Таны хүүхэд индиго мөн үү?

Ээжүүд та нар минь урд нь индиго хэмээн нэрлэгдсэн онцгой чадвартай хүүхдүүдийн тухай сонсож байсан биз ээ. Энэ удаад бид таны хүүхэд индиго мөн эсэх талаар сонирхолтой тестийг бөглүүлье. Та тийм гэж хариулсан хариултаа тоолоорой.

1. Таны хүүхэд өөрсөдтэй нь том хүн шиг харьцахыг хүсдэг үү?
2. Таны хүүхэд сэтгэл хөдлөл өндөртэй юу?
3. Хүүхэд тань сахилгагүй юу?
4. Уян зөөлөн, өрөвч сэтгэлтэй, эмзэг үү?
5. Хоол болон орчны нөлөөнд мэдрэмтгий юу?
6. Хүчлэхэд дургүй зөрүүд үү?
7. Таны хүүхэд далд ертөнц, нууцлаг зүйлд сонирхолтой юу?
8. Наснаасаа хөгшин мэт аашилдаг уу?
9. Таны хүүхэд мөрөөдөмтгий, төсөөлөн бодох чадвар өндөр үү?
10. Таны хүүхэд мэдэлснээсээ л өөрийн онцгой зан чанартай мэт санагдаж байсан уу?
11. Хэлсэн зүйлийг тань хэлснээр хийдэггүй юу?
12. Өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч үү?
13. Гэрийн даалгаврыг нь хийлгүүлэх үед танай гэрт бөөн юм болдог уу?
14. Таны хүүхэд урлаг, хөгжим болон шинжлэх ухаанд ихээр татагддаг уу?
15. Таны хүүхэд заримдаа төрөлхийн л мэдлэгтэй мэт санагддаг уу?
16. Зарим зүйлийг энгийн хүүхдээс хурдан суралцаж, сэтгэж байна уу?
17. Төсөөллийн найзын талаар ярьж, таны харж чадахгүй байгаа зүйлийг харж чадаж байна уу?
18. Таны хүмүүжлийн арга барил тохирохгүй байгаа мэт санагддаг уу?
19. Байгаль, ан амьтдыг маш ихээр сонирхож байна уу?
20. Заримдаа унтаж амрахдаа хар дарж , тогтмол зүүд зүүдэлж байна уу

Хэрэв эдгээр асуултны 15+ тийм гэж хариулсан бол таны хүүхэд Индиго байх магадлалтай.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. anka[27.123.214.117]3 years өмнө

    v

  2. eej[141.101.104.246]4 years өмнө

    odoonii huuhduuded bugdend ni l iim shinj temdeg ilerch bga bailgui,my 3n huuhded barag buh shinjuud ni bnadag

  3. odnoo[141.101.105.237]4 years өмнө

    Hi

Таны сонирхолд