Айраг буюу гишүүнэ нь хавдар эдгээнэ хэмээн хүмүүс төөрөлдөж байна

Хаа сайгүй ургадаг гишүүнэ нь хавдрын эсийг зургаахан хоногийн дотор бүрэн устгадаг хэмээх мэдээлэл цахим орчинд дуулиан тариад байна. Энэхүү мэдээлэлд Английн эрдэмтэдийн нотолгоог дурьдаж, ямар ямар өвчний эсрэг эерэг нөлөө үзүүлэхийг тоочжээ.

Айраг буюу гишүүнэ нь үнэхээр хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй юу? Түүнийг нь шинжлэх ухаан баталсан уу? Эдгээрийг нягтлалгүйгээр аман ярианд итгэж хэрэглэх нь эрүүл мэндэд ямар эрсдэл учруулж байгааг бид мэдэхгүй. Гишүүнэ нь хавдрын эсрэг нөлөө үзүүлдэг полепенол бодис агуулдаг нь үнэн аж. Гэхдээ энэ бодис ганц гишүүнээр ч тогтохгүй бүх төрлийн жимс, хүнсний ногоо болон цайнд байдаг. Английн Шефэйлд Халлам Их сургуулийн эрдэмтэн доктор Никки гишүүнэд агуулагдах бодисуудыг судалснаар хавдрын эсрэг шинэ эм гаргаж авч болно хэмээн таамаглал дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл хавдрыг шууд эмчлэх үйлчилгээтэй гэдэг нь зөвхөн таамаг төдий бөгөөд одоогоор яг баталсан зүйл байхгүй байна.  Харин ч хавдрын үед буруу хэрэглэснээр сөрөг нөлөө үзүүлж байсан тохиолдлыг бүртгэжээ. Тухайлбал эмчилгээний зорилгоор их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэх үед хөнгөн болон хүнд хэлбэрийн дараах сөрөг нөлөө илэрч болно. Гишүүнийн туулгах үйлчилгээнээс болж дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг тохиолдол зарим хүмүүст илэрч байжээ. Тиймээс хоолны дуршил буурч 2-3 хоногийн турш гүйлгэх зовиур илэрвэл эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөдөг байна.

Хэрэв эмчилгээний зорилгоор наймаас дээш хоног хэрэглэвэл яс сийрэгжих, бие сулрах, калийн дутагдалд орох, зүрхний хэм алдах хүнд хэлбэрийн сөрөг нөлөө илрэх эрсдэлтэй. Навч нь их хэмжээний хурган чихний хүчил агуулдаг. Уг хүчлийг хүнсэнд хэрэглэж болохгүй. Хэрэглэвэл хор болно. Иш нь ч гэсэн бага хэмжээгээр хурган чихний хүчил агуулдаг. Тиймээс бөөрний өвчтэй, бөөрний чулуутай хүмүүс их хэмжээгээр хэрэглэх нь зохимжгүй ажээ. Жирэмсэн эмэгтэй хэрэглэж болохгүй. Учир нь умайн базлалт өгөх магадлалтай. Мөн элэгний өвчтэй, үе мөчний үрэвсэлтэй, бөөрний чулуутай, гормоны өөрчлөлтөд мэдрэг өвчинтэй хүмүүст (өндгөвчний хорт хавдартай , умайн булчингийн хоргүй хавдар) хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Бусад эмтэй хэрхэн зохицох вэ? Айрагны төрөл бүрийн бэлдмэлүүд нь таны амаараа хэрэглэж буй эмийн шингэх явцад өөрчлөлт оруулах магадлалтай. Тиймээс Варфарин, Напроксен, Циклоспорин,Ибупрофен зэрэг эмийг хэрэглэж байхдаа гишүүнийг хүнсэндээ болон эмчилгээний зорилгоор бүү ашиглаарай.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. dok[202.55.191.130]5 months өмнө

    elgeni hortoi havdart uuj bolohgui gesen baina. ZArim ni sain ged baihin yahin boloo

  2. Nania Altaa[103.242.47.42]2 years өмнө

    Bi emegteechud tald uuh gesin zarim ni sain geel zarim ni ene emteer muu gehin ali ni unen yum bol helj ogch tuslaach

  3. oyumaa[202.9.40.144]2 years өмнө

    Энэ ургамал айн нь амьдрал дээр батлагдсан. Муудсан хүн алга. ер нь эм нь борлохгүй, өөр юм идэд байхаар сөрөг сурталчилгаа хийж байна. Гадаадынхны үг дагаж Монголчууд бүх идэж уудаг байгалийн гаралтай юмаа хэрэглэхээ болиод, одоо түүнийхээ горыг амсаж л байна ш дээ. тэгээд д органаик гээд хошуурах болсон. Ер нь ургамлыг эмийн журмаар хэрэгэх бол тодорхой тунтай, заавартай хэрэглэх нь зөв байх. Галзууртлаа идээд байвал бас л хор болно доо.

  4. Galaa[108.162.215.56]3 years өмнө

    Huuhed baihad ih l iddeg baij dee

  5. daagii[108.162.215.132]3 years өмнө

    Hodood bvdvvn naariin gedesnii vrewsel sharh zeregt sain l baidag Odoo ch heregtei bna

  6. zochin[141.101.104.177]3 years өмнө

    manaihan sain sain geheeer neg dor hetruulj iddeg taltai hichneen sain ch gsn hemjee hyazgaar gj bga bh ooo

  7. anonymous[173.245.53.128]3 years өмнө

    bi bagadaa iddeg l bsan bur sar shaham iddeg l bsan goy amttai bolohoor hiih yum olddoggui bsan bid heded uuland garah zavishaan l boldog bsan odoo neh sejigleed bh yu bsiin nadad neh hor bolson ch zuil alga l bn

  8. nymka[173.245.53.128]3 years өмнө

    Bitgii ingej tuurugduulsen um xiigeed bai ene niitleliig bichsen xvn n uuruu yag xaanaas iim medeelel ntr olood irew ee gadaad xvmvvs sain geheer sain myy gheer myy bolno gsn um bhgvi bhaa odoo mongolchyyd uursduu yu n sain be yu n myy bolxiig mederex tsag n bolson bhaa neg gadaad erdemten gsn ner zvvsen nuhur ireed heregleed ulamjlagdaad irsen zvilig maani vgvisgexeer n dagaad l bolno boloxgvi gj tyilshirax xereggvi bhaa tegeed ch hvvhed bhadaa zunduu l iddeg bsan myy bolood gadaadiin ter ximiin bodisoor bordson nogoonyyd shig bsan bol bid deer ert vyees l mutatsi ntr t n ortson bj bh bsan daalol

    • Админ[108.162.215.49]3 years өмнө
      Админ

      eldev emshilgeend ashigladag ashigtai sain gedgiig ugsuigeegui. Zovhon hort havdariin esiig 6 honogt ustgadag gedgiig todruulj harin ch humuusiig toorogduulj bsan medeelliig nygtalj bgaa yum.

  9. zochin[141.101.104.209]3 years өмнө

    manaihan bugdeeree l ertnees hereglej bsn. hodood gedesny sharhand lav sain baidgiig biyere medne. Havar etssen maland uguhud ter doroo tenhreed irdegiig bas medne. zun hamag gishuuniig duustal uhaj avaal bsn. odoo bolohor puu paa gh. hasah nemeh talruu heterhii tuilshrah yumaa. medlegguisee l ingej tuilshirdag bhda.

    • Админ[108.162.215.49]3 years өмнө
      Админ

      hort havdariig nam dardag. ailtgui bolloo geed bdag n batlagdaagui zuil iim met medeellig todruulj nariin sudalj ersdeltei bolon davuu taliig ali align gargaj ireh n mash chuhal uchir oruulav

  10. bilzuuhai[141.101.104.142]3 years өмнө

    yamar aimar yum bee sain geel bsan bzdee bolohgui yum bnashuu

    • daagii[108.162.215.132]3 years өмнө

      Bi vvniig uugaad he den jil bolj bna hodood bvdvvn nariig gedesnii

      • Boogii Boldoo[150.129.141.218]11 months өмнө

        Хавдарын үед хэрэглээд үр дүнд хүрсэн хүн байна уу?

  11. da,davaa[141.101.104.142]3 years өмнө

    Gishuuniig dur meden hereglej bolohguinee humuusee

Таны сонирхолд