Энергийн вампируудыг эртхэн таниарай

Тэд бороотой өдөр чамайг дагуулж гарчхаад шүхрээ өөрсдөө л хэрэглэдэг

Хүний сэтгэл санаа, амжилт, эрүүл мэнд гээд ихэнх хүчин зүйл бидний эргэн тойронд хүрээлж буй хүмүүсээс ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс ижил санаа зорилготой, чамайг үргэлж дэмжиж, ойлгож, эерэг энерги солилцож чаддаг найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлэх нь чухал. Харин эсрэгээрээ тэгж чаддаггүй хүмүүс бий.

Таны сэтгэл санааг үргэлж түгшээж, сааралтуулж, шаналгаж байдаг нөхдийг энергийн вампирууд гээд нэрлэчихье. Тэд бол зөвхөн чамаас авахаа л мэднэ.

Өөрийнх нь амьдрал цорын ганц чухал зүйл нь бөгөөд түүний бүхий л зовлон шанлалыг сонсохыг мөн ойлгохыг хүсдэг. Таны амьдрал огтхон ч тэдэнд хамаагүй. Аз жаргалтай, амжилттай үед чинь тэд нууцхан атаархаж хэзээ ч баяр хөөрийг чинь хамт хуваалцахгүй. Таны өөрийнхөө төвшинд аваачиж л байвал тэд жаргалтай болно.

Энергийн вампирууд хаа сайгүй байдаг. Тухайлбал таны ажил дээр, найз нөхдийн дунд, үл таних хүмүүсийн дунд гэх мэт. Тэдний олон төрөл зүйл бий. Жишээлбэл:

  • Тэд үргэлж л бусдаас буруу хайж хариуцлагаас зугтаж байдаг
  • Танд амархан гомдолж, хүссэнээр нь байхгүй бол таныг буруутай мэт мэдрүүлнэ
  • Жижиг зүйл дээр ч атаархаж хүний өмнөөс баярлаж сураагүй нэгэн
  • Өөртөө итгэлгүй бусдын санаа бодлыг үргэлж унтрааж, амнаас нь чадахгүй, хэрэггүй, бүтэхгүй гэх үгс урсана.
  • Хөгжилдөж чаддаггүй ба баяр хөөр, сайн сайханд инээмсэглэж сураагүй улс
  • Зовлон тоочигч, тэвчээргүй , хов жив хөөцөлдөгч, уянгын киноны хатан хаан гэх мэт жагсаалтыг цааш нь үргэлжлүүлж болно.

Тэд амьдралынхаа хэмнэлийг эерэг зүгт нь чиглүүлж, тэнцвэржүүлж чаддаггүй улс. Бусдын амьдралыг бусниулж, муу муухай энергиэ нааж, бусдаас эрчмийг нь сорж амьдардаг. Өөрсдийгөө өрөвдүүлж ойлгохыг хүсдэг ч үүн шигээ бусадтай байж чаддаггүй. Зөвхөн тэд л чухал.

Та үүнтэй төстэй хүн таних байх. Магадгүй та тэднийг хайрлаж , өрөвдөж найзаа гэж боддог. Тэд чамайг ч бас өөрийг нь ойлгох цорын ганц хүн мэт итгүүлж чадсан байх. Гэхдээ та сайн бодоод үзээрэй. Өдөр тутам ярьдаг зовлонгоос нь танд ямар эерэг зүйлс ирсэн бэ? Танаас авдаг шигээ танд өгдөг үү? Таны үнэ цэнтэй энерги алга болсоор л байх уу? Та яагаад заавал түүн шиг саарал цонхны цаанаас амьдралыг харах ёстой гэж?

Алив ээ бүх хүнтэй сайхан харьцаатай бүх хүнийг гомдоохгүй байна гэж юу байхав. Үнэхээр зовиуртай харилцаа мэдрэгдээд байвал тасалж, өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй.

Хэрхэн хамгаалах вэ?

  • Түүний зовлон шанлалыг гүнзгий хүлээж авч хамт зовох шаардлагагүй. Асуудлыг нь шийдэх үнэтэй зөвлөгөө өглөө гээд таны үгийг авах болов уу даа? Эргэлзэж байна.
  • Үнэхээр дургүй байхад танаас хүсээгүй зүйлийг чинь шаардаад салахгүй байвал хатуухан “үгүй” гээд хэлчихэж бай
  • Түүний амьдрал таны амьдрал тэс ондоо гэдгийг сана. Үзэл бодол, амьдралд хандах хандлага нь зөв байна уу, буруу байна уу гэдгийг сайтар бодож өөртөө хил хязгаар тогтоох хэрэгтэй.
  • Өөрийнхөө эргэн тойронд үргэлж гэрэл цацарч, хамгаалж байна гэж төсөөл.
  • Давстай халуун усанд орох, сайхан хөгжим сонсож, гүнзгий амьсгаа авснаар ямар ч сөрөг нөлөөг зайлуулж чадна.

Хамгийн сүүлд нь хэлэхэд та үргэлж магтуулж, халамжлуулж, хайрлуулж, таны зовлонг ч мөн адил ойлгож чадах хүмүүсээр хүрээлүүлэх эрхтэй хүн шүү гэдгээ сана.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. 3apaa[141.101.104.199]4 years өмнө

    bas air shirun xartstai xumuus nudruu ni l xaraxaar zars geel ywchdag daraagaas ni butelguitel jijkeneer bii boldog shd

  2. G[108.162.226.116]4 years өмнө

    tm humuus bsaniig suuld l mederch bna

  3. Vnen[141.101.104.132]4 years өмнө

    vnen shvv

Таны сонирхолд