Та жирэмсэн бол баяраар аюулгүй хүнс хэрэглэх хэрэгтэй

Баяр ёслолоор жирэмсэн эмэгтэйчүүд маань буруу, аюултай хүнс хэрэглэх нь элбэг ажиглагддаг. Тиймээс доорх зөвлөгөөг мэдсэн байх нь таны эрүүл мэндэд тустай.

Баяр ёслолын үеэр хүмүүс хоолны хордлогод орох нь эрс ихэсдэг. Харин жирэмсэн эмэгтэйчүүд маань энгийн хүнээс 10 дахин их хордлогод орох магадлалтай. Учир нь жирэмсэн байх хугацаанд эмэгтэй хүний дархлааны систем жирийн үеийнхээс маш бага байдагтай холбоотой. Мөн хүүхэд тань хоолны гаралтай халдвараас хамгаалах дархлаагүй учир та хоёрын эрүүл мэнд маш том эрсдэлд байгааг санах хэрэгтэй болов уу.

Тиймээс доорх зөвлөгөөг мэдээд аваарай.

  • 1.Гараа угаах Түүхий мах, түүхий өндгөнд хүрсэн бол гараа сайтар угаах хэрэгтэй. Учир нь та баяр ёслолоор хоол хийх зайлшгүй шаардлага гарах байх. Өөрөө идэхгүй ч гэлээ гараар бактери дамжиж таныг өвчлүүлэх эрсдэлтэй гэдгийг сана.
  • Түүхий болон дутуу болгосон мах махан бүтээгдэхүүн огт хэрэглэж болохгүй. Тэр тусмаа танай ажлын хамт олны баярын ширээнд ямар зоог ирэхийг урьдчилж мэдээрэй. Үхрийн махан стек бол ихэвчлэн шүүрхий ирдэг. Тиймээс хэрэглэж болохгүй.
  • Түүхий өндөг, дутуу болгосон өндөг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Нийслэл салат хийж иддэггүй айл байхгүй байх. Гэхдээ майонезыг ихэвчлэн түүхий өндгөөр зуурдаг. Тиймээс эдгээр хүнсний зүйлсээс татгалзах хэрэгтэй.
  • Түүхий сүү, айраг, түүхий сүүгээр хийсэн бяслаг зэргээс татгалз. Учир нь малын гаралтай бактери тээж буй учир.
  • Мөн эдгээр хүнсний зүйлсийг хэрэглэсэн хүнтэй аяга, тавгаа солилцож болохгүй.

Баяраа сайхан тэмдэглээрэй. Хэрэв таны найз мэдээгүй яваа бол та шэйр хийхээ мартваа.

Дэлгэрэнгүй хүнсний лавлах

Бусад :
CDC: CDC. Foodborne Illness
USDA: Food Safety Education
FDA: CDC. Food Safety

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Anonymous[173.245.53.167]3 years өмнө

    tnh :)

Таны сонирхолд