Утаатай Улаанбаатарт маск зүүх цаг болсон уу?

Агаарын бохирдол нь нялх хүүхдүүдэд мөн жирэмсэн эхчүүдэд илүү хортой нөлөөтэй. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахыг хүлээж наана нь бид эрүүл мэндээрээ хохирох ёсгүй. Энэ талаар гадны том улс орнууд ямар арга хэмжээ авдаг талаар та бүхэндээ сонирхуулъя.

1.

Гар утасны аппликейшн

Америк болон Хятад улсад агаарын бохирдлыг дүүрэг, хороолол бүрт хэмжиж түүнийгээ гар утасны аппликейшнээр мэдээллэдэг юм байна. Үүнийг жишээ нь хүүхдээ салхилуулах гэж буй ээжүүд гадагшаа гарах нь тохиромжтой байгаа эсэхийг шалгах зэргээр өдөр тутам ашиглаж байна.

app

2.

“N95” агаарын бохирдлоос хамгаалах маск

“N95” буюу агаарын бохирдлоос 95 % хамгаалдаг зориулалтын маскыг Шанхайд амьдардаг иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүд агаарын бохирдлын хэмжээ аюултай төвшинд хүрсэн үед гадагшаа гарахдаа зүүдэг. Энэ маскыг хэрхэн хэрэглэх нийтийг хамарсан сургалт хүртэл явуулдаг. Мөн JUCCCE, ARMA.TV, Guanxi.me зэрэг байгууллагууд хамтран Шанхай хотын иргэдэд үнэгүй тараах аян хэрэгжүүлж байна.

n95

3.

Агаар цэвэршүүлэгч

Сургууль цэцэрлэгүүдэд улсаас зардлыг нь дааж цахилгаан цэвэршүүлэгчийг байрлуулсан байдаг. Харин хувь хүмүүс өөрсдийн боломжоороо гэртээ худалдан авч ашиглаж байна.

air
Жишээ нь Philips брэндийн агаар шүүгч.

4.

Зөөврийн агаарын бохирдлыг хэмжигч

i-4DkWbh3-LЖишээ нь Dyros 420 долларын үнэтэй зөөврийн агаарын бохирдлыг хэмжигч үйлдвэрлэдэг. Хятадад үүнтэй адил төхөөрөмжийг сургууль цэцэрлэгүүдэд байршуулж, агаарын бохирдлын хэмжээ тодорхой түвшинд очсон тохиолдолд түр хаадаг аль эсвэл маск зүүлгэдэг журамтай.

Энэ мэтчилэн хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах тал дээр олон арга хэмжээ авч байгаа нь үнэхээр сайшаалтай. Манайх ядаж зарим нэгийг нь хэрэгжүүлвэл болохоор л санагдаж байгаа биз?

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. bi[173.245.62.112]3 years өмнө

    Hognii uut unegui taraaj bhaar ene masknaas n unegui taraaval taarna

  2. Mandy[203.194.114.246]4 years өмнө
    Mandy

    Mongold ch iim mask heregleheer bolson shuu

  3. Erka Amgln[124.158.79.7]4 years өмнө

    haha

Таны сонирхолд