Эхнэр тань сексээс илүү амрахыг илүүд үзвэл, таны хийж болох 5 алхам

Ихэнх эрчүүдэд хүүхэд гарсны дараа эхнэр нь сексээс бусад бүхнийг хийж байгаа юм шиг харагддаг ба урьдныхаасаа өөрчлөгдсөн мэт санагддаг.

Сайн мэдээ гэвэл буцаад хэвийн харилцаатай болоход хийж болох алхмууд байдаг бөгөөд үүнд бага зэрэг цаг хугацаа, тэвчээр хэрэгтэй.

Энэ байдлыг хэт хүндээр тусгаж авахгүй байж түүнийг буцаад сэргэх торгон мөчийг хүлээж өөрийгөө нээх боломжийг олгох хэрэгтэй.

Мөн түүнд :
– Хүүхэдтэй холбоотой олон мэдэхгүй асуудлууд
– Гормоны томоохон өөрчлөлт
– Жирэмсэн болсон болон төрснөөс үүдэлтэй физиологийн өөрчлөлт
– Хэрэв хөхүүл бол маш их энерги зарцуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ихэнх эмэгтэйчүүд ядарч, сэтгэлээр унахаас гадна хүүхдийн амьдрал түүнээс хамааралтайг мэдэрч хана үүсгэдэг. Энэ үед та түүнээс секс хүсэх юм бол түүний нөөц энерги шавхагдах мэт мэдрэмж төрнө. Тийм учраас түүнд сексийн талаар бодож эхлэх энерги хуримтлуулах хугацаа олгох хэрэгтэй.

Түүнийг ургаж соёлж буй цэцэгтэй адил усалж, хамгаалж, хооллож байж гоёмсог цэцэг хүлээж авахтай адилтган анхаарал халамж тавих хэрэгтэй.

Түүнийг буцаж сэргэхэд туслах 5 алхам
АЛХАМ 1 Түүнд хугацаа өгөх

Таньтай холбогдох, буцаж сэргэх хугацаа өгөх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ эвээ олох, асуудлуудаа шийдэх, өөрийгөө мэдрэхэд хугацаа олгох хэрэгтэй.
– Хүүхдээ харангаа түүнийг оронд ганцааранг нь үлдээж өглөөний цай бэлдэж өгөх
– Гэр орны ажилд нь аль болох тусалж, хүүхдээ салхилуулж түүнд ганцаараа байх боломж олгох
– Найзуудтайгаа уулзах, хөгжилдөх боломж олгох

АЛХАМ 2 Мэдрэмжийг сэргэхэд нь туслах
Энд сексийн талаар бус мэдрэмжийн талаар ярьж байгааг анхаараарай!
– Түүнд энгийн биеийн массаж хийж өгөх, гэхдээ хариуд нь юу ч хүсэх хэрэггүй
– Түүнд өдөр бүр хайртайгаа хэлэх
– Түүний юунд дуртай тухайгаа хэлэх
– Сексийн тухай бодлоо түр хойш тавьж түүнийг тэврэх, гарыг нь атгах, аюулгүй мэдрэмж төрүүлэх,
– Түүнд үгээр биш үйлдлээр хайртайгаа илэрхийлэх – Жишээ нь : хоол хийж өгөх, цэцэг бэлэглэх, шоколад өгөх, гэрийн ажилд нь туслах гэх мэт

АЛХАМ 3 Хүслээ дар
Түүний юу бодож, мэдэрч байгааг анзаарахгүйгээр хүслээ тулган харилцаанд орох нь тэр таньд зөвшөөрөх хэдий ч, зүрх сэтгэлээсээ бус байх болно. Энэ бол харилцааны хамгийн том алуурчин байдгийг анхаар.

– Түүнийг маш их хүсэж байсан ч бэлэн болоогүй үед тэрхүү бодлоо хөлийнхөө улаар гаргах хэрэгтэй. Энэ мэдээж хэцүү ч гэлээ түүний сэтгэл, болж өнгөрсөн өвдөлт, сэтгэл санааг бэлэн болохыг хүлээхээс амархан.
– Түүн рүү амьсгал – Түүнийг анхааралтай харж, хацрыг нь илж, амьсгалж, хүсэж байгаагаа илэрхийлэх, гэхдээ хариу хүсэхгүй хүслээ дарж түүнд цаг, өөрөө эхлүүлэх сэдлийг төрүүл

АЛХАМ 4 Болзоонд цаг гарга
Түүнээс юу ч битгий хүс, харин бие биедээ цаг гаргаж хөгжилд. Хүүхэдтэй болсны дараа болзоо зохиох нь нэг төрлийн урлаг
– Олон болзоо товло. Учир нь болзоо хэзээ ч хэдийд ч нурах магадлал өндөр
– Хэрэв та хоёр хоёулаа ядарч байвал энэ талаар ярилцаж хөгжилтэй талыг нь тодотгон инээлд
– Хүүхдүүдээ унтуулчихад хэдий бага хугацаатай ч гэртээ болзох хамгийн шилдэг нь.
– Хүүхдээ найдвартай хүнээр харуулж хамтдаа хоолонд орох эсвэл зүгээр кафед суух
АЛХАМ 5 Хэрэв тэр таньд өөрийгөө нээж эхэлвэл, түүнд хэт хурдан, хүчтэй ханд
Түүнд зөөлөн, удаанаар ойрт
– Түүний биеийг сонсож, түүнд юу хэрэгтэй байгааг мэдэр, тэр таниас ямар нэг зүйл хүсэхийг бус хайр мэдрэхийг хүснэ.
– Түүний биеийг илж таал
– Сексийн хүслээ дар
Гол дүгнэлт нь түүнд таньтай холбогдохоос өмнө өөртэйгээ холбогдох цаг гаргаж, үүнд та хэр сайн тусална тэр тусмаа хурдан нээлттэй болж удахгүй дахин гайхамшигтай харилцааг үүсгэх болно.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Ch[173.245.62.244]4 years өмнө

    Manai hun uuniig unshdagch boloosoi, burhan min

Таны сонирхолд