, жүжиг үз.

  12. Zochin eej[108.162.219.15]4 years өмнө

    Manai emch uuniig meddeg boluu, emchildeg setgel zuich emch nar gej baina uu?

    • Админ[108.162.215.122]4 years өмнө
      Админ

      manaihan ene tal deer ih medeelel muutai bdag. mergejliin setgelzuich nar tuslaj magadgui l yum

  13. uyanga[173.245.53.128]4 years өмнө

    Bi bvvr ooriigoo oilgohoo bolitson bsan yumaa yag setgel gutral gdg n boltson bn sh dee hvvhed gargaad 3n jil gertee suusan odoo yag galzuurlaa deerees n ooriigoo ogt vnelhee baichlaa nohoriigoo harhaar bvvr hamag uur hvreed bhiinmaa bvvr uchraa olhoo bailaa

  14. zayka[141.101.104.17]4 years өмнө

    Ixenx xuuxduudiinx n bud n ix gunigtai yum magadgui exiigee mederdeg bx l daa

Таны сонирхолд