Нумын ордны эрэгтэй

(11/22-12/21)
Тэд бол нийтэч, нийгмийн амьтан. Бүхий л шинэ зүйлст бэлэн байх бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлж, орчин цагийн ямар ч мэдээллээс хоцрохыг хүсдэггүй. Тэд шинэ уушийн газар нээгдэх юм уу, энэ тэндэхийн клубийн уулзалтанд их харагдана. Хамгийн сүүлд ямар ном эрэлттэй байгаа, дуу хөгжим болон кино ертөнцөд болж буй зүйлсийн талаар найз нөхөд дундаа хамгийн түрүүлж мэдсэн байдаг. Тэд нэг хэвийн амьдралд дургүй. Энэ нь тэднийг амархан залхаадаг. Тэд зорьсондоо хүрэх нь хамгийн том шагнал гэж үздэг.

МӨНГӨ бол байж болно оо. Гэхдээ бүрэн аз жаргалтай болгож чадахгүй. Тэд маш хурдан үрээд дуусгачихаж мэднэ. Хэрэв та үнэнийг хүсэж байвал нумын ордныхон дээр яваад оч. Асуусанд зүйлд чинь үнэнийг л хэлнэ. Шулуун занд нь ч найзууд нь дуртай. Хэцүү үед чинь бусад нь өмнөөс чинь харамсаж байхад ганцхан нумын ордныхон л чамд хариу нэхэлгүй шууд туслах болно. Илүү үгтэй ч гэсэн ийм болохоор л хүмүүс түүнд татагддаг. Уурлах үедээ ширүүн уурладаг ч амархан мартдаг, өс санадаггүй. Тэд таныг үнэн сэтгэлээсээ түүнд ханддаггүйг мэдэх юм бол таны орон зай тэдэнд утга учиргүй санагдана. Зарим нум хөгжимдөх, дуулах авьяастай.

Тэд бол хошин, хөгжилтэй, аз жаргалаар бялхдаг хүмүүс. Тэд эрх чөлөөнд хөтлүүлж эрч хүчтэй амьдардаг. Ажиллах үедээ ажлаа маш чухалчилж хийдэг. Мөн аялах болон шинэ адал явдал, сонирхолтой зүйлст өөрийгөө сорих дуртай. Тэд бол эрх чөлөөтэй шувуухайнууд. Үргэлж амралтын өдөр юм шиг л амьдарч чаддаг. Ихэвчлэн сайхан ааштай байх боловч сэтгэл санаа нь таагүй үед зүгээр л түүнээс холдсон нь дээр.

Харин сэтгэл санаа нь тааламжгүй үед түүнтэй харьцах шаардлага гарвал хувийн амьдралд нь битгий үнэлэлт, дүгнэлт өгөөрэй. Хэрэв тэр олон хоног алга болвол бүү санаа зов. Тэд энергиэ нөхөж байгаа нь тэр. Удахгүй тэр урьдынх шигээ болоод эргээд л ирнэ. Түүнийг удаан барихын тулд өөрт нь хэрэгтэй эрх чөлөөг олго. Мөн өөрийгөө адал явдалтай кино мэт сонирхолтой байлгаж чадвал тэд таны хараанаас холдохгүй.

444

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. naraa[173.245.53.214]3 years өмнө

    vnen yg taarch bna

  2. Oyun[141.101.104.142]4 years өмнө

    Yag taarch bn shuu kkk

Таны сонирхолд