Жинлүүрийн ордны эрэгтэй

(9/23-10/22)
“Жинлүүр” гэдэг шигээ тэнцвэртэй гэж бодож байвал та андуурч байна. Хамгийн тогтворгүй улс. Харагдаж байгаа шигээ эелдэг, догь, тайван хүмүүс биш. Тэдний сүүдэртэй тал нь уур, зөрүүд байдал, хэрүүл өдөх дуртай зэргээр илэрнэ. Заримдаа сэтгэлээр унаж, тогтворгүй болдог. Дээш доош хэлбэлзэж, үргэлж л дотроо тэнцвэрээ олохыг хичээнэ.

Тэр бол нөхөрсөг нэгэн бөгөөд хэчнээн гунигтай байсан ч бусадтай үргэлж инээмсэглэж байдаг. Түүний дуу хоолой нь эелдэг бөгөөд тайван. Ихэнх жинлүүрүүд сайхан харагддаг. Хамгийн царай муутай нь ч нүдэнд дулаахан. Түүнийг инээмсэглэхэд орчлон тэр аяараа хамт инээж буй мэт санагдана.

Тэнцвэртэй үедээ хамт байгаад баймаар сайхан мэдрэмж төрүүлдэг бол, тэнцвэргүй үедээ хүмүүсийг хооронд нь маргалдуулж хоржинтой харж баясах дуртай. Тэд асуудал үүсэх үед ажиглаж байгаад төгсгөлд нь зохицуулагч, мэргэн ухаантан мэт гарч ирдэг.

Байгаалиасаа залхуу учир их ажилласныхаа дараа зүгээр л юу ч хийхгүй цонхоор ширтэх, ном унших зэргээр дуртай зүйлээ хйиж цагийг өнгөрөөхийг хүсдэг. Ядарсан, стрессдсэн үедээ өөрийн ертөнцдөө ганцаар үлдэж энергиэ нөхдөг. Харин үүний дараа буцаад л цоглог, санаачлагатай нэгэн болно.

Тэд ямар нэг зүйл хийхдээ маш нарийн хичээнгүй ханддаг. Ихэнх цагаа засаж залруулах, төгсрүүлэх гэж хичээнэ. Дутуу дулимаг зүйл хийгээд түүнийгээ дараа нь засах дургүй. Тиймээс хөнгөн хийсвэр, яаруу бачимдуу хүмүүст дургүй.

Хэт гаж хувцасласан юм уу, хүмүүсийн анхаарлыг хэт их өөр дээрээ татдаг эмэгтэйчүүдэд дургүй.

Тэд унших, эргэцүүлэх дуртай. Шүлэг болон урлагт хайртай. Ажиллах үедээ галзуу мэт ажиллаж чаддаг бөгөөд чөлөөт цагаараа юу ч хийлгүй кино үзэж, хөгжим сонсож, тоглож наргих хүсэлтэй. Мөн хүмүүст зөвлөгөө өгөх дуртай. Зөвлөгөө нь ихэвчлэн үнэ цэнэтэй, хэрэгтэй нь байж чаддаг. Түүнтэй учирсан бол та яг л аалзны торонд орсон мэт түүний эелдэг ааш, романтик зан чанарт нь тушигдах болно. Хэрэв та салахыг хүсвэл тэрээр салж болохгүй сая шалтгааныг ойлгуулах бөгөөд та үүнийг нь эсэргүүцэж чадахгүй.

Их даруухан дөлгөөн мэт харагдах эдгээр эрчүүд ганц хоёр хүртээд л даварч гарна. Сэтгэл хөдлөл нь огцом ил гарч, яг л маргааш үгүй мэт аашилдаг. Энэ нь хэт их стресс, аливааг зохицуулахыг хичээж байдагтай нь холбоотой байж болох юм.

Эмэгтэй хүнийг буулгаж авах өөрийн өвөрмөц аргатай. Бүхий л чадвараа ашиглах бөгөөд нэгэнт зорилгодоо хүрвэл сэтгэл нь амарч хойш суудаг. Залуу насандаа олон харилцаа үүсгэсэн байдаг нь сайн найз болон хайртай хүн эсэхтээ эргэлзэж, ялгаж салгаж чаддаггүй. Харилцаа нэгэнт бүтэмжтэй болсон бол тэр бүх зүйлийг нягталж, дахин нягталж энэ харилцаа нь төгс зохицох эсэхийг эргэцүүлдэг.

Маш романтик ч гэлээ хайртай хүнийхээ сэтгэл хөдлөлийг ойлгож чаддаггүй. Сайхан сэтгэлтэй, амьдралаа маш системтэй авч явдаг хэрнээ хэзээ таныг гомдоож, юу буруу хэлснээ мэддэггүй. Хэрвээ энэ ордны залуу таны хайртай хүн бол үүнд бэлтгэлтэй байгаарай.

Тийм ч царайлаг биш, мөн ухаалаг биш бол тэр таныг сонирхохгүй. Мөн царайлаг мөртлөө усан толгойтой бол тэд хурдан зайгаа барина. Гэхдээ царайлаг, царай муутай ямар ч хүн түүнээс тусламж гуйхад тэд туслахад бэлэн. Тэр хэрүүлд дургүй мөн бие бие рүүгээ хашгичихыг үзэн яддаг. Тиймээс маргаанд аль болох нам дуугаар харьцаарай.

Түүний найз охин нь яг найз шиг нь байгаасай гэж хүсдэг. Тиймээс сонирходг зүйлсийг нь хамт хийж, дотоод сэтгэлийг нь сонсож байгаарай. Тэд эргэн тойрны хүмүүсийн сэтгэл хөдлөл, ааш авир, өнгөрсөн болон болох гэж буй зүйлс гээд асар олон зүйлд санаа нь зовж байдаг учир нэг ч хором тайван байдаггүй. Энэ нь тэдний хамгийн том онцлог.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Тэнгэр[103.23.51.17]2 years өмнө

    Уул нь хилэнцийн орд байсан боловч сая жинлүүрийн орд болчихлоо.Уншсан чинь иаараад ч байх шиг.Баярлалаа

  2. Anonymous[173.245.53.128]4 years өмнө

    Таарчдаа2

Таны сонирхолд