Бөгтөр хүн хэзээ ч баяждаггүй

Бид бүгд баяжихыг хүсдэг ч бүгдээрээ үүний төлөө тэмцдэггүй.  Зарим хүмүүс баяжих нь үнэхээр хүнд хэцүү зүйл гэж итгэсэн байдаг учир үүний төлөө тэмцэхээс, үнэн сэтгэлээсээ тэмүүлэхээс айдаг.

Болгарын нэг зүйр үг бий “Шаргуу хөдөлмөрлөх нь таныг бөгтөр нуруутай болгоно уу гэхээс баян болгохгүй”.

Энэ зүйр үг нь ядуу хүмүүс баян газрын эздэд боолчлогдон, бага хөлс авдаг байсан үеэс гаралтай аж. Тэр үед мянга шаргуу ажиллаа гээд бөгтөр нуруутай, бие муутай болохоос биш энгийн хүмүүс баян болно гэж зүйл байдаггүй байжээ.

Мөн л одоо цагт бид том жижиг компанид ажилчнаар орж, сарын цалин горьдож, шаргуу ажиллаж байна.

Илүү цагаар ажлаад , өндөр цалинтай ажилд орлоо гээд та баяжих болов уу?

Магадгүй л юм танд амжилт! Ихэнх тогтмол орлоготой, амьдралаа болгоод байдаг хүмүүс баяжихын тулд хуримтлал үүсгэдэг.

Мэдээж хуримтлал бол муу зүйл биш. Санхүүгийн баталгаатай болоход маш их хэрэгтэй.

Гэхдээ хангалттай хуримтлал үүсгэлээ гээд энэ нь таныг хэр хол аваачих бол?

Хэрэв баян амьдрал руу авирах олс байдаг бол тэр нь лав хуримтлал биш. Хуримтлал бол зүгээр л циркийн хамгаалах тор. Харин чадвар бол мөнөөс мөн. Та 1 сая төгрөгний цалин авдаг байлаа гэж бодъё.

Үүнээс 200 мянга төгрөгийг нь сар бүр хадгаллаа гэхэд 5 сарын дараа л сарын цалинтайгаа адил хэмжээний мөнгө цуглуулна. Харин та ажилгүй боллоо гэхэд энэ нь нэг сарын турш л хүрэлцээтэй.

Дараа нь яах вэ?

Үнэхээр хангалттай их хуримтлал үүсгэлээ ч энэ нь хязгаартай.

Тэгэхээр таны үргэлж найдаж болох найз бол ЧАДВАР. Хоёр залуу ойд урт аялал хийхээр болжээ гэж бодъё. Нэг нь сулбагар биетэй , нөгөөх нь бие бялдрын хувьд эрүүл чийрэг, булчин шөрмөстэй залуу.

Аялалд гарахаасаа өмнө сулбагар биетэй залуу нь хангалттай их хоол хүнстэй цүнх, аяны хөнжилтэй гарсан бол нөгөө залуу нь хэд хоног хүрэлцэх л хүнс авч гарчээ.

Бие султай эхний залуу хангалттай их хоол хүнстэй учир байгаа зүйлдээ сэтгэл ханаж санаа амар байлаа. Гэхдээ түүний хоол хүнс нь дуусвал тэр өлсөж үхнэ. Харин хоёрдахь залууд санаа зовох зүйл бий.

Тэрээр өөрийн чадвараа ашиглаж эртхэн хоол хүнс, идэж уух зүйл олохгүй бол болохгүй гэдгээ мэдэх учир ойд өөрийн чадвараа ашиглан ан хийж, хоол хүнсний зүйлсээ бэлджээ. Мөн түүнд аяны хөнжил байхгүй ч мод мөчрөөр дулаахан урц хийж чадна.

Энэ хоёрын хэн нь энэ урт аялалд амьд гарч чадсан бол?

Чадвар гэхээр дан ганц ажил мэргэжлийн талаар яриад байгаа хэрэг биш. Үүнд бусадтай харилцах чадвар, өөрчлөлтөд уян хатан байж чаддаг зан чанар, өөрийн хүсэл зорилгынхоо төлөө тэмцэж чадах тэсвэр тэвчээрийн талаар ярьж байна.

Тиймээс зорилгодоо хүрэхэд туслах бүх чадваруудаа тодорхойл, түүнийгээ хөгжүүл. Үүндээ хөрөнгө оруулалт хий. Мөн сүүлд нь хэлэхэд “Мал шиг ажилласнаас ухаалаг хөдөл”.

tumblr_m6bk73a3FU1qbcmuno1_500

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд