Ханиад томууг дарагч сармистай хар цай

Хамар битүүрч, цэртэй ханиалгаж, толгой өвдөн, бие арзайж, дотор халуунтай явах ч хүсэх зүйл биш юм аа. Бүтэн хоёр долоо хоног элдэв аргаар ханиадтайгаа тэмцсэн боловч улам л муудаж байлаа. Антибиотик хэрэглэж үзсэн ч үр дүнгээ мөн л өгсөнгүй. Эцэст нь нэг л арга үр дүнгээ өглөө. Энэ бол ханиадны эсрэг хар цай. Энэ жорыг манай өвөө надад зааж өгсөн юм.

Мөн бид энгийн ханиад болон улирлын чанартай томууг ялгаж салгах хэрэгтэй. Томуу нь ихэвчлэн вирус үүсгэгчтэй. Тиймээс антибиотикт дарагдахгүй. Шинж тэмдэг нь ханиадтай мөн төстэй. Гэхдээ арай хүнд хэлбэрийн байдаг. Тухайлбал:халуурч, толгой, үе мөч, булчин өвдөн, бөөлжис цутгаж, гүйлгэж ч магадгүй. Мөн ханиадыг бодвол зовиур нь 10 болон түүнээс дээш хоног үргэлжилж болдог. Тиймээс дархлаагаа дэмжиж, унтаж амрах нь хамгийн сайн эмчилгээ болно.

Хэрэв та ханиад томуунаас болж зовж шаналж байвал миний энэ аргыг туршаад үзээрэй.

Сармис-Байгалийн бактери устгагч. Төрөл бүрийн өвчний үед хэрэглэж болдог.

Сонгино-Амьсгалын замыг чөлөөлөх ханиад, томууны эсрэг маш сайн зэвсэг.

Цагаан гаа-Толгой өвдөх, халуурах, дотор муухай оргиход үр дүнтэй.

Нимбэг-Витамин C -гээр баялаг, дархлааг дэмжинэ.

Зөгийн бал-Амьсгалыг уужруулж дархлааг дэмжинэ

1

Хар цайгаа  5-10 мин буцалгана

Хар цайгаа 5-10 мин буцалгана

2

Одоо дээрээс нь хальстай 2 хумс сармис , сонгинын хальс мөн бага зэрэг цагаан гаа хийж өгнө

Одоо дээрээс нь хальстай 2 хумс сармис , сонгины хальс мөн бага зэрэг цагаан гаа хийж өгнө

3

Цайгаа бэлэн болсны дараа сармис, сонгино, цайны шаараа шүүж аваад аяглана. Ухаасаа өмнө дээрээс нь нэг хэрчим нимбэг, нэг халбага зөгийн бол хийгээд уугаарай. Өдөрт 3 удаа 3 хоног уугаад үзээрэй.

Цайгаа бэлэн болсны дараа сармис, сонгино, цайны шаараа шүүж аваад аяглана. Ухаасаа өмнө дээрээс нь нэг хэрчим нимбэг, нэг халбага зөгийн бал хийгээд уугаарай. Өдөрт 3 удаа, 3 хоног уугаад үзээрэй.

Харин жирэмсэн эмэгтэйд цагаан гаа, сармис зохимжгүй гэж үздэг учир уухыг зөвлөхгүй байна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. zochin[141.101.104.245]4 years өмнө

    jiremsen hun uuj bloh uu? jiremsen hun er ni tsagaan gaa hereglej boldin bol uu

    • Админ[108.162.215.49]4 years өмнө
      Админ

      tsagaan gaag baga hemjeegeer hunsendee heregleh n jiremsnii hordlogiig buuruuldag davuu taltai

  2. hi[173.245.53.232]4 years өмнө

    Manai huu 2 sar garantai ue ue hanialgaad bga. 2 sartai huuhded boloh bolvuu

  3. Ankhaa[108.162.215.37]4 years өмнө

    Heden litr har tsai baih ve?

  4. zochin[173.245.53.214]4 years өмнө

    hi.astmatai hvvhded herelej boloh bolwuu.her hurts vnertei boloh we.hurts vnertei zvils horiotoi bdin.emeer bombogdsoor bgad bvr darhlaagvi bolchihson bh.darhlaa sergeeh arga bna uu.bayrlalaa

  5. Anonymous[141.101.104.209]4 years өмнө

    har tsai ni heden litrt bhaar bichsiin

  6. asuult[173.245.62.136]4 years өмнө

    huuhded uulgaj bolohuu

  7. i freg[173.245.62.128]4 years өмнө

    jiremsen hun uuj blhgui, hereglj blhgui hunsd sarmis, tsagaan gaa ordg

  8. nar[108.162.222.99]4 years өмнө

    Sarmisaa halistai ni hiih yumuu.songinii halis gej bn bas halisiig ni hiih yumuu

    • Админ[108.162.215.49]4 years өмнө
      Админ

      Songiniin ehnii davhraggiig hiichih. sarmisiin halis ch bolno buhleern hiisen ch bolno. daraan shuugeed avah uchir

  9. zochin[108.162.222.83]4 years өмнө

    huuheded uulgaj bolohuu. 1 nastai udriin gurvaar. songiniihoo halisiig ni l hiihiimu

  10. bi[173.245.62.112]4 years өмнө

    jiremsen hun uuj bolno bizde nuntag tsagaan gaa hiij bolno bizde

    • Админ[108.162.215.49]4 years өмнө
      Админ

      estoi teriig sain medehgui bna. Ortsniihan huvid sorog zuil bhgui uchir boloh bhaa

  11. Hi[108.162.222.44]4 years өмнө

    sarmis songinoo hiigeed her udaan butsalgah ve?

Таны сонирхолд