Витамины алдагдалгүй амтлаг ундаа

Дэлгүүрт зарагддаг жимсний ундаанаас илүү витаминлаг, эрүүл ундааг гэр бүлийнхэндээ зориулж хялбархан хийцгээе.

1. Та өөрийн дуртай жимсээ худалдаанаас аваад цэвэрлэж бэлдээрэй. Би энэ удаад аньс хэрэглэж байна, та нэрс, үзэм гэх мэт өөрийн дуртай жимсээ бэлдээрэй.

2. Бэлдсэн жимсээ зөөлөн хэвэнд хийж хөлдөөнө. Хүсвэл та бэлдсэн жимсээ миксэрдэж зөөллөөд хөлдөөж болно. Хөлдөөж бэлдсэний дараа өөрийн хэрэглээндээ тохируулан гаргаж хэрэглэнэ.

3. Буцалсан усыг бага зэрэг хөргөж байгаад жимсэн дээрээ хийж, жимсээ нухна. Амт оруулахын тулд өөрийнхөө хүссэн хэмжээгээр сахар хийгээрэй.

4. Хөргөж, шүүгээд л ундаа маань бэлэн болно.
Жимсээ буцалгаж дулааны өөрчлөлтөнд оруулах тусам витамин алдагддаг учир ингэж хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Балчирхан үрсдээ бэлдэж өгөхдөө бага хэмжээний сахар хийгээрэй

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Идэрээ Мийгаа[112.72.11.101]2 years өмнө

    Bayrlalaa mash goy bogood hyalbarhan sanaanuud bn

  2. haki[141.101.104.157]3 years өмнө

    Uneheer amarhan ym baina.

Таны сонирхолд