Хамгийн сайн ээж байх 8 арга

1

1

Хүүхдүүдээ үргэлж дэмжиж байгаарай. Харин хэзээ ч тэдний сонирхол, дуртай зүйлийг нь шоолж болохгүй

Та хангалттай хүүхдүүдийнхээ амьдралын өмнөөс шийдвэр гаргаж байгаа. Жишээ нь хэзээ унтах, хэзээ хооллох, ямар сургуульд явах зэрэг. Харин үүнийгээ хэтрүүлж болохгүй. Таны хүүхэд рок, хип хопын аль нэгийг сонсож, этгээд янзаар хувцаслаж болно. Үүнд нь хэт оролцох хэрэггүй. Мөн тэдний шийдвэр сонголтыг үргэлж хүндэтгэж байгаарай. Учир нь тэд бие даасан хүмүүс.

 

2

Тэвчээртэй бай

Ээж байх заримдаа амаргүй. Хүүхэд тань буруу зүйл хийхэд уурлаж хашхичихгүй байхыг хичээж, үргэлж шалтгааныг нь тайвнаар тайлбарлаж байгаарай.

 

2

3

Хүүхдийнхээ сонирхолыг сонирхож байгаарай

Хэрэв хүүхэд тань хөгжимд дуртай бол та гитар авч өгөн хэрхэн тоглохыг нь ажаарай. Мөн дуртай дууг нь асууж, ягаад таалагддаг талаар ярилцан, сонирхдог зүйлд нь анхаарлаа хандуулж байх хэрэгтэй.

 

4

4

Мөнгөний тал дээр уян хандаарай

Дуртай зүйлийг нь бүгдийг нь авч өгч чадахгүй ч гэлээ өгөөмөр байгаарай.

 

5

Сайн сонсогч бай

Бүхий л амьдралын турш сурган хүмүүжүүлэгч байхын хажуугаар хүүхдийнхээ хамгийн сайн найз нь болоорой. Ямар нэгэн зүйл болоход үргэлж ээждээ хэлж ярьдаг байх боломжийг нь олго. Яриаг нь анхааралтай сонсож, ойлгож, нөхөрсөг зөвлөгөө өгч бай. Тэгвэл таны хүүхэд ямар ч асуудал тулгарсан дотроо хадгалж зовохгүй болно.

 

6

Заримдаа өөрийнхөө буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч бай.

Үргэлж ээжийн зөв байдаг ч заримдаа өөрийн буруу үйлдэлдээ уучлал гуйж бай. Энэ бол маш том хүмүүжлийн ач холбогдолтой үлгэр дууриал.

 

7

7

Хүүхдээ бүхнээс илүү хайрла

Сайн ээж байх талаар зөндөө зүйл ярьж болно. Хүүхэддээ хайргүй ээж гэж үгүй. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдээ зүрх сэтгэлээсээ хайрлаж буйгаа мэдрүүлж байгаарай.

 

8

Хүүхдээ бусдаас илүү, онцгой мэт мэдрүүлж бай

Ямар нэг зөв зүйл хийхэд нь үргэлж тэвэрч, үнсэж хамгийн сайхан үгсээр магтаж байгаарай. Ирээдүйд тэдний өөртөө итгэх итгэл, өөрийгөө онцгой гэж мэдрэх итгэл үнэмшлийг бий болгож буй хэрэг юм.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. jagaa[173.245.53.128]3 years өмнө

    zarim neg ugnii aldaag es tootsohgui bol ih saihan zuwulguu bn

  2. Zaya[108.162.226.171]3 years өмнө

    Bi hamgiin sain eej yum bn

  3. Tsogoo[141.101.104.142]3 years өмнө

    Аливаа зүйл хэтэрхээрээ утгаа алдана, Алтан дунджийг монголчууд л бий болгосон ухаант түмэн,,,

  4. Tsogoo[141.101.104.142]3 years өмнө

    Хэлэхэд амархаан, хийхэд хэцүү. Монгол хүүхдийг уламжлалт аргаар хүмүүжүүлэх нь тохиромжтой, Тэгэхгүй бол өргөст дэлхийд гишгэж чадахгүй,

  5. Oman[108.162.214.89]4 years өмнө

    Eej buhen l ur huuhddee hairtai. gehdee tednii buru baihgui chinii hairaas urgasan uchraas tevcheertei tevcheertei l baih n hamgaas chuhal. neg l udur chinii uuduuss 2 huu chine uurlaj zodvol yanaa. tiim bolohoor odoonoos l tevcheertei baigaarai. uurlaj ehleheeree bi uurlaj bn shuu. geed neg garaaraa nuguu garaa bariad av. Bagabandi guain TITEM UGIIG unshaad neg uzeerei. uneheer zorig tevcheer ordog ym bilee...

  6. habig babuulai[202.126.89.155]4 years өмнө

    bayrlaaa

  7. bayarmaa[112.72.11.112]4 years өмнө

    Bi 2 hvvhedtei nohorgvi zarimdaa ooriin erhgvi hvvhdvvddee uuraa garagtsan bdag ym tedniigee orowdogch ooriigoo dotroo vrgeljil zemeldeg tedendee hamgiin aldaj bolomgvi eej ni bhiig hvsej bna zarimdaa bi tedniigee ooroosoo holduulaad bh shig sanagddag

Таны сонирхолд