Хилэнцийн ордны эрэгтэй

(10/23-11/21)
Эргэн тойрондоо манан татуулсан мэт эрчүүд. Их мэдрэмтгий, эмзэг, үргэлж ганцаардаж байдаг. Өөрөөсөө бусад өөр хэнд ч итгэдэггүй. Жаахан сөрөг санагдаж байна уу? Гэхдээ бусдыг татах өвөрмөц чадвартай. Бусдын зовиуртай мэдрэмж, зовлон шаналалыг ховх сордог. Учир нь тэд бусдын ярвигтай зовлон шаналалыг ойлгож чадахаас гадна маш сайн сэтгэлзүйчид.

Ямар нэгэн зүйлийг хүссэнээрээ гүйцэлдүүлж чаддаг нууц чадвартай. Өөртөө тусалж чаддаггүй хэрнээ бусдаас тусламж нэхдэг хүмүүст дургүй. Хамгийн их зорилгодоо хүрсэн байх магадлалтай улс. Учир нь том ч бай, жижиг ч бай зорилго тавьсан л бол бүх хүч, цаг хугацаа, сэтгэл санаагаа зориулж чаддаг.

Амжилтанд хүрэгсдийн дийлэнх нь хилэнцийнхэн байх вий. Учир нь маш тэвчээртэй бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд хэдэн ч жилээр хүлээж чадна. Сулбагар, шийдэмгий бус байдалд дүргүй. Тэд ухарч, удаан хугацаагаар амарч, сул зогсолт хийж чаддаггүй. Яагаад гэвэл амьдралд асар их асуулт мөн хариулт хүлээж байгааг тэд мэднэ.

Хэрэв танд хайртай болсон бол таны хүсэж байгаагаас ч илүүгээр таныг хайрлаж чадна.

Тэд хайр сэтгэл болон харилцаанд маш чухал ханддаг. Хэчнээн царайлаг байсан ч хайргүй хүнтэйгээ цагаа гарздаад байлгүй орхиж оддог. Барагтаа л бол алдаа гаргаад байхгүй. Таныг муу бодол тээж байгааг мэдвэл тэр шууд л хэлж орхино. Хатуу үгтэй, шулуун шударга хүнд дургүй бол одоо эртхэн замаа хөөсөн чинь дээр. Хэрэв хэт эмзэг бол түүнээс шүүмж сонсоод хэрэггүй.

Жишээлбэл та түүнээс “Би тарган харагдаж байна уу” гэж асуухад тэд “Тийм ээ, яг л хийлсэн бөмбөлөг шиг тарган байна” гэж хэлнэ. Одоо ойлгогдож байна уу? Хэрэв тэд “Өнөөдөр чи сайхан харагдаж байна” гэж хэлбэл та өөрөөрөө бахархах хэрэгтэй. Учир нь тэд үнэн сэтгэлээсээ хэлж байгаа.

Тэднийг хүмүүс хоёр хэсэгт хуваачихдаг. Нэг бол тэдэнд дуртай, эсвэл тэднийг үзэн яддаг хүмүүс байна. Хэрэв энэ залууд хайртай бол шийдвэртээ итгэлтэй, зоригтой, чанга байгаарай. Тэдний нэг муу тал нь бүхий л уур хорслоо хадгалах бөгөөд нэг л өдөр хариуг тань барихад бэлэн байдаг. Амлалтад маш чухал ач холбогдол өгдөг тул биелүүлж чадахгүй бол бүү амла.

Түүнийг бүрэн ойлгодоггүй бол түүнийг ямар утгаар хэлж байгааг та мэдэхгүй. Тэд маш төвөгтэй зан чанартай, үүнийгээ ч тэд өөрсдөө мэднэ. Энгийн дэлгэсэн ном шиг бүсгүйчүүдэд дургүй. Харин төвөгтэй, сонирхолтой нэгэнд хамаг зүйлээ зориулж чадна. Үргэлж сонирхолтой, бүхий л сэдвийн дагуу түүнтэй ярьж чаддаг байх хэрэгтэй. Мөн түүнийг түрүүлж хөдлөхгүй бол байж л байдаг сонирхолгүй эмэгтэйд мөн дургүй.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Dalai[173.245.53.128]4 years өмнө

    Tiimee. Amlaltand estoi chuhal ach holbogdol ogdog shuu! Amlasan bol zaaval chadahgui bol buu amla gedeg zarchimtai. Bas ih narhianch humuus baih. Togloom shogloom oilgodoggui humuus haritsaad ch hereggui.

Таны сонирхолд