“UGG” гуталны сонирхолтой түүх

Өвөл цагт хөлд дулаахан, хөнгөхөн гэдгээрэй алдартай энэхүү хонины арьсан гутал нь 2000 оноос хойш дэлхий даяар тархаж мэдэхгүй хүн байхгүй болсон юм. Та UGG брэндийн гарал үүсэл, түүхийг нь мэдэх үү?

Энэхүү гутал нь анх Австралид үүсчээ. Австралийн серфингээр хичээллэдэг тамирчид өглөөний хүйтэн давалгаанд хүч сорин, далайгаас даарч гарч ирснийхээ дараа хөлөө дулаацуулах зорилготой өмсдөг байжээ. Найз охидууд нь тэднийг хүлээж суух зуураа өнөөх дулаахан гутлийг нь өглөөний хүйтэн жаварт ханиад хүрэхгүйн тулд өмсөж зогсох нь тун догь харагдана. Энэ нь сүүлээр охидын өмсөх дуртай загварын нэг болоход нөлөөлсөн гэгддэг.

picture-101

Үүний дараагаас Браян Смит гэгч 1978 онд Өмнөд Калифорнид цүнх дүүрэн UUG гуталтай зарагдана гэсэн итгэл найдварын хамт зорин очижээ. 1980 он гэхэд Калифорнигийн соёлын онцлогуудын нэг болж, далайн эргийн дэлгүүрээр дүүрэн зарагдаж эхэлсэн байна. Үүнээс хойш Сан Диаго, Санта Круз зэрэг хотуудаар тархаж, удалгүй бүхий л хот, тосгоноор худалдаалагдаж эхэлсэн байдаг. Харин өвөл эхлэхэд цанын дэлгүүрүүдээр дүүрэн зарагдаж бүхий л улиралын турш эрэллтэй болж эхэлжээ.

Брэнд маань улам алдаршиж спортод элэгтэй, тав тухад дуртай, идвэхитэй хүмүүсийн бахархал болсон байна. 2000 оноос эхлэн загварын ертөнцийн анхаарлыг татаж тун удалгүй дэлхий даяр энэхүү брэндийг хэрэглэж эхэлсэн юм.

Сурталчилгаа
gutal

Солонгосын Shoenell брэндийн UGG
Размер:20 (5-6 дээш насны хүүхдийн )
Үнэ: 30000₮
Энэ долоо хоногт багтаж авбал 25000₮
Утас:96006905

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Sugaraa[173.245.62.25]3 years өмнө

    эрэгтэй байга юу?

Таны сонирхолд