Баяжуулсан бантангийн төрлүүд

Бидний мэдэх энгийн бантанг баяжуулж амин дэмээр баялаг болгох нь ээжүүд бидний толгой гашилгадаг зүйлийн нэг. Тийм учраас та бүхэндээ баяжуулж болох санаануудаасаа хүргэж байна.

fresh_vegetables_in_basket-2560x1600
Төрөл бүрийн ногоо – гэхдээ та хэдэн сартай хүүхдэд ямар ногоо өгч болдог талаарх нийтлэлийг харж дарааллын дагуу бантангаа баяжуулсан нь таны хүүхдийн эрүүл мэнд, боловсруулах эрхтэнд хүндрэл учруулахгүйг анхаарах хэрэгтэй. Мөн нэг хэвийн лууван төмсөөр хязгаарлахгүй хулуу, чихэрлэг төмс, чинжүү, төрөл бүрийн байцаа, помидор гэх мэт олон орцыг баяжуулахдаа хэрэглэхээ мартваа

egg
Өндөг-нэг нас хүрсэн хүүхдэд өндгөөр баяжуулсан бантан өгөх нь олон талын ашигтай. Гэхдээ өндөг өгч эхлэхээсээ өмнө зөвхөн шарыг нь хэрэглэж дасгасны дараа бүхлээр нь хэргэлж болно. Мөн өндөгний он, сар, өдөр сайтар нягтлахаас гадна зурган дээрх шиг байнга шалгаж хэрэв өндөг хөвж байвал тухайн өндгийг шууд хаях хэрэгтэй.

3076632059_0a98a2b8_EBAABDEAB3A8+EAB9802
Далайн байцаа- Далайн байцаанд олон төрлийн амин дэм агуулагдаж байдаг бөгөөд хүхүдийн бантанд хийснээр гоё амт үнэртэй бөгөөд давс хийх шаардлагагүй байдаг. Яагаад нэг өдрийн цэсэндээ туршаад үзэж болохгүй гэж.

123_tofu_a_la_parrilla_con_vegetales
Дүфү– хүний биед хэрэгтэй 7 эрдсийн 6 нь агуулагдаж байдаг гайхамшигтай шим тэжээлтэй бүтээгдэхүүн бөгөөд нэг наснаас хойш дүфүг шингэн бантанд дөрвөлжин хэрчиж хийснээр хүүхдий өсөлтөд их нөлөөтэй. Мөн багахан цуунд шараад өгсөн ч болно.

valentis-fresh-meat-market
Мах –Бантанг нэг төрлийн махаар байнга хийх нь хүүхдийн дуршлыг бууруулдаг. Тийм учраас үхэр, хонь, тахиа гэх мэт сонголтуудыг цэсэндээ нэмэх хэрэгтэй мөн ясны шөл гаргаж, хүүхдүүддээ яс мөлжүүлэх нь шүд сайтай, шим тэжээллэг ихтэй.

flour-power-x
Гурил– цагаан гурилнаас гадна ширхэгтэй гурил, бүхэл үрийн гурил, овьёос гэх мэт олон сонголтыг бас бантандаа нэмэх хэрэгтэй. Жишээ нь овьёосыг миксердэж гурил шиг болгон бантагнаж болох бөгөөд бага зэргийн цагаан гурилтай хольж хүүхдэд өгснөөр хоол боловсруулалт нь сайжрах бөгөөд цагаан гурилнаас хамаагүй илүү тэжжэллэг, мөн өтгөн хаталтыг зогсоодог. Долоо хоногт нэгээс 2 удаа өгвөл зохистой.

Таны бяцхан ханхүү, гүнжийн хоолны цэсэнд нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. uhamsar[202.21.106.107]2 years өмнө

    Bas gargahdaa byslag ureheer goy zuulun amttai boldog, bas pomidor, ynshui, brokli geed ynz buriin l um holij bolno. Huuheddee bagaas ynz buriin amttai iduulj bval hoolnoos um tuugeed golood bhgui l boldgiin.

  2. Egch[141.101.104.142]3 years өмнө

    tsetserlegiin togooch bagsh nart ch heregtei zuwulguunuud bnaa bayrlalaa

  3. eej[141.101.75.16]3 years өмнө

    hmmmmmm,dalain baitsaag udurt 1graas iluug idej bolhgui ikh hemjeegeer idvel bambai bulchirhai tomorno gj unshij BSN ym bna da.Germand zarj BSN dalain baitsaanii zaavar dr tegj bichsen bsn

Таны сонирхолд