Охины ордны эрэгтэй

(8/23-9/22)
Цаг бол тэдний хувьд үнэ цэнэтэй. Хэрэв энэ ордны эрчүүдийг хүлээлгэх юм бол доромжлол мэт хүлээж авна. Тэд хатуу үгс, шүүмжлэлд үнэхээр дургүй. Тэр өөрийгөө боловсруулж төгс хүн байхыг хичээдэг. Мөн өөрийн хийж буй зүйлээ зөв , зохистой гэдэгт итгэнэ. Хэр барагтаа алдаа гаргадаггүй гэж үздэг.

Өөрийг нь сайнаар өөрчлөхөд тустай гэж үзвэл хүнээс зөвлөгөө авна. Өөрийнхөө алдаа дутагдлаа засах чадвартай залуу. Өөрийнхөө мөнгийг маш болгоомжтой, хэрэгтэй зүйлд зарцуулдаг. Зөвхөн хувийн таашаал, дуртай зүйлдээ л үрэлгэн хандах болно. Нэлээн романтик. Санаж байгаагаа танд хэлэхийн тулд бүтэн 100 км ч зам машинаар туулаад очиж магадгүй. Хэрэв та түүний сонирхлыг татдаггүй бол танд зориулж дэмий цаг, мөнгө зарахгүй.

Тэрээр танхай , болхи бүдүүлэг хүмүүсийг үзэн яддаг. Хайртай хүн нь цэвэрч, сайхан хувцасладаг байх ёстой. Таныг дээрээс нь доош эд ширхэг бүрийг чинь ажиглах болно. “Гэнэт л таныг том хөлтэй байна”, “Тарган харагдаад байна” хэмээн шүүмжлэвэл битгий гайхаарай.

Хэрэв энэ залуутай болзоонд явах гэж байвал үргэлж өөрийгөө бүх зүйл дээр өөгүй тэгш, бэлэн байгаа эсэхийг толинд харж нягтлаарай.

Элдэв сул үггүй зөв ярихыг хичээдэг. Залхуурлыг болон залхуу хүмүүст дургүй. Хальт дүгнэхэд уйтгартай, хахир хөгшин хүн шиг санагдах ч гэлээ таниад ирэх цагт өөр гэдгийг нь ойлгох болно. Тэд бол уян зөөлөн, дажгүй залуус . Гэхдээ тэднийг бүдүүлэг, хайхрамжгүй байдлаар удаан залхаах юм бол жинхэнэ ядаргаатай зангаа харуулах болно.

Үс нь үргэлж цэвэр байх бөгөөд өөртөө арчаатай ханддаг. Заримдаа үсэндээ өөрийн мэдэлгүй их хүрдэг зуршилтай.

Заримдаа шуудхан “Үгүй” гээд хэлчихдэг болохоор зарим хүмүүс хувиа хичээлээ хэмээн бодно. Найз нөхөд нь тусламж гуйвал өөрийнхөө чадлаар тус хүргэнэ.

Амьдралдаа цөөхөн хайр дурлалтай учирдаг. Яагаад гэвэл таалагддаг хүндээ тавьсан тусгай чанарын хэм хэмжүүр бий. Бүсгүйчүүдийн заль мэх тэдэнд үйлчлэхгүй.

Маш шилэмтгий зантай. Хэрэв хүнээс салвал дараагийн удаа улам л болгоомжтой хандах болно.

Тэд үнэн сэтгэлээсээ байж чаддаг, өөртөө итгэлтэй, цэвэрч нямбай, төгс бөгөөд тогтвортой эмэгтэйд дурлах болно. “Шилэмтгий”, “Төгс” гэсэн энэ хоёр үг ерөнхийдөө тэднийг тодорхойлно.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд