Ихрийн ордны эрэгтэй

(5/21-6/21)
Энэ ордны эрэгтэйчүүд ихэвчлэн зөв харьцаатай, нүүрний хэлбэр нь урт зуйвандуу. Өндөр духтай, мэргэн ухаантай хүмүүс байдаг. Нэг газраа тогтож сууж чаддаггүй, маш хурдан хөдөлгөөнтэй. Хамар нь зөв хэмжээтэй, нарийн уруултай, маш хурдан ярьдаг ба их яриасаг. Ярьдгаасаа хурдан бодож сэтгэдэг. Үсээ ихэвчлэн богино хэлбэртэй засуулдаг. Хөдөлгөөний идэвхитэй спортод сонирхолтой.

Зөв хувцасладаг бөгөөд үс, хумс нь өөгүй цэвэрхэн нямбай. Та өөртөө арчаатай цэвэрхэн залууст дуртай бол тэд танд таалагдана. Хямд өртгөөр ч тэд зөв, эвтэйхэн хувцаслаж чадна. Өөрийн дуртай өнгө, дуртай хувцаснаасаа амархан уйддаг.

Юм сонгох, худалдан авахдаа эмэгтэй хүн шиг их эргэлзэж, жижиг зүйлс дээр ч анхаарал хандуулдаг. Тэрэнтэй болзож байхдаа яг л нэгэн зэрэг хоёр өөр залуутай болзож буй мэт санагдуулна. Санаа бодлоо хувцас сольж байгаа мэт амархан өөрчилнө.

Хэр барагтаа ном бариад нухацтай уншдаггүй. Хэрэв та ихрийн ордны хэн нэгнийг ном уншиж байгааг харвал, тэр магадгүй өөр ордны нөлөөнд ийм болсон байх магадлалтай. Учир нь тэд нэг байрандаа тайван сууж чаддаггүй. Уйтгартай нэг хэмнэлд автах дургүй. Цагт баригдаж, хатуу дэглэм дор байхыг хүсдэггүй. Мөн цаг барихдаа муу. Үнэхээр чухал уулзалт л биш бол үргэлж хоцрох талтай.

Заримдаа элдэв зүйлд шаналж өөрийгөө зовоодог. Ажлын дарамтанд удаан тэсвэрлэх чадваргүй. Үргэлж амьдралын бодит үнэнг эрэлхийлж, бие даан суралцаж байдаг.

Одоо байгаа орлого, албан тушаалдаа сэтгэл ханадаггүй. Үргэлж үүнээс илүүг хүртэх эрхтэй хэмээн итгэнэ. Тиймээс сэтгэл ханамж, зорилгоо гүйцээхийн тулд үргэлж эрж хайж байдаг. Ер нь ихэнх эмэгтэйчүүд хайр дурлалтай учраад тогтвортой, тайван байдлыг эрхэмлэдэг. Харин энэ ордны залуутай учирсан бол та ганцаардалд бэлэн байгаарай. Учир нь уулзмаар үедээ л чамтай уулзаж, сэтгэл санаа нь үргэлж хувирч өөрчлөгдөх бөгөөд чиний хүсэж буй зарим зүйлсийг анзаарахгүй орхино. Тэр үргэлж хувьсан өөрчлөгдөх болно. Гэхдээ сайнаар, муугаар гэдэг нь танаас хамааралтай. Хэрэв та эрсдэл болон олон сорилтуудыг хүлээж авахад бэлэн бол энэ ордны залуу танд таарна. Тиймээс өөрийгөө нууцлаг, оньсого мэт байлгаж чадвал тэр таны нууцыг тайлахын тулд хамаг цагаа зарцуулах болно.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Eni[66.181.183.242]2 months өмнө

    Unen bol uu

Таны сонирхолд