Хүүхдийн хоолыг урьдчилан бэлтгэх

Бантангаа баяжуулахдаа хэрэглэх ногоонууд болон төрөл бүрийн жимсний нухашнуудыг долоо хоногоор хөлдөөж бэлтгэх нь ээжүүдийн ажлын ихэд хөнгөвчлөнө.

Мэдээж цаг хугацаа алдахгүй хурдан хийх боломж олгоно, мөн хийсэн бантан хурдан хөрнө гэх мэт давуу талтай. Ингээд хэрхэн бэлтгэх талаар дэлгэрэнгүй бичье.

sweet potato carrot puree 9
-юуны түрүүнд ногоонуудаа хөлдөөх зориулалтын сав худалдан авах хэрэгтэй. Энэ сав нь хүйтэнд тэсвэртэй, зориулалтын таг, хэмжүүр, он сар бичих хэсэг болон хор нөлөөгүй материалаар хийгдсэн байдаг. Хэрэв энэ таньд төвөгтэй санагдаж байвал том нүхтэй мөс хөлдөөгчийн сав ашиглаж болно. Гэхдээ энэ саваа маш сайн ариутгах, мөн нухшилсан бүтээгдэхүүнийг хийсний дараа маш сайн хүнсний скочоор битүүмжлэх шаардлагатай.

How-to-Puree-Baby-Food-590x200
-Ингээд хийхээр төлөвлөж буй ногоо, жимсээ жигнэж, нухашлан сонгосон саванд таслан хийж битүүмжлэнэ. Битүүмжилсэн өдрийнхөө он сар өдрийг тэмдэглэж авах хэрэгтэй.

babyfood-2
-Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг сарын дотор хэрэглэх нь шим тэжээлээ алдахгүй гэж үздэг ч 7-14 хоногт нэг удаа хийж байхаар тооцож бэлтгэсэн нь илүү дээр.

-Хөлдөөсөн жимс нооог хольж нухаш хэлбэрээр хүүхэддээ өгж болох ба тасалгааны хэмд гэсгээж багахан буцалсан халуун ус нэмсний дараа өгч болно. Харин бантанг бүрэн болсны дараа аягалан дээр нь хөлдөөсөн ногоонуудаасаа сонгон авч хийснээр бантан хурдан хөрж, бажуулагдсан байх болно.

Ингэснээр бид хүүхдүүддээ химийн удаан хадгалагчтай, ямар нөхцөлд тээвэрлэгдэж ирсэн нь мэдэгдэхгүй аюултай нухаш хэрэглэхээс зайлсхийх боломж олдож байгаа юм. Мэдээж та хөлдөөж буй бүтээгдэхүүнээ сонгохдоо сайн чанартай, баталгаатай хүнсийг сонгох нь хүүхдэд очих шим тэжэээлд нөлөөлнө гэдгийг бодож үзээрэй. Ингээд амжилт хүсье!

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. bogii[108.162.229.71]4 years өмнө

    Sain bnu .bi harin yg eneiig bodood bj blaa.nogoogoo mixerdeed tegeed hulduuguud hoolondoo hiij butsalgaad ugch bgaam l daa.uuriin chin ene deer bichseneer bolgoj hulduuj bga um shig bna tiimuu.

  2. Maral Maral Maral[150.129.140.221]4 years өмнө

    Ymr ymr nogoo jimsiig ingej holdooj boloh we.zovlooch pls

  3. chuka[27.123.214.116]4 years өмнө

    Snu.im zoriulaltin sav haana zardag ve.

    • zolo916[122.201.21.33]4 years өмнө

      Avent, Chicco d uul n bdg ghdee mgld bgaa alban yosni gazruud n zarj bgaa esehig medehgui bn Bi solongos huuhdin heregsel zardag hunees zahialj avj bsn

Таны сонирхолд