Хумхын ордны эрэгтэй

(1/20-2/18)
Өөрийнхөө онцлогоор л бүх зүйлийг хийх гэдэг халуун сэтгэлтэй залуус. Заримдаа үр дүнг нь тооцоолохгүй гэнэт шийдвэр гаргаж чадна. Хэрэв бүсгүй та энэ залууд дурласан бол жаахан тэвчих хэрэг гарах болов уу. Учир нь тэр бусдаас өөр тул ядаж жаахан ойлготлоо араас нь гүйх хэрэгтэй. Гаднаа тайван, ухаалаг харагддаг ч бүсгүй хүний тал дээр их зүйл тооцоолж анхны алхмыг хийх үедээ хулчгар загнаж магад. Энэ ордныхон дунд эмэгтэй хүний тал дээр нэлээн хожуу туршлагатай болдог нь их байх вий.

Хэрэв та ярвигтай занг нь ойлгохыг хичээж, араас нь хэсэг хугацаанд гүйж чадахгүй бол та хоёр удаан хамт байж чадахгүй л болов уу. Цонхигор царай гаргах нь ховор. Хэрэв сорвитой бол ихэвчлэн нүүр юм уу, толгойны аль нэг хэсэгт байгаа. Маш эрч хүчтэй мөн өөртэй итгэлтэй. Өнгөрсөндөө харамсаж, шаналан суудаг нэгэн биш. Тэр дундаа хайр дурлалаас болж.

Шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэдэг. Ааш зан нь шулуун, шуудхан хэлчихдэг. Онцын шаардлагагүй бол хэр барагтаа худал ярихгүй. Тэд худал ярьж чаддаггүй улс. Хүмүүстэй бүхий л сэдвийн дагуу мэтгэлцэж чадна. Дотоод сэтгэлээ найз нөхдөдөө уудлаад байдаггүй ч нийтэч.

Маш хатуужилтай бөгөөд сэтгэл хөдлөлд автаж, сэтгэлээр унах дургүй. Хэцүү байсан ч амьдралаа үргэлжлүүлсээр л. Олон жил найзалсан мөртлөө ихэнх хумхыг хүмүүс ойлгодоггүй. Их зантай, биеэ тоосон, хүйтэн хөндий, ойлгомжгүй хэмээн дүгнэдэг ч ихэнх нь түүнийг хүндэлдэг. Тэд дотроо яг л ихийг тунгаадаг гүн ухаантнууд мэт л биеэ авч явна. Үнэндээ сүйдтэй их юм бодоод байдаггүй. Цөөхөн хэдэн зарчим болон өөрийн боловсруулсан онолын дагуу л шийдвэр гаргаж амьдардаг.

Тэд бүх зүйл дээр анхдагч байх дуртай. Хүний араас гүйгээд ч юм уу, хүн араас нь чаргууцалдаад байдаг эргэж буцсан зүйлд дургүй. Хэрэв та олны өмнө өөр залуутай сээтгэнэж түүний хардалтыг өдөөвөл маш том алдаж байна. Тэд үүний чинь төлөө маргалдаад байх улс биш. Зүгээр л алга болоод өгнө. Учир нь тэд бүх зүйлийн нэгдүгээрт байх ёстой гэж итгэдэг өөртөө итгэлтэй залуучууд .

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. zochin[103.229.122.144]2 years өмнө

    buuur yaag taarch bn

  2. dalai[198.41.243.219]3 years өмнө

    yahlaaraa iim unen bdag bnaa

  3. Anonymous[141.101.104.142]3 years өмнө

    Xaxa ene chine harin unen yum bishoo

  4. зочин[141.101.105.193]3 years өмнө

    яаааг таарч байна

  5. Huslen[173.245.53.128]3 years өмнө

    teneg yum

  6. Yamr sonin yum be[141.101.104.37]3 years өмнө

    Taardag baina shuu

  7. хухх[141.101.104.14]3 years өмнө

    нээрээ сайхан хэлжээ намайг яг онож байна

  8. yag2[141.101.104.48]3 years өмнө

    yaag taaj

  9. Pills[141.101.104.142]3 years өмнө

    Yaaj ingej taardag bna aa. Umnu ni mni tr huniig dugnej bsn zuilstei bugd taarch bnashd

Таны сонирхолд