Хонины ордны эрэгтэй

(3/21-4/19)
Тэд бусдыг түрүүлж алхахыг зөвшөөрдөг ч гэлээ хүрэх газраа тэднээс түрүүлж очдог. Маш болгоомжтой залуу бөгөөд жижиг бэрхшээлүүдэд хэр барагтаа бууж өгөхгүй . Бусад ордноос дутахгүй романтик. Хүсвэл гаднаа эелдэг зөөлөн харагдаж чадна. Харин дотроо хатуу самрууд. Ямар нэг зүйлийг үнэхээр хийхээр шийдсэн бол түүнийгээ маш сайн хийнэ. Бусдын дарамт, шүүмжлэлийг сэтгэлийнхээ гүнд нухчин дараад, гаднаа ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй. Түүний сэтгэл гутрал, тааламжгүй сэтгэл хөдлөлийг хэр барагтаа мэдрэхгүй бөгөөд дотроо юу бодож санаж байгаа бол гэж үргэлж гайхахад хүрнэ. Сэтгэл хөдлөлөө маш сайн нууж чаддаг.

Бусдын асуудалд хошуу дүрээд байдаггүй. Өөрийнхөө асуудалд л төвлөрдөг. Ажил дээр хэн нэгэн тусламж гуйгаагүй л бол мэдэж байсан ч түрүүлж дуугарахгүй. Хэрэв тусламж асуувал ямартай ч танд нэг удаадаа туслах болно.

Бага зэрэг ичимхий бөгөөд зөрүүд зантай. Тэр өөрийгөө үнэлүүлэх хүртлээ таалагдсан эмэгтэйгээ олон янзаар баярлуулж чадна. Харин хүссэнээ авч чадсан бол таныг эелдгээр удирдаж эхлэх болно. Тэдний сэтгэл хөдлөлгүй хүйтэн зан чанар бүсгүйчүүдэд ихэмсэг өөртөө итгэлтэй харагддаг. Харин тэдний бусдыг аргандаа оруулах гол зэвсэг нь эелдэг зан.

Тэд бол ажлын мангасууд. Амбицтай бөгөөд хүссэн зорилгодоо хүрэхийн тулд цуцашгүй ажилладаг. Хурдан сэтгэдэг, авьяастай. Ерөнхийдөө толгой сайтай. Хурдан суралцана, чадварлаг гүйцэтгэж чадна.

Дээд удирдах албан тушаалтны хоосон магтаал тэдэнд хангалтгүй. Зохих ёсны шан харамжаа л авч байж санаа нь амарна. Магтаж байснаас цалинг нь нэм.

Гаднаасаа тэд хатуу харагддаг ч дотроо их эмзэг. Өөрийнх нь талаар юу бодож байгааг их анзаарна. Мөн магтаал, урмын үгст дуртай. Өөрийнхөө эмзэг сэтгэл хөдлөл, гуниг гутралаа бүрэн нууж өөрийнхөө дүр төрхөө сайнаар хадгалж үлдэхийг хичээдэг. Энэ онцлогоосоо болж таагүй зүйлсээ сэтгэл дотроо удаан тээж явсаар энэ нь хуралдаж өөрсдийг нь зовоодог.

Гэрлэх гэж яардаггүй. Гэрлэхээсээ өмнө маш сайн нягталж, итгэлтэй болсон цагтаа шийдвэр гаргадаг. Ийм шийдвэр гаргахад түүнээс маш их хугацаа шаардана. Хэрэв та салъя гэж түрүүлж түүнд хэлсэн л бол эргэж буцалтгүй эртхэн мартсан нь дээр. Учир нь тэд эргэж ирэхгүй.

Хэлсэн амандаа яс хүрдэг улс. Болзоондоо цаг товлосон л бол яг цагтаа ирдэг. Харин хоцорвол маш дургүй.

Тэд эмэгтэй хүн бол дагалдагчид, харин эрэгтэйчүүд бол удирдагч гэдэгт итгэдэг. Эрчүүд шаргуу ажиллаж амьдралаа авч явах ёстой. Харин эмэгтэйчүүд ар гэрийн асуудлаа зохицуулна. Ажлын тал дээр эхнэртэйгээ өрсөлдөөд байх дургүй. Мөн тэднийг шүүмжилж, дарамтлах хэрэггүй шүү. Учир нь тэд тийм зүйл хүлээж авч чадахгүй.

Тэд сайн гэр бүлээс гаралтай, хүмүүжил сайтай, энгийн эмэгтэйг илүүд үзнэ. Харин гял цял, хөнгөмсөг нэгэнд дургүй. Тэд маш төгс гэрийн эзэгтэйг л эрж хайдаг.

Тэр таныг болзоонд урьсан бол зөрүүд зан гаргаад, хариултаа хэлэхгүй эргэлзээд байх хэрэггүй. Тэр залхаад алга болоод өгнө. Хэрэв үнэхээр тэр танд таалагдаж байвал өөрийг нь чухал хүн мэт мэдрүүлж, өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлээрэй. Уйтгартай үед нь инээмсэглэж, түүнд дотно үгс хэлж, сэтгэл санааг нь өргөж байх юм бол та түүнийг өөртөө амархан татах болно.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд