Шинэхэн шүднүүдийг хамгаалцгаая!

Хүүхдийн байнгын шүд буюу ясан шүднүүд нь 6 настайгаас ургаж эхэлдэг. Шинэхэн шүднүүдийн бүтэц нь сийрэг, хэлбэр нь хэтэрхий хурц,гүн ховил хонхортой байдаг нь аливаа нөлөөлөлд амархан өртөж гэмтэх магадлалыг өндөр болгож байдаг. Та шинэхэн ургасан нялх шүднүүдэд бяцхан анхаарал хандуулаад байхад аюулт цоорлоос хамгаалж чадна гэдгийг та мэдэх үү?

Бяцхан анхаарал гэдэг нь шинэхэн шүдийг бүрэн ургаж дууссаны дараа шүдний эмнэлэгт очоод фиссурит гэж нэрлэгддэг хамгаалатын ломбо тавиулах юм. Үүнийг хийлгэхэд ямар ч өвдөлт, зовиур байхгүй, дээр нь таны цаг хугацаа, мөнгөнд хэмнэлттэй гэдэгт итгэж болно.

Фиссурит гэж юу вэ?
Фиссурит гэдэг нь фтор агуулсан, шингэн урсамтгай бүтэцтэй тусгай ломбоны материал юм. Фтор нь шүдний бүтцийг чийрэгжүүлж бат бөх болгодог бол, урсамтгай байдал нь шүдний гүн ховил хонхорт нэвчин орж бөглөөд тэдгээрт хоолны жижиг хэсгүүд орж хадгалагдан цоорохоос хамгаалдаг.

shud

Шингэн гэхээр урсчих байх гэж та санаа зовж байвал та тайван байж болно. Учир нь ломбоо бүх ховил хотгороор урсгаж тараасны дараа шидэт гэрлээр шараад л хатуу болгоод ховилуудыг бөглөчихөнө.
Эрдэмтдийн судлагаагаар ч гэсэн цоорлоос өндөр үр дүнтэй хамгаалдаг нь тогтоогдсон байдаг. Бүгдийг интернэтээс хайж олж болох сайхан орчинд байгаагийн хэрэг юу билээ google-дээд үзэхэд бүгд гарч ирнэ.
shud

Нэг юм анхааруулахад хамгаалалт хийлгэсэн гээд шүдээ угаахгүй байж болохгүй шүү. Шүд байгаа л бол өнгөр гэдэг хорхой байж л байгаа. Мөн зөвхөн хүүхэд ч биш бүх насныхан хийлгэх боломжтой!
Өвдөх үед нь эмчлэх гэж байхаар өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлье!

Бусад холбоотой мэдээлэл

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Mandy[203.194.114.69]4 years өмнө
    Mandy

    uzuulj bolnoo. gehdee ehleed huuhdiig dasgaj uzuuleh heregtei uchraas tsag heregtei. BAga nasnii huuhdiig shuud uzej, lombodoh geheer, medehgui zuileesee aidas ih bdag uchraas shudee uzuulj chaddaggui

  2. Mandy[203.194.118.26]4 years өмнө
    Mandy

    13 nastaid baingiin shudnuud shudlej duusna gej uzdeg. ( agt araa uunees hoish urgadag )

    • uka[182.160.0.131]4 years өмнө

      Tanai emneleg haana ve 3nastai huuhdiin shud tsoorson lomduulj bolohuu

  3. Anonymous[122.254.111.98]4 years өмнө

    хэдий хэр хугацаанд бүрэн ургаж дуусах вэ ясан шүд

  4. Anonymous[103.23.51.2]4 years өмнө

    хүүхдийн сүүн шүд унахад араа шүднүүд нь унадаг болов уу

Таны сонирхолд