Арслангийн ордны эрэгтэй

(7/23-8/22)
Духаа ил гаргаж үсээ хойш нь самнах дуртай. Нүд нь үргэлж гялалзах бөгөөд гүндээ үл ялиг залхуурлыг агуулна. Удаан бөгөөд чанга алхаатай, яг л арслан шиг. Гаднаасаа эелдэг зөөлөн мэт харагдах ч дотроо хүчтэй, тайван улс.

Үгс нь ихэвчлэн энгийн байх авч заримдаа тушаангуй, захирангуй өнгө аястай байдаг. Тэр хурдан ярьдаггүй эсвэл чаддагүй. Мөн хурдан алхаатай. Олны дунд ихэвчлэн энгийн даруу биеэ авч явдаг ч эгзгийг нь тааруулэ гэнэт гарч ирэн олны анхаарлыг өөртөө татсан байдаг. Та түүнийг ичимхий, даруу гэж дүгнэж болох юм. Гэвч тэд гүндээ эргэн тойрныхоо хүмүүсийг нөлөөндөө автуулахыг үргэлж хүсдэг. Зүгээр л тохиромжтой үеийг хүлээдэг.

Түүний гэсэн зүйлд бүү хүр. Мөн түүнд тушаангүй хандаж болохгүй шүү. Хэрэв тэгвэл та ууртай арсланг харах болно. Настай хүмүүс болон удирдлагуудаа хүндэлдэг ч бөхөлзөөд байдаггүй. Тэд өөрсдийн бардам зангаа уландаа гишгэснээс үхсэн нь дээр гэж үздэг. Энэрэнгүй сэтгэлтэй , хүмүүсийг үргэлж сайн талаар нь хардаг. Өөрийг нь магтаж, үгийг нь сонсоход дуртай.

Тод томруун, ойлгомжгүй зантай ч зорьсон зүйлдээ ямар ч дайсангүй хүрч чадна. Санаа бодлыг нь шүүмжлэх, өөрийг нь буруутай мэт мэдрүүлбэл маш хүчтэй хямарч, төд удалгүй арилна.

Ашиггүй, хүчээ гарзадна гэсэн зүйлдээ нээг их хөдлөөд байдаггүй. Харин өгсөн даалгаврыг маш сайн зохицуулж гүйцэтгэж чадна. Хүнд ямар нэгэн даалгавар өгсөн бол түүнийгээ яг бодсоноор нь гүйцэлдүүлэхийг хүсдэг. Бусад хүмүүс өөрийнх нь шийдвэр чадварт эргэлзэх, дутуу үнэлэх юм бол маш амархан сэтгэлээр унадаг. Арсланг өөрийнхөө муужгай болгох ганц л шалгарсан арга бий. Тултал нь магт.

Хайртай хүнийхээ төлөө юуг ч золиосолж чадна. Гэвч тэдний бардам зан, нэр төрийг унагаавал тэд үүнийг тэвчихгүй. Хайргүйгээр амьдарч чадахгүй. Хайр бол харанхуйг гийгүүлэгч гэрэл гэж үздэг. Мөнгөө үнэтэй зүйлст үрж, хайнга хандаж магад. Ажлын төлөө нохой шиг зүтгэж чадах ч заримдаа унтамхай муужгай шиг залхуурч орхидог.

Ажиллах үедээ ажиллаад, шоудах үедээ ч шоудаж чаддаг. Та түүнтэй учирсан бол түүний илэрхийлэхийг хичээж буй зүйлийг нь үгээр биш, гаргаж буй үйлдлээр нь ойлгохыг хичээгээрэй. Өөрийн тогтвортой зангийн тусламжтай түүнийг жижиг зүйлст барьц алдахад нь тайтгаруулж чадвал бүх зүйл асуудалгүй болно. Таны гадаад төрх, ганган чамин байдал арслангуудын хувьд маш чухал. Тэдний бардам байдлын нэг хэсэг болон алхаж буй гэдгээ ойлгоорой. Тэр танаар бахархах болно.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд