Хамгийн сайхан нь нүдэнд үзэгддэгүй, гарт баригддаггүй


Амьдрал сайн сайхан зүйлсээр дүүрэн.

Гол нь та амьдралын сайхныг яг одоо, өнөөдөр мэдэрч чадаж байна уу? Эсвэл хэчнээн хичээсэн ч хувийн асуудлууд, гэр бүлийн таагүй уур амьсгал, санхүүгийн бэрхшээл зэрэг хар үүлс таныг тойрон хүрээлж сайн сайхны тухай бодлыг чинь халхалж байна уу?

Бид амьдралын сайхан зүйлсийн талаар бодохдоо ихэвчлэн материаллаг зүйлсийг төсөөлдөг. Сүрлэг том зуслангийн байшин, үнэтэй машин, гоёмсог даашинз, орчин үеийн гар утас гэх мэт.

Сонин нь амьдралын хамгийн, хамгийн сайхан нь хүрч, амталж болдоггүй, нүдэнд үзэгддэггүй , мөн бидний анзаардаггүй тэдгээр зүйлс байдаг.  Үнэхээр сонин байгаа биз? Эдгээр нь юу байж болох талаар та гадарлаж байна уу?
Тэгвэл энэ жагсаалтанд багтах 5 сайн сайхан зүйлсийн талаар таныг мэдээсэй гэж би хүсэж байна.

#1Хөгжим, Дуу авиа
Хөгжмөөс илүү таны сэтгэлийг хөдөлгөж, өөр ертөнцөд очсон мэдрэмж төрүүлдэг зүйл ховор. Хөгжим бол энгийн мөртлөө дэлхийг ч өөрчлөх хүчтэй. Хүмүүст яагаад хөгжмийн хэмнэл таалагддаг гээч? Учир нь бид хамгийн анх ээжийнхээ гэдсэнд байхдаа түүний зүрхний цохилтыг сонсож тайвширдаг байсан юм. Энэ бол бидний анхны хөгжим.

Мөн ажлаа тараад ядраад ирсэн аавуудын хамгийн сонсох дуртай хөгжим нь юу гээч? Хүүхдүүдийнх нь инээлдэх, хөөрөн баясах чимээ. Бид ухамсарлаж анзаардаггүй ч өдөр бүр эдгээр сонсголонтой авиаг сонсохоор яарцгаадаг юм.

 

#2 Анир чимээгүй/Нам тайван байдал
Бүх хөгжим авиа 100% таатай байгаад байхгүй нь ойлгомжтой. Хүмүүсийн хэрүүл маргаан, машины дуут дохио, барилгын чимээ гэх мэт таагүй зүйлсийг байнга сонсоод байхыг хүсдэггүй л биз дээ.

Амьдралын хамгийн сайхан хөгжмийн нэг бол анир чимээгүй байдал. Үүнтэй адил бясалгах нь бидний тархи, сэтгэлийг амрааж, амьдралыг бодитоор харахад тус болдог.

 

#3 Үнэр
Гайхалтай сайхан үнэрийн хүч чадлыг битгий дутуу үнэлээрэй. Үнэр бол хамгийн мартагддаггүй мэдрэмж гэгддэг.
Хайртай хүний чинь сүрчигний үнэр, шарах шүүгээнээс дөнгөж гарсан бялууны үнэр, хайртай залуугийн чинь бэлэглэсэн баглаа цэцэгсийн үнэр зэрэг тоочоод дуусахгүй. Дөнгөж төрсөн нялх үрээ үнэрлээд төрж байсан мэдрэмж чинь хэзээ ч давтагдашгүй, мартагдашгүй сайхан байсан гэдэгт би итгэлтэй байна.

 

#4 Амар амгалан
Үүнийг бид сонсож, үнэрлэж, харж чадахгүй. Зөвхөн дотоод сэтгэлдээ мэдэрч чадна. Мөн мөнгөөр худалдаж авах боломжгүй. Амар амгаланг олохын тулд та заавал бэрхшээлүүдээ даван туулсан байх албагүй. Зүгээр л амьдралд хандах хандлагаа өөрчил, жижиг зүйлсээс ч аз жаргалыг олж хар.  Зүгээр л өглөө эртлэн босож гүнзгий амьсгаа аваад хүүхдүүдтэйгээ салхинд гарч, тэдний хөөрөн баясахыг харан сэтгэл дотроо аз жаргал, амар амгаланг олоорой.

 

#5 Хайр
Энэ жагсаалт ингээд дуусахгүй ээ. Үүнийг та хэдэн мянга ч хүргэж болно. Харин энэ хорвоо ертөнцийн хамгийн сайхан зүйлээр энэ жагсаалтаа түр дээ өндөрлөе. Энэ бол мэдээж Хайр. Бид хайраас мэндэлж, хайрлах гэж амьдарч байна. Бидний бүхий л зовлон жаргалын цаадах шалтгаан нь хайр байдаг. Бие биедээ бэлэглэж болох хамгийн сайхан зүйл бол хайр. Бидний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл бол хайр. Мөн хайр бол бүхнийг өөрчлөх хүчтэй.

Тиймээс өнөөдрөөс эхлэн хувиа хичээлгүй, хайрыг эргэн тойрондоо харамгүй түгээгээрэй. Дараагийн удаа хоол хийхдээ , ямар нэг юм бичихдээ, бүхий л хайраа зориулаарай. Үр дүн нь таныг гайхшруулах болно.

Та миний энэ жагсаалтыг 1000 хүргэж чадах уу? Хэрэв тийм бол өдөр бүр хувийн блог дээрээ, аль эсвэл тэмдэглийн дэвтэр дээрээ таныг аз жаргалтай болгож буй зүйлсийн талаар 1, 2,3 гэх мэт дугаар тавин хөтлөж байгаарай. Энэ жагсаалт чинь нэг л өдөр 1000 хүрэх болно гэдэгт би итгэлтэй байна. Ингэснээр та аз жаргалыг улам илүү мэдэрч, амьдралд хандах хандлага чинь өөрчлөгдөх болно.

Амьдралын хамгийн сайхан зүйлсийг зүрхээрээ мэдэрнэ үү гэхээс харж, хүрэх, амтлах боломжгүй байдаг.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд