Харанхуйд нялх хүүхдийг авч гарахдаа хамрыг нь хөөддөг эртний монгол дом

Харанхуй болсон хойно нялх хүүхдийг гадагш авч гарахдаа хамрыг нь хөөддөг эртний монгол дом байдаг аа. Бусад улс үндэстэнд байдаг эсэхийг үл мэднэ. Энэ ёс, дом, шившлэг ямар учиртай болохыг олохыг хичээлээ. Домгийн ёсоор бол хүүхдийг авахаар ирсэн чөтгөр болон эрлэгийг хуурч бор халзан туулай болгон харагдуулж байгаа дом юм байна. Гарал улбааг нь хөөвөл нэн эртний бөө мөргөлийн зан үйлийн нэг бололтой. Эрт цагт муу юмнаас хамгаалах, хүний муу үйлдлийг хаах зорилгоор нүүрийг нь хөөдөх, бэхээр будах, шивээс хийх зэрэг зан үйл байжээ. Үүний нэг жишээ нь Хүн нар бусад улсын элчийг Шаньюн өргөөнд оруулахдаа нүүрийг нь бэхээр буддаг байсан хэмээх мэдээ занги юм. Ингээд энэхүү зан үйлтэй холбоотой нэгэн шүлэг олсноо дор талбив.

Хуй салхи шуургыг илгээж
Хундан цагаан гэрийн минь тоонон дээр нь иржээ
Гурван цамхраа байхыг үзээд дутуу байна гэж баясаж
Гуниг дээр гуниг нэмээд “яах вэ” гээд буцжээ
Аавын минь тавьсан өрхөн доорхи
Амин гурван цамхрааг хараагүй нь тэрээ
Эрлэг намайг эрээд олоогүй нь энээ
Наран жаргаж сүүдэр хүүшилсэн тэр үдэш
Над руу эрлэгийн элч иржээ
Эцгийн минь хайчилсан үнэгийг хараад“
Энэ надаас түрүүлжээ” гээд буцжээ
Андуураагүй ирсэн эрлэгийн элчийг аав минь буцаажээ
Бой нь арилаагүй надыг хайж явсаар эрлэг иржээ
Боролзойж түрхсэн хөөг харчихаад“
Бор халзан туулай” гэж андуураад буцжээ
Эрлэг намайг эрж олсон ч
Ижий минь аварсан нь тэрээ
Эрлэг надад дарс сөгнөж би хүртэнэ
Ижий минь дарь эх уншиж би үлдэнэ
Ижий аавыг минь амьд байхад
Эрлэг минь намайг битгий хайгаач
Эрлэг танаас нуугдсаны минь эгэл үнэн.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Zochin[202.179.27.229]3 years өмнө

    Ene 2 dahi zurgan deerh huuhed mongol huuhed monuu?! Neg l oor haragdaad baihiin...

Таны сонирхолд