Матрын ордны эрэгтэй

(12/22-1/19)
Энэ ордны эрчүүд эрүү нүүрний зөв хэлбэртэй, сайхан нүдтэй байдаг. Маш сайн сонсогч бөгөөд бүхнийг төвөггүй ойлгож чадна. Таны хэлэх гэж буй зүйлийг урдаас тааварлаад хэлж орхино. Үргэлж толгойгоогоо дохих юм уу, үсэндээ хүрдэг зуршилтай байж магадгүй юм.

Гадаад төрхийн хувьд тэд ихэвчлэн том биетэй, жижиг чихтэй, үс нүдний өнгө хар талдаа, зузаан хүзүү, өргөн мөр, хатуу гартай байх нь элбэг. Өндөр, жингийн харьцаа зөв. Ижилхэн өндөртэй бусад ордны хүнтэй харьцуулахад богино хуруутай байдаг. Гаднаас нь харахад өөртөө итгэлтэй том том алхална. Мөн давгүй бүжгийн авьяастай.

Төрөлхийн болгоомжтой учраас алхахаасаа өмнө урьд хойноо байгаа зүйлсээ нягталдаг. Ногоон өнгөнд дуртай тул ногоон, тэнгисийн хөх, бор өнгийн хувцас сонгох нь элбэг.

Найз нөхөд бол тэдний хувьд чухал зүйл. Тэр тэдэнд туслахад үргэлж бэлэн байдаг ба өөрсдөд нь мөн адил сэтгэл гаргаж туслахыг шаарддаг. Найз нөхдөдөө амархан гомддог ч, өөрийг нь хуурсан хүнийг амархан уучилж чадна. Гэхдээ энэ нь зөвхөн өнгөн талдаа…

Эмэгтэй хүний араас гүйгээд байх шаардлага тэр болгон гардаггүй. Учир нь тэд өөрсдөө л түүн дээр хүрээд ирдэг. Ер нь нэлээн зөрүүд. Өөрийнхөөрөө л бүхнийг хийх гэж хичээнэ. Сонирхолгүй байхад нь ямар нэг зүйл тулгавал хэзээ ч хийхгүй. Мэтгэлцээнд тэд өөрийнх нь буруу байсан ч гүрийгээд байх талтай.

Өөрийгөө алиалагч мэт мэдрэх, бусдын доог тохуу, тоглоомын бай болох маш дургүй. Тиймээс өөгүй, хээнцэр байдалд их анхаарна. Цэвэрч нямбай, сайхан хувцасласан бүсгүйчүүдэд дуртай. Тиймээс түүнтэй болзож байхдаа болхи, заваан байдал бүү гаргаарай. Учир нь тэр олны дунд нэрээ их хичээнэ. Романтик байж чадах бөгөөд хайр сэтгэл түүнийг улам чимдэг. Нүүрнээс нь илт харагдах болно.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. e[122.201.22.254]1 year өмнө

    60 huwitai l taarch bn

  2. Anonymous[141.101.104.218]3 years өмнө

    brag l so some think wrong

  3. jack[108.162.215.130]3 years өмнө

    shaal xudla bnda

  4. oyu[141.101.104.142]3 years өмнө

    gants neg yum l taarch bn

  5. d[141.101.104.132]3 years өмнө

    hud2

  6. di[141.101.80.68]3 years өмнө

    Zurhai bolgon unn bish gj unen umdoo mnai nz banditai adilgui bn

Таны сонирхолд