Мэлхий ордны эрэгтэй

(6/22-7/22)
12 ордны хамгийн эмзэг, сэтгэлийн тэнхээ муутай нь. Гэхдээ л тэд жинхэнэ эрчүүд. Ихэнх урлагийнхан мэлхийн ордныхон байдаг. Мэлхийг сар удирддаг. Сар бол өөрийнхөө хэлбэр дүрсийг өдөр болгон өөрчилдөгтэй адил түүний сэтгэл хөдлөл, сэтгэл санааны төлөв үргэлж өөрчлөгдөнө. Гэвч тэд хайртай хүмүүсээ хамгаалах, тэднийхээ төлөө зүтгэх гэж төрсөн хүмүүс.

Хүссэн зүйл рүүгээ шууд хүрдэггүй, боломжтой үеийг хүлээдэг. Хүссэнээ авсан бол хэзээ ч алдахгүй. Хэт эмзэг учраас бусдын өөрийнх нь талаар бодож буй зүйлст их анхаардаг. Олны өмнө нэрээ хугалахаас айдаг учраас өөрийгөө цэгнэж биеэ барьдаг. Энэ нь хүмүүс түүнийг хүйтэн, дотуур тамиртай гэж бодоход хүргэнэ. Тэдэнд бүтээлч, авьяаслаг, төсөөлөн бодох чадвар заяажээ.

Тэд заримдаа их хөгжилтэй, заримдаа дув дуугүй эсвэл маш гунигтай болдог. Бүр эрэгтэй найзуудынхаа дэргэд хүртэл. Тэдэнтэй хамт амьдарвал тааварлашгүй зүйлсээр дүүрэн. Та ямар ааш зан гаргахыг нь урдаас хэлэхийн аргагүй. Хэрэв та сюрприз болон гэнэтийн сонирхолтой зүйлст дуртай бол таны тохирох хүн яг мөн. Танд уйдах зав олдохгүй. Тэд гэрээ хамгийн аюулгүй “Ичээ” гэж ойлгодог. Тэд эмзэглэж гутарсан үедээ гэрээс гардаггүй.

Хэвийн байдалдаа орохоороо үүрнээсээ гаран, амьдралаа үргэлжлүүлнэ. Ялагдагч, хоёрдогч бол тэд биш. Эдгээр залууст бүсгүйчүүд амархан дурладаг. Яагаад гэвэл тэд эмэгтэй хүний хажууд соёлтой, эелдэг байж чаддаг. Тэд түрүүвчиндээ мөнгөтэй бол итгэлтэй загнана. Мөнгө үрэх нь тэдний дуртай имидж учраас таныг дээд зэрэглэлийн ресторанд аваачих эсвэл үнэтэй гоёл чимэглэл авч өгөх болно. Өөрийн гэсэн бүхэндээ сэтгэл зүрхээ зориулдаг нь мэлхийнхний гол онцлог. Түүний хажууд өөр нэг царайлаг залууг битгий яриарай, тэгвэл тэд сэтгэлээр унах болно. Тэд иймэрхүү өрсөлдөөнд хангалттай итгэлтэй нь биш.

Тэд найдвартай, биеэ даасан амьд эмэгтэйчүүд сонирхох бөгөөд хажуугаар нь түүний хувирамтгай зантай зохицдог байх ёстой. Хэрэв та энэ ордны эрэгтэйн сонирхлыг татахыг хүсвэл аль болох сонирхолтой бас халамжтай байгаарай. Хааяа түүнийг зоригжуулах магтаалын үг хэрэглэ. Гэхдээ байнга биш. Эс тэгвээс тэд давраад та сонирхолгүй санагдах болно. Түүнийг уурласан үед нь зүгээр л түр орхи, өөрсдөө тайвширна. Зүгээр л мөрөн дээр нь гараа тавиад, нүүрний хувирлаараа л аргад. Энэ л хангалттай. Тэд ээждээ маш хайртай учраас ээжид нь таалагдахаас гадна ээжийнх нь халамжийг үзүүлэх хэрэгтэй. Энэ ордны хүмүүс “Хүн аалз” киноны гол дүртэй яг адил зантай хүмүүс. Бүр жүжигчин нь хүртэл энэ ордных.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. buyanaa[173.245.54.144]4 years өмнө

    barag l mondooo

  2. ariunaa[141.101.104.154]4 years өмнө

    yag vnen

  3. Deegii[173.245.53.128]4 years өмнө

    Ene ordniihon yugch hiij chadna melbiin ordnii aldartai huumuus dotor Nicola Tesla,Mike Tyson,Tom cruise,Tom Hanks,50cent

  4. Anonymous[141.101.104.200]4 years өмнө

    minii medeh bolderdene bas yag iim

Таны сонирхолд