Ээжүүд хүүхдүүдэд дээрэнгүй хандах нь хэтэрч байна

Засгийн газрын 2015 онд барьсан төсвийн тодотголоор жирэмсний 5 сартайгаас хойш 1 жилийн турш авдаг байсан 40 мянган төгрөгийг 7 сар болгон танаж, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгохоор болсон талаар тусгагджээ.

Төсвийн зардлыг танаж хасах шаардлага, шалтгаан байж болно. Гэхдээ нийгмийн халамж анхаарал хамгийн чухал бүлэгт ингэж дээрэлхүү хандаж байгаа нь их арга ядсан зүйл мэт санагдлаа. Ээжүүдэд өгдөг энэ мөнгө эх үр хоёрын хамгийн хэрэгтэй зүйлст зарцуулагддаг гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар, ерөнхий сайд гэдэг бол улс орны эцэг, өрх гэрийн тэргүүнээс ялгаа юун. Гэтэл эхнэр хүүхдээсээ идэж уух зүйл харамладаг хүн ямар санагдах вэ танд? Ямар ч ядуу хэцүү амьдралтай байсан ч жинхэнэ монгол эр хүн үр хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд бүх зүйлээ дайчилдаг юм шүү.

Гэртээ суугаа ээжүүдийн хувьд багахан хэмжээний энэ мөнгө ямар амин чухал үнэ цэнэтэй байдгийг ойлгох хэрэгтэй.

Тиймээс ч эмэгтэй хүн нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд байх үедээ энэ мөнгийг 40 мянга болгож нэмэгдүүлсэн байдаг/Т.Ганди/. Харин өнөөдөр УИХ эмэгтэй гишүүд маань 11 болж нэмэгдсэн мөртлөө өнөөдөр ийм байдалтай байна. Хүүхдэд хүрэлцэхгүй цэцэрлэгтэй, ээжүүд хүүхдүүдийг коридорт хэвтүүлдэг эмнэлэгтэй, одоо бүр хүүхдээ нялх байхад нь хаяад ажлаа хий гэж байгаа юм шиг тэтгэмжээ танаж байдаг. Ээжүүд хүүхдүүдийг арай л хэтэрхий дээрэлхэж байна даа…

153516-08012015-1420679913-1705710462-1

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. mmm[203.91.115.44]1 year өмнө

    Mmm

  2. Amra[141.101.104.200]3 years өмнө

    Huuli batalj shiidwer gargahaasaa umni yamar neg sudalgaa yawuulj amdraliin tuvshin dund, dooguur hemjeend yamar baina yawj uzeh heregtei

  3. Anonymous[141.101.104.142]4 years өмнө

    Shine said dendvv dooshoo uliiguud bh shig jaahan deegvvr tanawal aigaad bgamu

  4. bi[141.101.104.142]4 years өмнө

    Sanal neg bn.ter mungu ih olon eej huuhduuded udriin hool talh ni bolj bga shu de.ternii orond ter hichneen ter bumaar olgoj bga hognii uut.76iin utasni mungu ene ter geed hereggui olon zardal bga shu dee terniigee hasaachee

Таны сонирхолд