Төрсний дараах 14 хоногт юу болдог вэ?

Эх баригч эмчийн минь хэлснээр төрөлт бол өвчин биш түр зуурын өвдөлт. Нэг өдөр өвдөөд төрсний дараа зүү авсан юм шиг ор мөргүй болдог. Харин төрсний дараа жинхэнэ шалгуурууд эхэлдэг ба энэ өдрүүдэд таны мэдэж байх ёстой зүйлс.

1.Ангир уураг – Төрсний дараа хүүхдийг хэр сайн амлуулснаас шалтгаалж хүүхэд хөхөө хөхөх, сүү орох зэрэг шалтгаалдаг. Тийм учраас хэчнээн ядарч байсан ч хүүхдээ амлуулах, амлахгүй бол сувилагчийг гуйгаад амлуулж сурах хэрэгтэй. Хэдий сайн ангир уургаа иднэ төдий чинээ зунгаг /хүүхдийн анхны баас/ хурдан гарч, хүүхдийн шар арилна.

2.Хөх – Хөхөө жирэмсэн байх үеэсээ толгойг нь гаргаж бэлдэх, хагарахаас сэргийлсэн лазинолтой тос бэлдэх. Хөхөө сайн хөхүүлэх тусам сүү орно, сүүний гарц нэмэгдэнэ. Олон ээжүүд хүүхэд нь хөхөө хөхөж чадахгүй, эсвэл хөхүүлж чадахгүйгээс болж уургаа зангируулдаг. Энэ нь хөхний сүвээ хөхүүлж нээлгүйгээс болж хөхний угаас сүү боловсорч тэр нь бугларч гарж чадахгүй хатуурч өвчин орохыг хэлнэ. Америк бол эхний өдөр хүүхэд хоолгүй байж чадна гэж үздэг бөгөөд манайхан хүүхэд өлсөнө гэж үзээд угж өгснөөр хүүхэд хөхөө идэхгүй сүү буглардаг. Нэгэнт бугларсан тохиолдолд сайтар саах, хөхүүлэх, бүр болохгүй бол бариачаар бариулж саалгах хэрэгтэй.

3.Оёдол – Төрөлтөөс үүдсэн оёдол нэг хэсэгтээ өвдөх бөгөөд нэгээс дээш оёотой бол бөөрөнхий, хонхорхойтой дэрэн дээр суувал хөхүүлэхэд өвдөлт багатай байдаг. Эмчийн зааврын дагуу оёдлыг арчилж 14 хоногийн дараа эход үзүүлж оёдлын ил утас байвал авахуулах.

4.Шавхарга – Хамгийн багадаа 14 хоног цаашлаад нэг сарын хугацаанд гарах ёстой бөгөөд хатаасан болон шинэ мөөгтэй шөл, шим шим тан, юндүүжин тан, далайн байцаа зэргийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Ариун цэврийн хэрэглэлийг 2-3 цаг тутам солих, оёдолд бохир оруулахгүй байх.

5.Хүүхдийн шарлалт – Хүүхэд төрснөөс 3 хоногийн дараагаас шарлаж эхэлдэг. Удмын их шарладаг хүүхдүүд байдаг бөгөөд 14 хоног дотор шар нь буухгүй бол эм, фтор шарлага хийлгэнэ. Хүүхдийн шарыг эхний нэг сар дотор бууруулах ёстой.

6.Гам барих – Эмнэлгийн орноос буусан үеэс эхлээд гам маш сайн барих. Монгол хүний биеийн онцлог бусад орны хүмүүсээс өөр тул чихээ хөвөнгөөр бөглөж малгай өмсөх, биеийн хэсгүүдээ ил гарахгүй байх, дулаан хувцаслах, хүйтэн зүйлс, хөргөгч, хүйтэн усанд хүрэхгүй байх. Мөн стрессдэхгүй, гар утас компьютероос хол байх хэрэгтэй. Мөн дор хаяж 14 болон 21 хоног хүртэл усанд орохгүй байх. Усанд орохдоо салхи авахгүй бүрэн хатсаны дараа дулаан хувцаслаж гарах.

7.Гэрийн цэвэрлэгээ – Нярай хүүхэд орчиндоо дассан зохицох хүртэл маш сайн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Төрөхөөс гарахаас өмнө ойр дотныхоо хүнээр гэртээ их цэвэрлэгээ, хлораминтай цэвэрлэгээ хийлгэх, хүүхдийн хувцас хэрэглэлийг зориулалтын шингэнээр угааж бэлдэх.

8.Гэдэсний дүүрэлт – Нярай хүүхдийн анхны зовиур гэдэсний дүүрэнг ба хөхөө хөхүүлсний дараа 10-15 мин босоо тэвэрч заавал хэхрүүлэх. Хэхрүүлэхгүй бол хүүхэд хоолоо боловсруулж чадахгүй гулгина. Мөн gas relief Америкийн хоол боловсруулах, унгуулах сайн нөлөөтэй бэлдмэлийн хэрэглэж болно . Мөн “colic massage” гээд Youtube- с хайж дагаж хийж гэдэсний хийг гаргаарай

9.Хүүхдийн бичиг баримт – 14 хоногийн дотор төрсний гэрчилгээг авах ёстой. 14 хоногийн дотор дикрит мөнгө болон тэтгэмжийн дэвтрээ сунгуулах. 20 хоногийн дотор нэрийг нь өгсөн байх шаардлагтай. Сарын дотор хүүхдийн мөнгөний данс нээлгэх .

Манай сайт нь эцэг эхүүдэд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх боловсрол олгох зорилгоор ерөнхий мэдээллийн шинж чанартай материал агуулдаг. Хэрэв таньд болон таны хүүхдэд эрүүл мэндийн асуудал байвал заавал мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс асууж лавлах хэрэгтэйг анхаарна уу.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Бямбасүрэн Эрдэнэ Бат[112.72.11.118]2 years өмнө

    hohni tovch hagarad bn edgeh hamgin sain arga helj ogch tuslach

  2. jaagii[112.72.13.94]3 years өмнө

    Infant gas relief эмийг яаралтай олж авмаар байна.хаанаас авах вэ? туслаач

    • Админ[202.131.228.66]3 years өмнө
      Админ

      sain medehgui bna uuchlaarai

    • бэбэ[202.131.226.194]2 years өмнө

      Хатагтай эмнэлэг дотор байдаг эмийн санд байна лээ 32,000 гэж байсан байхаа

  3. mongoo[108.162.229.9]3 years өмнө

    Bi gadaad torsonldo end tgj chih tolgoigoo bodoggui bi torod2sar blj bn end nad shig chih tolgoigo boogui hun bnu johon aigad bhin

  4. zulaa[108.162.229.9]3 years өмнө

    Bi torohdoo mash ih oedoltoi torson sariin daraa oedol er in busaj angaidag blwu zarimda alhahar owdod bga ym shig zowiurtai bhin

  5. Anonymous[108.162.229.9]3 years өмнө

    Bi torood sar l bolj zarimdaa hewtej bh ued ymu oroi untj bh ued doodhruu mani hii orood bh ym tgd boshoor ungaj bga ym shig hii garhin ????

  6. Anonymous[103.22.200.168]3 years өмнө

    Dalain baitsaa gedeg ni kimbab eder oroodog bishshuu.zuulun urgamal bdg ter ni shuu.mglchuud buruu oilgoh wiidee

  7. bas neg eej[141.101.104.245]3 years өмнө

    Lazinoltoi tos bish lanolintoi tos geh gesen baih. Amerikiin lansinoh geed lanolintoi tos mash sain bdag. FTOR bish Photo sharlagad hevtuul

  8. наран[108.162.231.24]3 years өмнө

    лазинолтой тос бэлдэх энэ тосыг хэрхэн бэлдэх вэ туслаач Дэлгэрэнгүйг: http://babyzone.mn/n/2050

  9. nora[141.101.104.157]3 years өмнө

    Anhnii turugchud bvsgvichvvded saihan zuwlugu bN's thanks

  10. Zaya[173.245.53.128]3 years өмнө

    Manai eejuud usand orohgui bdag l bsan shd. Yugaaraa tiim surhii bolchod hui negdel gd bgan. 3 uyee ch medehgui muusain yumnuud gadaaduudiin duuriaj sawsaganaj gene. Usand orson ch salhi awhuulahgui bh yostoi. Tegehgui bol biy nyalharsan bdag tul ywaandaa owchnii vvr bolno

  11. soko[141.101.81.142]3 years өмнө

    Manai mongol l tiim bgaa bolohoos busad uls orond torsoniihoo daraa zaaval dushind or geed emch ni shaarddag yum ba lee. Gehdee bas manai emnelegiin asuudal arai l hund bas yun dushd oroh ni bitgii hel tuhtai bh ooroo ch bhgui ni tom shaltgaan bolj ba. Torsonii daraa minii huvid ariun tseveriig harin ch sain sahih heregtei bolohoos usan orohgui ba gdg utgagui yumaa bas zavaan nil vakter. Usandaa orood garahdaa sain bie hataaj dulaahan huvtaasaa omsoj chihendee hovongoo hiij usee archiaad tolgoigoo boohod l bolno shde. Denduu tuilshirah hereggui

    • tuul[141.101.81.142]3 years өмнө

      Bi sweded amidardag. Tegsen onigotoo torsonii daraa suvilagch usan oroh estoi mongol huuhenuud ih irj tordog usn oroh durgui geed bdg bolohoor ni mongol geheer l tsag tutamd orj irj ysand orsonuu gd l shaardaad bdg yum ba lee. Bas huuhdiin olgiig gadnaas ni oruulahgui horidog. Shuud tsaanaasaa 1 eeljiin huvtsas ogj ba lee. Ene bugdiig gaihuulj bgaa yum bish shuu. Endee bid avahaa avch hayahaa hayaj l surah heregtei ba.

  12. zovlohod[173.245.48.124]3 years өмнө

    bi anhnii toroltdoo 20 honoj baij usand 2-3 daavuu mushigtsan chin bie ovdood haluursan. odoo torohdoo 1 sariiin daraa l usand hurie gej bodoj baigaa. 1 sar gej ert deerees gam barisan n uchir shaltgaantai yum gedgiig oilgoson bolhoor hui negdliin ueiin yum gej helmeergui baina. nasaaraa bie ovchintoi yavahdaa hurvel 1 sar tevchij suusan n deer bolov uu huuhnuudee.

  13. Anonymous[173.245.62.155]4 years өмнө

    hui negdliin ueiin yum bichih yum.. usand orohgui yaj 14 honuulah geed bgaan bol doo.. tursunii daraa l shuud shurshuurt oroh heregtei.. gol ni salhi awaj bolohgui

  14. harin tim[173.245.48.243]4 years өмнө

    Herehtei l yum

  15. Zochin[173.245.55.133]4 years өмнө

    Ymr aimar yum be, turnu gehees bur aichihlaa. Tsag n bolvol hussen huseegui turuh l bhda tegeed

  16. suwd[124.158.109.140]4 years өмнө

    tursunii daraa 14-21 xonog usand oroxgvi gej aria xudlaa bnaa. minii sonssonoor xarin ch sn usand orj xuls shawxragaa ugaaj bx xeregtei xarin salxi awxuulaxgvi

    • Bayas[118.6.198.252]4 years өмнө

      Harin tiim. Usand orohgui bhaar hetsuu ym bna le shte. Adaglaad huls ursaad l. Harin ch biye tsever bailgah heregtei. Harin shurshuurnees garaad usee saitar hataaj dulaalah heregtei bha.

Таны сонирхолд