Төгс бялуу хийх 6-н алтан дүрэм

Бялуу хийх нь хичээл зүтгэл, сэтгэл гаргахыг шаарддаг. Зөв жороор сэтгэл гаргаж хийвэл үнэхээр сайхан болдог бол яаруу сандруу хийвээс амархан бүтэлгүйтэх болно.

Маш жижиг зүйлс таны бялууг улам гоё болгоход нөлөөлж чаддаг бол анзаардаггүй зүйлс чинь үргэлж таны бялууг онцгүй болгоход хүргэдэг гэдгийг та доорх зөвлөгөөнөөс мэдэж аваарай.

1

Шингэн болон хуурай орцуудаа сайтар хэмжиж бай. Хөөлгөгчөө шинэ эсэхийг шалгаж байх. Мөн шарах зуух чинь бялуу хийхээс өмнө хангалттай халсан байх ёстой шүү.

2

Бялууны нүхнүүд нь хэт том байх зэрэг нь буруу хольсноос болдог. Тэр дундаа хэтэрхий их хольсноос болно. Мөн бас нэг чухал зүйл нь өндөг, сүү, масло зэрэг орцууд чинь тасалгааны температурт байх ёстой.

3

Хэтэрхий аргуун бялуу болох шалтгаан нь чийг шингээгч гурил, какао, хуурай сүү зэргийн хэмжээнээс шалтгаална. Хоёр дахь шалтгаан нь хэт удаан болгосноос бас болдог. Үүнээс сэргийлэхийн тулд хуурай орцуудаа хэмжигч аяганд хийж шалгаж байх хэрэгтэй. Харин бялуугаа шалгахын тулд хамгийн гүн хэсэгт шүдний чигчлүүрээр хатгаж үзээд цэвэрхэн гарч байвал болсон гэсэн үг. Мөн хуруугаараа зөөлхөн дарж үзэхэд буцаж ойж байх ёстой.

4

Бялуу чинь хэт чигжүү болоод байна уу? Ихэнхдээ хэт их хольсон буюу манайхны хэлдгээр миксердсэнээс, мөн гурилны төрөл зүйлээс бас их шалтгаална. Зуурмагаа гүйцэт холь гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.

5

Бэлэн болсон бялуу чинь зүсэхээс өмнө бутарч унаад бна уу. Үүнээс сэргийлэхийн тулд зуухнаас гаргахаасаа өмнө 2-3 мин хүлээнэ. Гаргаж ирээд саванд нь 15 мин амраана гэдгийг санаарай. Мөн савныхаа ёроолд цаас дэвсэхээ мартваа.

6

Кремээ битүү бүрэхээсээ өмнө маш нимгэн түрхэж амраагаад дараа нь ахиж бүрж эхэлнэ.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Otgoo[198.41.242.125]3 years өмнө

    Bayrlalaa

  2. Tuul[173.245.53.128]3 years өмнө

    Bayrlalaa olon yum medej avla

  3. haki[141.101.104.157]3 years өмнө

    olon ym surct,medej baina daa.

  4. hairin elch[141.101.96.139]3 years өмнө

    Bayrlalaa

Таны сонирхолд