Загасны ордны эрэгтэй

(2/19-3/20)
Дэндүү их сэтгэл хөдлөлтэй. Түүнийгээ ч барихыг хичээдэггүй. Унтаж амраад хэсэг хугацаанд сайхан ааштай байх ч хэдэн цагийн дараа өөрчлөгдөж мэднэ. Зарим нэг буруугаа ойлгохыг хичээдэггүй, тийм ч амархан ойлгодоггүй. Сайн тунгааж бодож чаддаг бөгөөд энэ нь түүний ажилд амжилт дагуулдаг. Нэг зүйлийг хийхээр зорьсон бол ухаан болон зориг хүслээ бүгдийг нь шавхдаг.

Тэд бусдын алдаа дутагдлыг үргэлж анзаардаг. Гэвч энэ талаар яриад байдаггүй. Тэд таны санаа бодлыг ойлгох чадвартай. Юу бодож буйг тань мэднэ. Тэд уур нь хүрч байсан болон таалагдсан бүхий л зүйлсээ санаж байдаг. Энэ бол тэдний хамгийн том нууц.

Тэд амбицтай биш бөгөөд нийгэм дэх тэдний байр суурь хаана яваа нь чухал биш. Шуналгүй ба мөнгө түүний анхаарлыг нээг их татаад байдаггүй. Учир нь мөнгө бол үүрдийн зүйл биш гэж үздэг. Тэд дүрэм журамд баригдах дургүй. Хүмүүсийг дорд үздэггүй, соёлтой залуу. Гэхдээ нэг уурлавал аймшигтай ууртай.

Тэд амьдралыг өөдрөг, сайн сайхнаар харж, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай. Тиймээс ч зарим хүмүүст дэндүү их итгэдэг. Хэрвээ амьдрал түүнд хар бараан зүйлсээ харуулбал тэд өөрсдийн ертөнцдөө л амьдрах болно. Бас нэг бусдыг татах чадвар нь тэд маш хөгжилтэй. Энэ нь ч тэдний хамгийн том зэвсэг. Уйтгартай байсан ч хөгжилтэй царай гаргах тул та түүнийг баяртай, гунигтай байгааг ялгаж чадахгүй.

Тэр сэтгэл хөдлөлөө нуух бөгөөд хэн нэгэн ганцаардаж, хэцүү байх үед нь үргэлж туслахад бэлэн. Сайн сонсогч, сайн ярилцагч. Мөн хайртай хүнийхээ сэтгэл хөдлөлийг ойлгох чадвартай. Тэд ганцаараа байхыг хүсвэл бүү саад бол. Тэр бол эмзэг, дөлгөөн, ичимхий, амархан гомдож магадгүй улс. Тэр бусдаар өөрийгөө үнэлүүлэх дуртай. Хэн нэгэнд хэрэгтэй, маш чухал хүн байх нь түүний зорилго. Заримдаа ууртай, ядаргаатай байж магадгүй. Гэхдээ тайвширсныхаа дараа буцаад л аз жаргалтай хүн болно. Бага зэрэг атаархуу ч үүнийгээ нуухыг хичээдэг.

Тэд ухаалаг, үргэлж өөрийг нь дэмжиж байдаг эмэгтэйчүүдэд хайртай. Тэднийг хамгаас онцгой мэт мэдрүүлбэл тэд зөрүүлээд танд уг мэдрэмжийг өөрт чинь мэдрүүлэх болно. Тэд танд хайртай бол танд итгэнэ. Мөн зарим зүйлсээ хэтрүүлж, түүнийг хэт эрхлүүлээд дэмий. Та ч гэсэн зохих халамж хайраа хүртэх эрхтэй шүү.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Lemon[173.245.53.214]3 years өмнө

    unen

Таны сонирхолд