Амьдралаа авч яваа ээжүүд

Нийгмийн аливаа асуудлын талаар шүүмж хэлж, элдэв тоо баримт дурдах гэсэнгүй. Харин нүдний өмнүүр зүгээр өнгөрөөчиж боломгүй нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа. Энэ бол өрх толгойлсон эмэгтэйчүүд.

Юуны өмнө өрх толгойлсон эмэгтэй гэж хэн болох талаар бичье. Өрх толгойлсон эх гэдэг нь гэр бүлийн хүнтэйгээ хамт амьдардаггүй, хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээх гээд бүхий л мөнгө санхүүгийн асуудлаа ганцаар хариуцдаг, амьдралаа авч явдаг ээж хүнийг хэлдэг юм.

Ганц хүүхэд хоёулаа нийлээд авч явах хэцүү байхад 400.000 мянган төгрөгний цалингаар 4 хүүхэд өсгөх ямар байдаг бол. Бүүр өвлийн ид хүйтэн цагт түлээ нүүрс, хүүхэд харах хүн, хүнс хоол гээд өвдөх ч эрхгүй, уйлах ч завгүй амьдрал. Ямар ч эмэгтэй хүн ганцаар ийм хэцүү амьдралыг туулахыг хүсэхэв. Гэхдээ хүн бүрийн амьдралд юу ч тохиолдож болно тийм биз дээ? Хэн л салж сарнина, хагацаж сална гэж бодож амьдралаа эхлэх вэ. Тиймээс зарим хүмүүс чадахгүй юм байж яах гэж ийм олон хүүхэд гаргадаг юм гэж өнгөцхөн харж өөдгүй үгээр булж болноо. Гэхдээ тийм хялбар зүйл биш шүү дээ .

Магадгүй өнөө цагт зарим өөрийгөө өрөвдүүлэх гэсэн хүмүүс дэндүү олон болж . Тусалсан ч нэмэргүй, ядуу ч гэсэн үүргээ ухамсарлаж чадахгүй хүмүүсийн талаар би яриагүй юм шүү. Харин ч үр хүүхдэдээ зөв үлгэр дууриал өгч байгаа, үүрэг хариуцлагаа зөв ухамсарлаж, хөдөлмөр хийж, амьдралын төлөө тэмцэж байгаа хэсэг бүлэг гайхалтай ээжүүдийн талаар ярьж байна.
Тэгэхээр нүдээ олж ийм хүмүүст тусалъя , улсаас байг гэхэд залуу хүмүүс бид нар нийлээд чадлаараа хандив цуглуулаад хэрэгтэй байгаа хүмүүст нь өгье гэж үеийн хэдэн нөхөд маань ярьсан юм. Сүртэй нийгмийг өөрчлөх онол ярьж том зүйл хийхгээд байгаа хэрэг биш . Зүгээр л чадлаараа туслах гэсэн халуун сэтгэлтэй залуус.

Мэдээж бид хүн бүрт тусалж чадахгүй, тусалсан тус маань хэдэн өдрийн хоолны мөнгө болоод дуусч магад. Гэлээ гэхдээ хүн хүндээ туслахыг хүссэн халуун сэтгэл өдрийн хоолны мөнгөнөөс илүүтэйгээр тэр нэгэн ээжид сэтгэлийн дэм болж ирээдүйн хэдэн жилдээ бага өвдөх, бага шаналах, бага гутрах шалтгаан болох ч юм билүү.

За ингээд манай найзын санаачилсан энэхүү буяны аянтай холбоотой фэйсбүүк постыг доор оруулав. Холбогдох нэгдэх хүсэлтэй хүмүүс холбоо бариарай.

11 сарын 10-ны өдөр бидний хэсэг нөхөд Үр хүүхдээ хүний дайнд хүргэх гэж тэмүүлэн амьдралын хатуу хөтүүг сөрж яваа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах санаачлаг гаргасан билээ. Улмаар бидний ажил нүдээ олж БЗД-н 2 хороонд амьдрах Батсүх эгчид туслах аз завшаан бидэнд олдсон. Ингээд Алтангэрэл овогтой Батсүх эгчийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе. Тэрээр Том хүү Баярхүү /хүү 17 настай /, Баатархүү /Хүү 15 настай/, Ариун Эрдэнэ /охин 6 настай/, Батцэцэг /4 охин настай/ хамт 5 уулаа амьдардаг. Нөхөр xxxxxxxx гэгч нь ажил хийнэ гээд Өмнөговь Аймаг луу ажил хийнэ гэж яваад 2010 оноос хойш сураггүй болсон /энэ тухай ярихдаа үр хүүхдээ бодохгүй юм даа хэмээн санаа алдаж байв/ одоо өөрийн 4 хүүхдийн хамт сарын 120,000 төгрөгийн түрээс төлөн айлын хашаа байшинд амьдарч байгаа бөгөөд 8-р сараас хойш түрээсээ төлж чадахгүй өдийг хүрсэн. Мөн А.Батсүх эгч нь 48-р сургуулийн хүүхдийн өдрийн цайны тогооч гэх буянтай ажлыг хийдэг нэгэн сард 550,000 төгрөгийн цалин авдаг амьдралд нь хаанаач хүрдэггүй. За товчхондоо ийм байна. Нэмэж хэлэхэд АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГАА НЭГЭН САНАГДСАН ШҮҮ А.Батсүх эгчид “Гэр” авч өгөх үйл ажиллагааг бид бүхэн төлөвлөөд байна. Холбогдох утас:91995957

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд