Жирэмсэн үедээ үзэх 10 кино

Жирэмсний амралтаа аваад гэртээ унтах, идэх, ном уншихаас өөр хийх зүйлгүй өдөр их удаан өнгөрч байна уу? Танд болон таны хамтрагчид хүүхдийн тухай, гэр бүл, хүүхэдтэй болсны дараах амьдрал, харилцааны талаар энгийн хөгжилтэй байдлаар ойлголт төсөөлөл, бодрол өгөх шилдэг кинонуудыг үзэхийг санал болгож байна.

1# What to expect when you’re expecting
what-to-expect
Америкийн инээдмийн төрлийн кино бөгөөд олон төрлийн жирэмсэн эмэгтэйчүүдийн амьдралын талаар гардаг. Хүүхэд үрчлэн авах талаар, жирэмсэн болж чадахгүй байгаа хосууд , нэг удаагын харилцаанаас үүссэн жирэмслэлт зэрэг жирэмслэлт болон эцэг эхийн талаарх сэдвүүдийг гэгээлэг, инээдмийн хэлбэрээр харуулдаг. Танд инээд хөөр мэдрүүлэхээс гадна зарим хэсэгт нулимсыг тань гаргах шидтэй гоё кино.

2#The Business of being born
businessofbeingborn
Хэрэв та ганц кино үзэхээр шийдвэл таны жагсаалтын хамгийн эхний киногоор санал болгож байна. Учир нь энэхүү кинонд байгалиараа төрөх, хийсвэр төрөлт, гэртээ төрөх, өвчин намдаах тариа гэх мэт олон зүйлийн талаар бодит мэдлэг авахад тань тусална. Хүүхэд төрөх талаарх ерөнхий мэдлэгээ дээшлүүлэх бодит зураглалтай болохыг хүсвэл энэ киног үзэх хэрэгтэй.

3# Nine months

Гоёмсог, зүрх хайлмаар романтик инээдмийн кино бөгөөд бүжгийн багш бүсгүй төлөвлөөгүй жирэмсэн болж хосууд эцэг эх болох дээр олон асуудлуудтай тулгардаг ч гэлээ аз жаргалтайгаар төгсдөг. Таныг олон хөгжилтэй хэсгүүдээрээ инээлгэхээс гадна бүсгүй хэрхэн сэтгэл санааны хямралаа даван гарч байгаа шийдлүүд нь олон зүйлс тунгаахад хүргэнэ.

4# Father of the bride 2
Father_of_the_bride_2
Гэрлэхээр төлөвлөж буй бол энэхүү киног үзээд өөрөөсөө олон асуулт асуугаарай. Таны дуртай жүжигчид энэхүү кинонд тоглох бөгөөд Жорж бол гуравдах хүүхдийнхээ эцэг болохын хажуугаар өвөө болох бэлтгэлээ хийнэ. Гэр бүл, эцэг хүний тухай гардаг сонирхолтой кино.

5# Baby mama
Dax_Shepard_in_Baby_Mama_Wallpaper_8_1024
Энэхүү инээдмийн кинонд амжилттай яваа бизнесмен эмэгтэй тээгч эх ашиглан хүүхэдтэй болохоор хөлсөлдөг. Харин түүний тээгч эх амьдрах газаргүй болж түүний гэрт хамт амьдарснаар жирэмслэлтийн үеийн бүх зүйл дээр тэд сөргөлдөж эцэст нь сайн найзууд болдог.

6# Riding in cars with boys
550w_movies_brittany_murphy_04
Ахлах сургуулийн охины жирэмсэн болсон энэхүү түүх хар тамхи, хаягдсан мөрөөдөл, бүтэлгүй гэрлэлт, салалт гээд олон зүйлсийг нэг доор багтаасан. Сайн кинонуудын нэг биш ч гэсэн танд олон зүйлсийг ухааруулах болно.

7# Juno
image
Ахлах сургуулийн охин Жуно төлөвлөөгүй жирэмсэн болж өөрийн төрөөгүй байгаа хүүхдэдээ үрчлэн авах эцэг эх хайдаг. Жирэмсэн ахлах сургуулийн охины амьдрал болон түүнийг төгсөлтийн баярт хэн ч урихгүй, хүмүүс хов жив ярьж, хүүхдээ авахуулахгүй байх шийдвэр гаргах зэрэг олон үйл явдал гарах бөгөөд таньд сальфетка ойрхон тавихыг зөвлөе.

8# Away we go
away-we-go1
Шинэхэн аав ээж болсон хосууд хүүхдээ гарахаас өмнө Америкаар аялж гэр бүлээрээ амьдрах шинэ гэр хайхаар аялалд гарна. Хөгжилтэй, сонирхолтой дүрүүдээс гадна олон эцэг эхийг төрлүүдийг гаргадаг үзээд харамсахаар гүй кино. Тэд хүүхдээ гарахаас өмнө төгс гэр хайж олж чадах болов уу?

9# For keeps
playing_for_keeps_ver4
80-аад оны оюутан хосуудын тухай гарах ба удаан үерхсэн найз залуугаасаа жирэмсэн болсноор тэд төгсөх курсийн ачаалалтай үедээ хүүхдээ гарган өсгөхөөр шийднэ. Тэдний олон асуудлуудын дараах аз жаргалтай төгсгөл танд таалагдах болно.

10# The Backup plan
The-Back-Up-Plan-movie-poster-Jennifer-Lopez
Ганц бие бүсгүй нэгэн залуутай учирч хэдэн болзооны дараа жирэмсэн болсноо мэдэх болно. Түүнтэй амьдралаа эхлүүлж хамтдаа уул өөд мацахыг хүснэ. Гэвч тэр залуу түүнийг ихэр хүүхэд тээж байгааг мэдсэн ч хүсдэггүй. Энэхүү кино романтик киноноос хүсч болох бүхнийг харуулдаг ба хайр дурлалын дулаан мэдрэмжийг авна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Luzaa Zulaa[150.129.142.10]3 years өмнө

    монгол орчуулгатай хаанаас олж үзэх вэ

Таны сонирхолд